Хятадтай өрсөлдөх дараагийн төлөвлөгөөгөө Байден танилцууллаа

2021-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахалтай тэмцэж байгаа иргэддээ тусламж үзүүлэх, эдийн засгаа сэргээх 1.9 их наяд ам.долларын багц  баталсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэлхийн хамгийн  том эдийн засгийн бодлогын чиглэлийг өөрчлөх гэж байгаагаа лхагва гаригт зарлав. Амлалтдаа хүрэхийн тулд тэрээр “Америкийн ажлын байрны төлөвлөгөө” боловсруулан дэд бүтэц, зам гүүр, ахмад настныг асрах үйлчилгээ, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр олон сая ажлын байр  бий болгохоор төлөвлөжээ.

Ингэхдээ Байден дөрөвдүгээр сард хоёр их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг эдийн засагтаа оруулах санал боловсруулжээ. Энэ тухайгаа “Хэдэн арван жилийн турш үргэлжилсэн сансар судлал,  хурдны замын бүтээн байгуулалтаас  ялгаатай нь энэ удаагийнх нэг удаа хийх том хөрөнгө оруулалт  юм” гэж ярилаа. Тухайлбал, 621 тэрбум ам.долларыг зам гүүр, дэд бүтцэд, 174 тэрбум ам.долларыг 2030 он гэхэд цахилгаан машиныг сүлжээх сүлжээ бий болгоход хөрөнгө оруулах юм. Энэ төсөл найман жил хэрэгжих тул зардлыг жигд хуваарилсан. Тиймээс урт хугацааны өрөө нэмэхгүйгээр 15 жилийн хугацаанд төлж дуусахаар зорьж байна гэж Цагаан ордон мэдэгдэв.

Байдены санаачилсан энэ төсөл нь эдийн засаг нь хурдацтай өсч буй Хятадтай өрсөлдөх, дэлхийн хамгийн  хүчирхэг эдийн засагтай орон болох дараагийн төлөвлөгөө  хэмээн шинжээчид үзэж байна. Гэвч Байдены боловсруулсан санал АНУ-ын Конгресст  маргаан үүсгэх төлөвтэй байна.  Учир нь хөрөнгө оруулалттай холбоотойгоор компанийн ашгийн татвар 21 хувиас 28 хувь болж өсөх магадлалтай байна.

Энэ талаар Бүгд найрамдах намын  бүлгийн дарга Митч МакКоннелл:

“Хэрэв татвар нэмэгдэж, өрийн хэмжээ олон их наядаар өсвөл энэ төсөл дэмжигдэх магадлал бага. Учир татвар нэмэх нь эдийн засгаа хурдан сэргээх шаардлагатай үед цалингийн өсөлтийг удаашруулж, ажилчдад сөргөөр нөлөөлнө” гэв. Гэвч Байден татварын өсөлт нь цар тахлын улмаас үүссэн ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилготой гэж тайлбарлав.  Мөн тэрээр тавдугаар сардаа багтаан насанд хүрсэн бүх иргэнээ COVID-19 эсрэг вакцинд хамруулах амлалтдаа биелүүлэхээр хичээж байна.

Эх сурвалж:Reuters

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

22 цаг 1 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06