АН хоёр дарга тодрууллаа,  дээд шүүх эцэслэнэ

2021-03-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

“АН-ын дарга хэн байх вэ” гэдэг марафон  УИХ-ын сонгуулийн дараагаас эхэлсэн. Хоёр талд гарч маргалдсаар эцэст нь ямартай ч нэг нэг хүнийг тодруулжээ.  С.Эрдэнийн талаас өрсөлдсөн таван нэр дэвшигчээс Майнбаярын Тулгат олонхийн санал авсан бол, Ц.Тувааныг орлох хүнээр УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл тодроод байна.

Ц.Тувааны талын сонгуульд  70 мянган гишүүн санал өгснөөс О.Цогтгэрэл 55 хувийн саналаар илүүрхсэнийг мэдээлэв. Харин АН-ын дарга асан С.Эрдэнийн талын зохион байгуулсан цахим сонгуульд 30 гаруй мянган гишүүн  санал өгсөн бөгөөд хамгийн олон саналыг НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат авсан байна.  Тэгэхээр АН  хоёр талд даргаа тодруулж, энэ маргааныг Дээд шүүх эцэслэх нөхцөл байдал үүсэв.

 

ХЭН НЬ ХЭН БЭ?

 

Увс нутгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Цогтгэрэл нь эдийн засагч мэргэжилтэй. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан гэж намтартаа  бичжээ.  Мөн Увс аймгийн намын даргаар ажиллаж байсан.  Намын даргын сонгуулийн үеэр “Ардчилсан нам 10 давхар байшингүй учраас ялагдаад байгаа юм биш, зуун жилийн түүхгүй учраас балчирдаад байгаа юм биш. Гишүүдээ бодлого, ажилдаа оролцуулахгүй байгаа учраас л ялагдаад байгаа юм” хэмээж байв.  Улмаар намын даргаар ажиллах болвол сандал ширээтэй зууралдахгүй, дараагийн үеийнхнийхээ боломжийг хааж, эргэж зууралдсан үйлдэл гаргахгүй гэдгээ ч илэрхийлээд амжсан.

Харин М.Тулгатын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар мандат авсангүй хэмээн нам дотроо  З.Энхболдтой нэлээд үзэлцэж байв.  Ингээд гишүүний өрсөлдөөн орж чадаагүй ч НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм.  Тэрээр Киотогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Япон Улсын “Софтбанк инк” санхүүч, “Бекфорс” ХХК-ийн захирал, “Хишиг арвин” групп ерөнхий менежер, дэд захирлаар ажиллаж байсан намтартай.  Намын даргын сонгуулийн үеэр М.Тулгат “Даанч дээ Ардчилсан Нам “гэдэг үгийг их олон сонслоо. Ардчиллаа хайрладаг тэр бүх хүмүүсийн итгэлийг төвлөрүүлж авчирна. Намын нөхцөл байдал маш хүнд байна. Хуваагдсан, үл ойлголцсон хүнд нөхцөлд байгаа энэ үед ардчиллаа, намаа хамгаалж ажиллах үед ирлээ. АН-ын гишүүдтэйгээ хамт Монгол орны хөгжил дэвшил, намынхаа ялалтын төлөө зүтгэх болно” гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

 

И.Мөнхжаргал: О.ЦОГТГЭРЭЛИЙН НЭРИЙГ ДЭЭД ШҮҮХЭД МЭДҮҮЛНЭ

 

Түүнчлэн өчигдөр намын даргын сунгааны талаар  АН  албан ёсоор хоёр талд мэдээлэл хийсэн.  АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “АН-ын даргын сонгуульд хамгийн өндөр санал авсан хүнийг намын Их хуралд өргөн мэдүүлж, ёсчлон батлуулна. Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг намын Их хуралд өргөн мэдүүлнэ. Их хурлаас ёсчлон баталсны дараа Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Ардчилсан намын Улсын дээд шүүхэд бүртгэлтэй үндсэн дүрмээр зохион байгуулагдсан дотоод сонгуулийн хороо сонгуулиа хийж, нэр дэвшигчээ нийтэд зарлаж байна. Цаашид шүүхэд намын даргаа бүртгүүлэхэд ямар нэгэн зөрчилгүй гэж үзэж байна. Тиймээс О.Цогтгэрэл Дээд шүүхэд бүртгэгдэж намаа удирдах  болно” гэлээ.  Мөн өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг О.Цогтгэрэлийг  намын даргаар сонгогдсоныг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн юм.

 

Ц.Оюунгэрэл: М.ТУЛГАТАД БАЯР ХҮРГЭЕ

 

Намын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг "Цахимаар битгий саналаа өгөөрэй гэж гишүүдийг ятгаж, хэд хэдэн удаа кибер халдлага хийхийг оролдлоо. Бид юмыг яаж мэдхэв гээд урьдчилан тооцоолсон байсан тул нөгөө сервер рүү шилжүүлсэн. Энэ хугацааны бичлэг байгаа тул нэр дэвшсэн гишүүд дараа нь шалгах боломжтой. Сервер дээр хийсэн халдлагыг цагдаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулна. Ингээд АН-ын дарга сонгох цахим сонгуульд 30077 гишүүн саналаа өгч ирц 20.91 хувьтай байлаа. Нэр дэвшсэн Л.Гүндалай 898.58 хувь, Ц.Уртнасан 1020.86 хувь, Ч.Өнөрбаяр 1479.33 хувь, Ц.Оюунгэрэл 2067.21 хувь, М.Тулгат 2134.01 хувийн оноогоор ялалт байгууллаа" гэдгийг мэдээлэв.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “АН-д залуусын үе ирж байна.  Намын даргын сунгаанд ялалт байгуулсан М.Тулгатад баяр хүргэе.  Намаа аваад явна, асуудлыг нь шийдээд хөдөлнө гэдэгт  итгэлтэй байна.  Би 50 наснаас дээш настай, 1960-аад оны нэр дэвшигч. Яагаад би насаа хэлж байна гэхээр миний өмнө дахиад нэг даваа байна. Миний хувьд АН-ын сонгууль бол дараагийн даваа уруугаа явах бие халаалт байлаа. Энэ бие халаалтыг шижигнэсэн сайхан итгэл үнэмшилтэй залуучуудтайгаа хийсэндээ баяртай байна” гэлээ.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ АН 

 

Ийнхүү АН хоёр талд даргаа тодрууллаа. Одоо хоёр талаас Дээд шүүхэд намын даргад  нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр  материалаа хүргүүлнэ. Дээд шүүх албан ёсны даргыг нь дэнсэлж, бүртгэх учиртай.  Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, нэр дэвшигчээ тодруулах цаг хугацаа ойртож буй энэ цаг мөчид Ардчилсан нам ойлголцолд хүрч чадахгүй байгаа тэдэнд ашиггүй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэнчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ сойлоо ч өрсөлдүүлэх боломжгүй болох нөхцөл байдалд хүрч болзошгүй байна.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.30 МЯГМАР № 63 (6540)

 

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

4 цаг 37 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

4 цаг 37 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

18 цаг 53 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

20 цаг 24 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

21 цаг 29 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

21 цаг 39 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

21 цаг 39 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Өчигдөр 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин