ОХУ 4 дүгээр сарын 1-нээс зарим хөнгөлөлтөө цуцална

2021-04-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

ОХУ-д цар тахалтай холбоотойгоор  өнгөрсөн жил тогтоосон зарим нэг хөнгөлөлтийг 4 дүгээр сарын 1-нээс эхлэн цуцлах тухай “Парламентская газета” бичиж байна.

Ерөнхийлөгчөөс олгож буй шинэ жилийн төлбөр

Найм хүртэлх насны хүүхэд тус бүрт шинэ жилээр олгосон 5000 рублийг авах хүсэлтээ 4 дүгээр сарын 1 хүртэл өгч болно. Энэ тушаалыг ерөнхийлөгч өнгөрсөн жилийн 12 дугаар сард гаргасан билээ. 2020 оны 12 дугаар сарын 25 хүртэл оросууд өргөдөлгүйгээр мөнгийг авчээ.

65+ насныхны эмнэлгийн чөлөө

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 65+ насныхан өөрийгөө тусгаарлах дэглэмийг дагаж мөрдөхийн тулд эмнэлгийн чөлөө авах өргөдөл гаргах боломжгүй болох нь байна. 2020 онд Ззасгийн газраас зайнаас ажиллах боломжгүй настай хүмүүст эмнэлгийн чөлөө авахыг зөвшөөрөн, хөдөлмөрийн чадвар түр алдасны төлбөр өгч байсан билээ. 

Зээлтэй хүмүүст үзүүлэх хөнгөлөлт

Гуравдугаар сарын 31-нээс эхлэн Оросын банкнаас гаргасан COVID-19-өөр өвдсөн болон цар тахлаас болж орлого нь мэдэгдэхүйц буурсан иргэдийн зээлийн бүтцийн өөрчлөлтийн талаарх зөвлөмжүүд хүчингүй болно. Хувиараа болон жижиг бизнес эрхлэгчид өргөдлөө 2021 оны  гуравдугаар сарын 31 хүртэл өгч болно. Үүнээс гадна өртэй иргэдийг 3 дугаар сарын 31 хүртэл албадан нүүлгэхийг Төв банкнаас нь хоригложээ.

Цахим хэтэвчинд бэлэн мөнгө байршуулах

ОХУ-ын банк дөрөвдүгээр сарын 1 хүртэл нэр бүртгэлгүй цахим хэтэвчинд мөнгө байршуулахыг зөвшөөрч байна. Үүнд WebMoney, PayPal, VK Pay, унааны карт, сурагчдын карт зэрэг багтаж байгаа юм. Цаашид зөвхөн холбогдсон данснаас мөнгө шилжүүлэхийг зөвшөөрнө.

Ургамлын тос, элсэн чихэрний үнэ

2020 оны 12 дугаар сард Засгийн газраас гаргасан ургамлын тос, элсэн чихэрийн үнийг бууруулах шийдвэр  ирэх сарын 1-нээс хүчингүй болно. Өнгөрсөн жилийн сүүлчээр эдгээр бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан билээ. Гуравдугаар сарын 1-нд Үйлдвэр, худалдааны яамны орлогч дарга Виктор Евтухов хэлэхдээ, статистикийн алба, татварын албаны мэдээлснээр эдгээр бүтээгдэхүүний үнэ тогтворжсон байна. Хөдөө аж ахуйн яамны зүгээс ургац сайтай байх болно гэж урьдчилан таамаглаж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүд дахин хомсдож, үнэ нэмэгдэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээгээр холбогдох газрууд гэрээний хугацааг сунгах талаар бизнес эрхлэгчидтэй зөвлөлдөж, уулзахаар төлөвлөж байна.

Ажилгүй иргэдийг цахимаар бүртгэх

Энэн сарын 31-нд эхлэн хөдөлмөр эрхлэлтийн “Госуслуг”, “Работа в России” сайтаар дамжуулан ажилгүй иргэдийг түр бүртгэх журмын хугацаа дуусна. Хөдөлмөрийн яамны зүгээс уг журмыг 2021 оны долдугаар сарын 30 хүртэл сунгах саналтай тогтоолын төслөө нийтлээд байна.

Цахим хэлбэрийн бичиг баримт

Ажил олгогчдод бичиг баримтыг нотлох цаасан хэлбэрээр бус зөвхөн цахим хэлбэрээр үзүүлдэг байсан туршилтын хугацаа дөрөвдүгээр сарын 1-нээр дуусаж байна. Энэ туршилт сайн дурын  үндсэн дээр байсан ба “Работа в России” сайт дээр мэдээллээ солилцож байсан. Гэвч гуравдугаар сарын 10-нд Төрийн Дум уг туршилтыг 2021 оны 11 дүгээр сарын 15 хүртэл сунгахыг хуулийг гурав дахь хэлэлцүүлгээр баталсан. Одоо Холбооны зөвлөлөөр батлуулахыг хүлээж байна.

 Эх сурвалж: www.ria.ru

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

10 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

10 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

14 цаг 26 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

14 цаг 44 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

18 цаг 35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

18 цаг 46 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

18 цаг 52 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13