Урд хөрш манай улсад дахиад 900 мянган тун вакцин нийлүүлнэ

2021-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улс хүн амаа эрчимтэй вакцинжуулж байна. Зорилтот бүлгээ вакцинд бүрэн хамруулахын тулд гадны улс орнуудаас вакцины нийлүүлэлтийг таслахгүй байх шаардлага гарч байгаа. Тэгвэл урд хөршөөс энэ сард багтаан хоёр удаа вакцин нийлүүлэхээр болсныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Элчин сайд энэ талаараа “Вакцины нийлүүлэлт бол манай хоёр орны хамтын ажиллагаанд томоохон чухал байр суурийг эзэлж байна. Хятад улс өөрийн бүтээсэн вакциныг хөгжүүлж бэлэн болгоод хамгийн түрүүнд Монгол Улсад хандивласан. Мөн ирэх долоо хоногт дахин 3000 тун вакциныг татахаар хоёр тал тохиролцсон. Коронавирусын эсрэг вакцин бол өвчнийг даван туулах хамгийн чухал зэвсэг учраас цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллах болно. Дэлхий нийтэд вакцины хүрэлцээ хангамж муу байгаа ч биднийг хамгийн хүнд хэцүү үед дэмжиж ирсэн Монголын ард түмэнд туслах нь зайлшгүй.

Манай улс таван төрлийн вакцин хөгжүүлэн албан ёсоор бүртгүүлж зах зээлд гаргалаа. Вакцин гаргасны дараа хамгийн түрүүнд Олон улсын хамтын нийгэмлэгт нийлүүлж эхэлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дээд хэмжээний уулзалт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин бид вакцинаа хөгжүүлж гаргасны дараа нийтийн хүртээл болгоно. Хятад улс дэлхийн өмнө өгсөн амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн. Одоогоор  60 гаруй оронд вакцинаа хандивласны дотор Монгол Улсад хамгийн түрүүнд 300 мянган тунг хандивласан. 40-өөд оронд бизнесийн журмаар нийлүүлж байгаагийн дотор дөрөвдүгээр сарын 2-нд 300 мянган тун вакцин мөн сардаа багтаагаад 600 мянган тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Үүний үр дүнд Монгол Улсын дархлаажуулалтын явц илүү шуурхай болж ойрын хугацаанд иргэдээ дархлаажуулж цар тахлыг даван туулна гэж найдаж байгаа” гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

3 цаг 48 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

12 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

12 цаг 30 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

12 цаг 30 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин