Э.Цог-Эрдэнэ: “Task.mn” чанаргүй гүйцэтгэгчийг зах зээлээс шахна

2021-03-30
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ТӨГС

 

Хөдөлмөрийн харилцааг цахим системд оруулсан “Task.mn” мэндлээд удаагүй байна. Хэн нэгнээр байрандаа засвар хийлгэхээс эхлээд томоохон байгууллагууд ажилтан авахдаа ч “Task.mn”-ийг ашиглаж автоматаар гэрээ хэлцлээ хийж, санхүүгийн асуудлаа шийдвэрлэн, чанаргүй гүйцэтгэл, сул зардлаас зайлсхийх боломжтой болжээ. Энэхүү платформыг санаачлан хөгжүүлж байгаа “Юу Эн Ай Ти” ХХК-ийн захирал Э.Цог-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Ярилцлагын эхэнд цаг үеийн зүйл ярья. Ковидын халдвар дэлхий нийтийг цахим шилжилт рүү асар хурдтай түлхэж байна. Монгол залуучууд ч үүнтэй хөл нийлүүлэхийг хичээж байгааг харах таатай байна. Ковидын муу талыг бид хангалттай ярилаа. Тэгвэл сайн, ололттой талыг нь мэргэжлийнхээ өнцгөөс дүгнэж хэлээч? 

-Би мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй. Инженер хүн юмыг бүтээдэг, шийдэл гаргадаг. Би үүний дагуу асуудалд технологийн шийдэл гаргаж шийдлийг хөгжүүлдэг хүн гэж өөрийгөө тодорхойлдог. Өнөөдрийн цаг үед бидний мэргэжлийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа. Зөвхөн ковид ч гэлтгүй, замын түгжрээ, зогсоол, хөдөлмөрийн зах зээл, ажил эрхлэлт, хууран мэхлэлт, залилангийн хэргүүд маш олон асуудлууд тулгамдаж байгаа ч бага багаар сүүлийн үеийн технологиудыг ашиглан шийдсээр байна. Маш энгийн жишээ хэлэхэд бид саяхан л банкинд очерлодог байсан, автобусанд кондуктор мөнгө хураадаг байсан. Аль болох хүний оролцоо багатай шийдлийг нэвтрүүлж байж л стрессгүй, тав тухтай нийгмийг бүрдүүлж чадна. Өнөөдөр өндөр хөгжилтэй орны иргэд олон гайхамшигтай инженерчлэлийн ачаар маш гоё тав тухыг мэдэрч амьдарч, хөгжиж байна. Бид бүгд өөрсдийнхөө төвшинд чадах зүйлээрээ нийгэмдээ хөрөнгө оруулж байж улс орон минь хөгжинө.

Ковидын энэ аюулыг хөгжлийн шинэ шатанд гарах боломж гэж харж шинэ шийдлийг хайх, шинэ амьдралын хэв маягт шилжих үе гэж харж байна. Мөн дэлхий дахинд маш олон технологи үсрэнгүй хөгжлөө гэж харж байна. Мэдээллийн технологи хүний амьдралд ямар чухал вэ. Хэрэглэхгүй, ойлгохгүй бол урагшаа алхахгүй цаг үе иржээ гэдгийг ковид бидэнд сайтар ойлгууллаа. Хөл хорио биднээс алсаас сурч ажиллах чадварыг шаардаж байна. Жишээлбэл, онлайн худалдаа хөгжөөд робот, дроноор хүргэлт хийдэг болсон байна. Алсаас ажиллах боломжийг олгох технологууд олон гарч ирсэн, мөн онлайн сургалтууд маш амжилттай бизнес болон өргөжихийг харж байна. Бидний бүтээсэн task.mn систем ч гэсэн хоорондоо уулзахгүйгээр, алсаас ажлаа бүтээх, гэрээ хэлэлцээр автоматаар хийгдэх  боломжийг олгож байгаа юм.

-“TASK.mn” бол хөдөлмөрийн харилцааг Монголд цахим болгосон анхны систем болж байх шиг байна. Системийг танилцуулахаас өмнө яагаад үүнийг хийх болсон талаар сонирхмоор байна?

-Монгол гэлтгүй дэлхийн аль ч оронд сайн ажил гүйцэтгэдэг хүн олно гэдэг хэцүү асуудал. Мөнгө залилдаг хүмүүс маш сайн ярьдаг, харин ажил сайн хийдэг хүмүүс муу ярих хандлагатай байдаг. Миний хувьд хүнд итгээд ажил даалгаад мөнгөө алдах тохиолдол байсан учраас технологи ашиглан шийдэх шийдэл хайж эхэлсэн. Шийдэл нь www.task.mn болж гарсан. 

Ковидын энэ аюулыг хөгжлийн шинэ шатанд гарах боломж гэж харж шинэ шийдлийг хайх, шинэ амьдралын хэв маягт шилжих үе гэж харж байна.

-Монголчууд ялангуяа жижиг ажлуудыг хийх, хийлгэхдээ цаасаар ч гэрээ контракт төдийлөн хийгээд байдаггүй шүү дээ. Task.mn-ыг амжилттай ашиглаж сурна гэдэгт хэр итгэлтэй байна вэ. Хэрэгцээ шаардлагыг нь хэрхэн тодорхойлсон бэ?

-Тийм ээ манайхан ер нь ихэнх нь гэрээгүйгээр жижиг ажлуудыг эхлүүлдэг л дээ. Шалтгаан нь гэрээг бичих, гэрээний агуулгыг хянах гээд нэмэлт ажлууд хэрэгтэй тул орхигдуулдаг гэж боддог. Тиймээс онлайнаар цаг хугацаа хэмнэж автоматаар гэрээ байгуулагдвал дээрх асуудлууд шийдэгдэнэ. Эхнээсээ л албан ёсны гэрээний дагуу жижиг гэлтгүй ажлаа захиалаад гүйцэтгээд сурчихвал маш олон асуудал шийдэгдэнэ гэж бодож байна. Бид албан ёсны хуульчийн зөвөлгөө зааврын дагуу цахим гэрээний загвараа гаргасан байгаа. Ажил захиалагч гүйцэтгэгч хоёр тал зөвхөн гэрээнийхээ нөхцөлтэй уншиж танилцаад нэмэлт заалт байвал хавсралтаар оруулаад ямар ч ажлыг маш хурдан хугацаанд эхлүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн байгаа. 

Хэрэгцээ шаардлагын тухайд дэлхий дахинаар дижитал шилжилтэд шилжиж хөгжиж байна. Харин бид яагаад 100 айлд гадаа даарч, хөрж ажлаа хүлээгээд зогсож байх ёстой гэж. Мөн яагаад сайн гүйцэтгэгчээ олж чадахгүй ажлаа чанаргүй хийлгэх ёстой гэж. Мөнгөө хэдий болтол хууран мэхлэгчид алдах ёстой вэ. Ингэж бодож л системийг шаардлагыг тодорхойлж гаргаж ирсэн. Тиймээс хэрэглэгчид мөнгөө алдмааргүй мөн ажлаа чанартай гүйцэтгүүлэх хүсэл байгаа л бол task.mn-ний хэрэгцээ шаардлага байсаар байна. Мөн дэлхийн улс орон бүрт энэ төрлийн бизнес аль хэдийнээ хөгжсөн байдаг тул Монголд хөгжих нь цаг хугацааны асуудал гэж бодож байна.

-Систем ажиллах ерөнхий горимыг танилцуулахгүй юу. Ямар давуу тал, онцлогтой гэх мэт?

-Ажил захиалагч тохирсон гүйцэтгэгчээ сонгож дундын дансанд ажлын хөлсийг байршуулдаг. Энэ нь захиалагч болон гүйцэтгэгчийн санхүүгийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Дараагийн алхамд даалгавар үүсгэгдэж цахим гэрээ хийснээр ажил албан ёсоор эхэлнэ. Ажил гүйцэтгэж даалгавар биелэгдэх тутам автоматаар гүйцэтгэгчийн дансанд мөнгө шилжиж ордог. Энэ нь захиалагч  гүйцэтгэгч хоёр мөнгөтэй шууд харьцах шаардлагагүй ажлын гүйцэтгэл агуулга хоёр анхаарлаа хандуулахад болно гэсэн үг юм. Ажил хийгдэж дууссаны дараагаар гүйцэтгэгч болон захиалагч нь бие биенээ 1-5 оноогоор үнэлдэг. Энэ онооны дунджаар өөрийн үнэ цэнийг үүсгэж, дараа дараагийн ажлуудыг олох боломжтой болох тул тухайн ажлыг сайн гүйцэтгэж байж дараагийн ажлыг авна гэсэн үг. Тиймээс ажлын чанар сайжирч, муу үнэлгээтэй гүйцэтгэгчийг ажлын талбараас шахах боломжтой.

-Хөдөлмөрийн харилцаа бол жижиг ажлаас эхлээд том ажлууд, ажлын байр олгох гэх мэт бүх асуудлыг зохицуулна. Task.mn энэ бүхэнд хамааралтай ажиллаж чадах уу?

-Ажлыг дарааралтай системтэйгээр хийх боломжийг task.mn олгодог. Мөн ажлууд том жижгээс үл хамааран мөнгөө алдах, найдвартай гүйцэтгэгч олох, найдвартай ажил олох, гэрээ байгуулах нь үргэлж асуудал байдаг. Үүний шийдэл нь task.mn систем болох тул бүгдийг нь хамруулан ашиглах бүрэн боломжтой.

-Танай системийг ашиглаад нэг хүн нөгөө хүнээр байрандаа жижиг засвар хийлгэсэн ч олоод холбогдчихож болох юм байна. Тэгэхээр багтаамж, агуулга, хамрах хүрээний хувьд нэлээд том болох нь. Төрийн болон хувийн том компаниуд ч холбогдож эхэлсэн байх. Хүчин чадлын хувьд хэр байна вэ?

-Яг тийм таны зөв. Агуулгын хувьд маш өргөн олон салбарыг хамаарсан ажлууд байна гэж олгож болно. Жишээ нь орчуулах, шивэх гэх мэт жижиг ажлуудаас эхлээд барилгын тоомон ажлууд хүртэл орно.  Хүчин чадлын хувьд Монгол даяараа ашигласан ч даахаар систем болсон. Хамгийн чухал нь системийг олон хүн ашиглах тусам ажилчдын мэдээллийн сан нэмэгдэж ажил захиалагч, гүйцэтгэгч хоёр талд сонгох сонгогдох боломж нэмэгдсээр байх болно. Төрийн томоохон байгууллага болон сүлжээ хэд хэдэн дэлгүүрүүд task.mn-ийг ашиглах санал тавьж бидэнтэй холбогдсон. Байгууллагуудын тухайд маш ашигтайгаар ашиглах боломжтой. Хааяа л хэрэгцээ шаардлага нь гардаг ажлын байранд байнга цалин өгөхгүйгээр яг шаардлага гарсан үедээ task.mn-ээр дамжуулж албан ёсны гэрээ хийгээд ажлаа чанартай хийлгээд авах боломжтой гэсэн үг.

-Системийн хөгжүүлэлт бүрэн дууссан уу.  Цаашид хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Вэб хувилбарын эхний хувилбар дууссан. Хөдөө орон нутгаас, гадаадаас гээд хүмүүс аль хэдийнэ ашиглаад эхэлсэн. Системд 2000 орчим ажил гүйцэтгэгч бүртгүүлээд байна. Гар утасны апп дуусах шатандаа орсон.  Энэ сарын сүүлээр ашиглалтанд орж task.mn-ийг ашиглахад илүү хялбар болно. Мөн бид энэ жилдээ багтааж e.barimt-тай холбогдож баримт гаргах, татвар автоматаар төлдөг болгох, банк гэх мэт бусад байгууллагатай холбогдож зээлээр ажил хийх боломжтой болгох гэх мэт олон ажлуудийг төлөвлөн ажиллаж байна. Системийн хөгжүүлэлт, сайжруулалт хийгдсээр байгаа бөгөөд эхний ээлжинд гар утасны апп хийх ажил дуусмагц олон нийтэд таниулах ажлаа илүү эрчимтэй хийхээр төлөвлөж байна. Бид эхний жил системээ ямар нэгэн шимтгэл суутгалгүйгээр хүн бүрт ашиглах боломжийг олгож байгаа бөгөөд дэлхийн хаанаас ч хөдөө орон нутгаас ч ашиглах боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.30 МЯГМАР № 63 (6540)

Зочин
Гоё нийтлэл байна. Амжилт!
Дуучин Б.Баяндалай “Өөдрөг” цомгийн баярын тоглолтоо хийнэ

Нийтийн дууны урлагт өөрийн өвөрмөц өнгө төрх, сонсогчдын сэтгэл хоногшсон бүтээлээрээ танигдса

10 цаг 1 мин
Ч.Алтантуяа: Бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг алдахад хүрээд байна

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан нарын шууд оролцоотойгоо

10 цаг 12 мин
“AAU Volleyball 2026”-ийн Монгол дахь сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ

АНУ дахь “Монгол Авьяас Академи”-аас эх орондоо “AAU Volleyball 2026”-ийн сонгон шалгаруулалты

10 цаг 13 мин
Голомт банк WaterEquity-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын 2025 оны “Усны элч” банк

13 цаг 28 мин
Н.Учрал: Олон жил ярьсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг ямар нэг улс төржилтгүй урагшлуулах хэрэгтэй

УИХ-ын намрын чуулган даваа гарагт нээлтээ хийж Засгийн газраас өргөн барьсан ирэх оны Төсвийн тухай хуулийг

20 цаг 16 мин
Улс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу?

Эрх баригч МАН-ын даргын “сунгаа” явж байна. Урьд урьдынхаас өөрөөр, ширүүн өрнөж бай

20 цаг 16 мин
М.Энхцэцэг: Асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай

20 цаг 16 мин
БРИКС-ийн түншлэл: Эдийн засгийн шинэ боломжууд

Монгол Улс, БРИКС-ийн түншлэл: эдийн засгийн

Уржигдар 06 цаг 55 мин
Б.Жавхлан: Тэтгэврийн зургаан хувийн нэмэгдлийг өөрчлөх боломжгүй, хайчин дунд байна

Сангийн сайд Б.Жавхлан төсөвтэй холбоотой цаг үеийн зарим асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны энэ намрын эхний хуралдаан өч

Уржигдар 06 цаг 00 мин