АНУ сансарт хөл тавьснаар мөрөөдөл нь биелсэн нацист Вернер Фон Браун

2021-03-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Х.ОЮУНБОЛД

Олон хүн Вернер фон Брауныг АНУ-ын сансрын нисгэгчдийг сар руу хүргэсэн хүн гэдгээр нь таньдаг, үнэлдэг байна. Гэхдээ АНУ-ын зүгээс сансар огторгуйг эзэмшихэд чухал үүрэг гүйцэтгэсэн энэ хүн нацистуудад ажиллаж байсан түүхтэй аж. Герман гаралтай америк хүн сансар руу хөөргөсөн нисгэгчтэй сансрын хөлгийг зөөсөн пуужинг бүтээхэд оролцсон гол хүмүүсийн нэг байжээ. Гэхдээ энэ технологийн хувьд холбоотон орнуудын хотуудын эсрэг II дайны үеэр   нацистуудын ашигласан пуужингууд байв.

Фон Браун нь 1912 оны гуравдугаар сарын 23-нд одоо Польшийн хэсэг болсон  тухайн үед Германы муж байсан Поснанид төрсөн байна. Тэрээр өсвөр насны хүүхэд байхаасаа сансар руу аялал хийх боломжтой байгааг сонирхдог байсан аж. Түүнээс гадна физик, тооны хичээлдээ сайн байжээ. Харин 20 настайдаа Вернер Фон Браун Берлин хотын Техникийн их сургуулийг механик, инженерийн мэргэжил эзэмшсэн дипломтой төгссөн байна. Тэрээр их сургуулиа төгссөний дараа залуу инженер пуужингийн дизайн болон хөгжлөөр үргэлжлүүлж суралцах боломжтой байжээ.  Харин Германд түүний ажилласан эхний жилүүд нацизмын хөгжил дэвшлийн улмаас тэмдэглэгдэн үлдсэн аж.

Энэ үзэн ядах үзэл санаа нь хэдэн сарын дотор Германы олон иргэний оюун санааг байлдан дагуулсан байна. Германы шинэ эрх баригчид  тус улсыг цэрэгжүүлэхэд чиглэсэн стратегийг баталжээ. Яг тэр үеэр фон Браун түүний үзэл санаа шинэ дэглэмд ашигтай байж болохыг ойлгосон байна. Тиймээс 1937 онд нацист намд элсчээ. Гэхдээ АНУ-д байхдаа сайн дураараа элсээгүй гэж ярьсан аж. Хэдийгээр тийм ч тэрээр Германд эх оронч үзэлдээ хөтлөгдөн ажиллаж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн түүний ярьснаар Германы эрх баригч намтай тогтоосон харилцаа их хэцүү байсан гэнэ. Гэхдээ пуужин зохион бүтээх мэргэжилтний хувьд түүний хийсэн эхний алхмууд, ажил нь нацист дэглэмтэй шууд холбоотой байсан нь эргэлзээгүй аж.

 

Фон Браун ба нацист нам

Харин Фон Брауны карьер 1940 онд СС буюу аюулгүйн албанд элссэнээр инженерийн хувиар дээд цэгтээ хүртэл хөгжжээ. АНУ-ын сансар судлалын эцэг болсон тэрээр сайн дураараа өөрөө тэр байгууллагад элссэнээ хүлээн зөвшөөрдөггүй аж. Түүний АНУ-ын дайны асуудал хариуцсан департаментад ярьснаар 1947 онд СС-ийн рейхсфюрер Генрих Химмлер түүнийг байгууллагадаа элсэхийг  шаардсан байна. Фон Браун АНУ-ын цэргийнхэнд нацист намын зэвсэгт хүчинтэй нийлэхээс өөр ямар нэгэн сонголт байгаагүй. Учир нь түүний ажлын ирээдүй тэр шийдвэрээс бүрэн хамаарах байсан. Өөрөөр хэлбэл, Фон Брауныг  үгүй хэлж чадахгүй нөхцөлд тэд түүнийг оруулсан гэж ярьжээ. Гэхдээ ямар нэгэн тохиолдолд тэрээр нацист намын аюулгүй алба гэмгүй сая сая хүний үхлийн буруутан болох үйл явдлыг хайхрахгүй байж чадаагүй. Мөн энэ байгууллага нь бөөнөөр нь хорих лагерийн асуудлыг хариуцаж байсан гэдэг нь тодорхой байна. Фон Брауныг энэ байгууллагад элссэнээр түүнд унтершстурмфюрер буюу дэслэгчтэй тэнцэх цолыг олгожээ. Түүний оролцсон гол ажлын нэг нь “V-2” пуужинг бүтээсэн явдал аж. Герман инженерийн ажил нь АНУ-ын эрдэмтэн Родард Годдардын зарим амжилтад суурилсан байна. Харин дайн эхлэхээс өмнө Германы зарим эрдэмтэн олон удаа америк инженертэй пуужин барих талаар зөвлөгөө авахын тулд олон удаа холбоо барьж байжээ. Гэхдээ эх орны II дайны үеэр фашист Германы удирдагч Адольф Гитлер Их Британийн эсрэг энэ пуужинг ашиглахыг тушаасан байна. Тиймээс “V-2” пуужин нь дэлхийд анх удаа харвасан  холын зайн баллистик пуужинг хэрэглэх тушаал өгснөөс гадна хүн төрөлхтөн анх удаа хүний гараар бүтээсэн  дэлхийн агаар мандлаас пуужинг туршсан байна.

Энэ пуужинг бүтээсэн нь сансар огторгуй болон цэргийн аж үйлдвэрлэлд хувьсгал хийсэн алхам болсон аж. Гэхдээ энэ шинэчлэл нь Лондон болон Амберес хотын баллистик пуужинг харваснаас амь үрэгдсэн гэмгүй иргэдийн цусаар будагдсан шинэчлэлт байв. Харин дайны дараа энэ пуужинг бүтээсэнтэй холбоотой баримт бичиг АНУ, ОХУ-д очсноор дууссан бөгөөд хоёр орны сансрын хөтөлбөрт ашиглагдсан байна. Түүнээс гадна нацист байсан хүмүүс Вашингтонд баатрууд болсон бол Москвад зөвхөн тэдний туршлагыг ашиглажээ. Дараа нь нацист дэглэмд үйлчилж байсан энэ эрдэмтэд мартагдсан байна.

 

Боолчлолын үнэ цэнээр бүтсэн “V-2” пуужин

Албан ёсоор гаргасан таамаглалаар энэ баллистик пуужинг үйлдвэрлэсэн нь хэрэглээнээс нь илүү олон хүний амь насанд хүрсэн аж. Вернер Фон Браун олон удаа энэ пуужинг угсарч байсан “Миттлеверк” үйлдвэрт очиж байжээ. Инженер үйлдвэр дэх нөхцөл байдлыг жигшүүртэй гэж дүгнэсэн аж. Гэвч боолын хөдөлмөрт нэрвэгдсэн хоригдлуудын аллага эсвэл зүй бусаар харьцаж байсны гэрч байснаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Мөн эрдэмтэн 1944 онд зарим хоригдол нас барсныг анзаарснаа хүлээн зөвшөөрчээ. Хэдийгээр тэрээр ямар ч тохиолдолд өөрөө албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч “Миттлеверк” үйлдвэрээс цөөн километр газарт байсан “Миттлебау Дора” бөөнөөр хорих төвийн зарим хоригдол Фон Брауныг ирж байсныг харж байсан гэж мэдэгджээ.

Мөн түүнийг хоригдлуудтай зүй бусаар харьцаж байсан болон энэ харилцааг сайшааж байсан гэж буруутгасан байна. Тэдний хэлснээр тэрээр бөөнөөр нь хорих төвд хоригдлуудын амссан харгислалыг хэзээ ч эсэргүүцэж дуугарч байгаагүй аж.  Энэ бөөнөөр хорих төвд ойролцоогоор 20 мянга гаруй гэмгүй хүн нас барсан байна. Харин “V-2” баллистик пуужинг бүтээх хөтөлбөрийн гол инженерүүдийн нэг  ажилладаг байсан үйлдвэртэй нь ойрхон байсан бөөнөөр нь хорих төвийн боолын хөдөлмөрийн нөхцөл байдлын талаар мэддэггүй байсан гэж төсөөлөхөд хэцүү гэж ярьжээ. Мөн түүнийг АНУ-д байх хугацаанд боолын хөдөлмөрийн талаар ярихад Вернер Фон Браун тэр нөхцөлд нөлөөлж чадахгүйгээ мэдэж байсан гэж хэлсэн байдаг байна.

 

Буулт ба АНУ-д ажилласан нь

Германы олон инженер 1944 онд бараг нацист дэглэмийн хохирогчдын нэг болжээ. Түүнтэй хамтран ажилладаг байсан хоёр хүнтэй ганцаарчлан хийсэн уулзалтын үеэр сансрын хөлөгт ажиллах боломжгүй болсондоо сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Түүнээс гадна тулгарч байсан асуудлын талаар ярьжээ. Энэ өөдрөг бус үзэл нь түүнийг 1944 оны гуравдугаар сар хүртэл хоригдоход хүргэсэн аж. Тэр үед нацист Германы дайны үйлдвэрлэл, зэвсэглэл хариуцсан сайд Алберт Спир, Адольф Гитлерийг “V-2” хөтөлбөрийн хөгжлийг үргэлжлүүлэхийн тулд Фон Брауныг албан тушаалд нь дахин томилох хэрэгтэй гэж итгүүлжээ. Харин Герман улс дайнд ялагдах нь тодорхой болсноос гадна улаан арми Вернер Фон Брауны ажиллаж байсан судалгааны төв байрласан Пенемюнде хотод дөхөж ирэхийг харсан тэр болон түүний багийнхан АНУ-ын цэргийнхэнд бууж өгөхөөр шийдсэн байна.

Ингэснээр Австри улсад 1945 оны тавдугаар сарын 2-нд бууж өгчээ. Мөн АНУ-ын зэвсэгт хүчний командлал Фон Брауныг чухалчилж үзсэн байна. Удалгүй АНУ-ын эрх баригчид эрдэмтний болон түүний багийнхны чадварыг сансарт хөөргөх унаа бүтээхийн тулд ашиглахаар шийдвэрлэжээ. Ингэснээр түүний сар руу хүн илгээхийг хүссэн мөрөөдөл нь 1969 оны долдугаар сарын 16-нд биелсэн байна. Мөн АНУ-д өнгөрөөсөн амьдралынхаа бусад хугацаанд Вернер Фон Браун нь их шуугиан тарьсан хүн байжээ. Гэвч нацист дэглэмийн үйлдсэн гэмт хэргийн хамсаатан гэж шийтгүүлээгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

10 цаг 32 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

11 цаг 44 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

20 цаг 15 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

20 цаг 15 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

20 цаг 15 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02