ЭЕШ-ын блюпринт хэзээ тавигдах вэ?

2021-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

 

ЭЕШ өгөхөөр бэлтгэж буй сурагчдад зориулан Боловсролын үнэлгээний төвийнхөн “Мэргэжилтэн зөвлөж байна” буланг цувралаар хүргэж байгаа билээ. Иймд ЭЕШ-тай холбоотой мэдээллийг албан ёсны сувгуудаас хүлээн авахыг зөвлөж байна. Мөн зарим элсэгчдийн сонирхсон асуултад БҮТ-ийн мэргэжилтнүүд дараах хариултыг өгч байна.

- ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтыг хэзээ авах вэ. Хугацаааг нь тогтсон уу?

-“COVID-19” цар тахал өвчний нөхцөл байдал, УОК-ын журам шийдвэрийг үндэслэн ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын хуваарийг БШУЯ-тай зөвшилцөн Боловсролын үнэлгээний төв зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. Дашрамд дуулгахад, элсэлтийн ерөнхий шалгалт болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жил буюу 30 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна. Монгол хэл бичгийн шалгалт нь хураамжгүй, батламж хуудастай байна. 2018, 2019  онуудад МХБШ өгч, 400 болон  түүнээс дээш оноо авсан бол уг шалгалтад хамрагдахгүй байж болно.

-Энэ жилийн ЭЕШ-ын төлбөрийг давхар төлсөн бол яаж буцаах вэ?

-Элсэгчид бүртгүүлэх явцад төлбөрийн гүйлгээг давхардуулж хийсэн тохиолдолд 2021 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс өмнө БҮТ-д хандаж төлбөрийн буцаалт хийлгэх тухай хүсэлт гаргаж болно.  Давхардсан гүйлгээг буцаахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.Үүнд, банкны теллерийн тамгатай хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, өргөдөл зэргийг   БҮТ-д авчирч өгнө.

-2021 оны ЭЕШ-ын блюпринт хэзээ тавигдах вэ?

-2021 оны ЭЕШ-ын блюпринт нь суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгад суурилна. Уг блюпринт энэ оны тавдугаар сарын 15-аас www.eec.mn, help.eec.mn сайтад байршина.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.31 ЛХАГВА № 64 (6541)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

19 цаг 16 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

19 цаг 19 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

19 цаг 21 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

19 цаг 24 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин