Э.Тэмүүлэн: Вакцины хариу урвал гурваас олон хоног үргэлжилбэл эмчид хандаарай

2021-03-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТУУЛ

 

Дархлаажуулалт эхэлснээс хойш улсын хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар 209.278 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.  Вакцины хариу урвал болон дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Тэмүүлэнгээс тодрууллаа.

-Вакцин хийлгэсэн иргэдэд халуурах, толгой өвдөх, ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илэрч байна. Вакцины хариу урвалын талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?

-Вакцинжуулалт эхлээд 20 гаруй хонож байна.

Бид эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууддаа бага хэмжээгээр буюу хариу урвалыг нь шалгах зорилгоор цөөн тоогоор вакцин хийж байсан.Хариу урвал, шинж тэмдгийг тандсаны үндсэн дээр монгол хүний биед зохицох юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, вакцинжуулалтаа өргөн хүрээтэйгээр хийж эхлээд байна. Долдугаар сарын 1-нээс өмнө хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллана. Вакцин бүр өөрсдийн гэсэн технологиор үйлдвэрлэгдсэн, өөрсдийн үйлчлэх механизмтай. Бүх вакцин хүний дархлааны системийг өдөөж байгаа учраас халуурах, толгой өвдөх, тарьсан хэсэгт хөндүүрлэх, улайх, жихүүдэс хүрэх шинж тэмдэг түгээмэл илэрдэг. АстраЗенека вакцины хувьд 10 хүн тутмын нэгээс дээшид ийм шинж тэмдэг илэрсэн. Бусад вакцины хувьд ч төстэй шинж тэмдэг илэрнэ. Вакцины заавар дээр тэр бүрийг бичсэн байгаа тул иргэд харах боломжтой. Эрүүл хүний дархлааны систем хариу урвал үзүүлдэг. Гэхдээ хариу урвал үзүүлэхгүй байна гээд та эрүүл бус гэсэн үг биш. Хүн бүрийн дархлааны систем, үзүүлэх хариу урвал өөр. Хариу урвал түгээмэл, энгийн зүйл гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Вакцины эхний тунг хийлгэснээс хойш хэдий хугацааны дараа хоёр дахь тунг хийлгэх вэ. Манайд хийж байгаа вакцинуудын хувьд давтамж хугацаа нь адилхан уу?

-АстраЗенека вакцины хувьд хоёр дахь тунг ДЭМБ-ын зөвлөснөөр хамгийн багадаа найман долоо хоногийн дараа хийнэ гэж заасан. Хятадын Синовак вакцины хувьд дөрвөн долоо хоног буюу 28 хоногийн зайтай тарихаар байгаа. Эхний тунг хийлгэснээр таны бие вирусыг дөнгөж таньж эхэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эхний тунг хийлгэснээр вирусаас хамгаалах дархлаа бүрэн тогтохгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ вакцин хийлгээгүй хүний нэгэн адил баримтлах ёстой. Тухайн вакцинаас хамаараад тун хоорондын зай харилцан адилгүй. Хоёр тунгаа хийлгэснээс хойш дор хаяж 7-14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно. Гэхдээ бүрэн тун хийлгэсэн ч халдвар авах магадлалтай. Энэ талаарх судалгаа, шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй. Тиймээс бүрэн тунгаа хийлгэсэн ч гадуур гарахдаа амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих хэрэгтэй.

-Вакцинаа хийлгэсний дараа хэдий хугацаанд биеэ ажиглах вэ. Зарим иргэнд хариу урвал илрэх төдийд айх эмээх зүйл ажиглагдаж байх шиг?

-Эмч тухайн хүнийг үзээд, биеийн байдлыг үнэлнэ. Вакцины эсрэг заалтгүй гэж үзвэл вакцин тарина. Хүлээх өрөө буюу ажиглах хэсэгт багадаа 15 минут байж, ямар нэг гаж нөлөө, хариу урвал гарах эсэхийг эмч ажигладаг. Судалгаанаас харахад гаж нөлөө, хариу урвалын 90-ээс дээш хувь нь 15 минутын дотор илэрч байгаа. Халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, зарим тохиолдолд бөөлжих, дотор муухай оргих, тарьсан газар өвдөх, улайх шинж тэмдэг түгээмэл буюу 40 хүртэлх хувьд илэрнэ. Харин энэ урвал гурваас олон хоног үргэжилбэл эмчид хандах хэрэгтэй. Судалгаагаар хоёр хоногт хариу урвал арилж байгаа.

-Зарим иргэн вакцинд хамрагдах шаардлагагүй гэсэн бодолтой байгаа. Энэ иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Монгол Улс вакцинжуулалтын 100-гаад жилийн түүхтэй. Халдварт өвчинтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт буюу вакцинжуулалт. Вакцинд аль болох олон иргэнээ хамруулж байж хэвийн амьдралдаа шилжинэ. Тиймээс иргэд вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.24 ЛХАГВА № 57 (6534)

 

Үнэнг эрэлхийлэгч
Хөх толбот Монголчууд минь,СЭР СЭР СЭР Хөлбөрөн өнгөрөх хором мөч үргэлжилсээр Хүн төрөлхтөний мөн чанар үгүй болжээ Хөх тэнгэр дэх өвгөдийн сургааль санаач Худал үнэн,хар цагаан аль аль нь Хорвоо ертөнцөд тэнцүү байж тэнцвэржинэ Хэн нэгний шунаг сэтгэл,хорон санаа Хэрээс хэтэрч хүнээ байх нь ээ Эрхээ эдэлж,дураараа аашлагчид Илүүг идэж,бэлүү долоогчид Хээл хахуулиар хэмх ховсдуулан Ховдоглон идсээр чөтгөр болжээ Цаг улирлын ханиад томуугаар Цар тахал,ковид корона хэмээн Хий ханиалга,хоосон хийрхэл Хүмүүний сэтгэл үймүүлэн сандаргаж Хөх толботны хөөрхөн үрс Удам угсааг сүйрүүлж устгах Уудам газар нутагт шунасан Хар санаатны арга ядсан үйлдэл Шунасан сэтгэлт өмхий тулмуудад Шургалж ядсан тархи угаалт Түмнээ барьцаалсан увайгүй сэтгэл Төрөө худалдсан чөтгөрүүдийн үйл шүү Хорт хавдар эдгэх энэ цаг үед Хоосон сэжгээр сэтгэл өвчлүүлж Хандив нэрийн дор хуйвалдаж Хортой тарилгаар хордуулж байна Сэжгээр өвчилж сүжгээр эдгэдэг Дэм дэндээ дархлаагаа дэмжин Дулаан явбал 1000 лан шүү СЭР СЭР СЭР,чимээгүй үхэл!?!
харамсалтай
СИНОВАК вакциныг элэгний В, С вирустэй хүнд хийх ёсгүй гэж ТА ярьжээ. ЯАГААД энэ мэдээг урьдчилаад зарлаж болдоггүй юм вэ?
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05