10 секундэд үнэгүй үзэх бичлэгийг 6.6 сая ам.доллараар зарсан хөрөнгө оруулагч Пабло Родригес Фрайле

2021-03-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Х.ОЮУНБОЛД

Цахим орчинд хэн ч үнэ төлбөргүй үзэж болдог видео бичлэг уншихад хугацаанаас бага 10 секунд шаардагддаг видео бичлэг гэж бий. АНУ-ын хөрөнгө оруулагч Пабло Родригес Фрайле энэ видео бичлэгийг хэдэн сарын өмнө 60  мянган ам.доллараар худалдаж авснаа 6.6 сая ам.доллараар заржээ. Үнэндээ түүний зарсан зүйл нь видео бичлэгийн жинхэнэ гэрээ, уран бүтээлч Биплегийн худалдсан дижитал урлагийн нэг уран бүтээл аж. Харин хөрөнгө оруулагчтай ярилцлага хийсний маргааш Биплегийн өөр нэг уран бүтээлийг худалдсан тоо амжилт тогтоосон байна. Энэ удаа алдарт Кристигийн дуудлага худалдааны гэрт болж 69 сая ам.доллараар зарагджээ. Дижитал урлагийн ертөнцөд урлагийн шүтэн бишрэгчид, бизнесменүүд сая саяар нь токен цахим мөнгийг төлдөг аж. Харин мэргэжилтнүүд энэ зах зээл үнийн хөөрөгдөлд ороод байгаа, хэзээ хэзээгүй тэсэрч болно гэж онцолжээ. Энэ талаар Родригес Фрайле “BBC Mundo” цахим хуудаст өгсөн ярилцлагадаа энэ бизнес болон хэрхэн ажилладаг, ямар ирээдүйтэй байж болох талаар ярьсан байна.

 

Дижитал урлагийн зах зээл

Дижитал урлагийн бүтээл хийдэг уран бүтээлч Бипегийн жинхэнэ нэр нь Майк Винкелмман юм байна. Түүнийг олон саяар үнэлэгдэх тендерт олон уран бүтээлээрээ Кристигийн дуудлага худалдааны газарт үзэгдэхээс өмнө зарим хөрөнгө оруулагч нар түүнийг анхааралдаа аваад байсан аж. Тэдний дотор Нью Иоркийн Колумбийн их сургуулийн эдийн засгийн сургуулийг төгссөн, блокчэйнд хөрөнгө оруулалт хийдэг Пабло Родригес Фрайле орсон байна. Тэрээр “Уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээ тавьдаг. Түүнийг нь худалдан авч болдог олон дижитал зах зээл бий. Блокчэйн нь уран бүтээлчийн жинхэнэ уран бүтээлийг  бүртгэх боломжийг олгодог” гэж цахим хуудасныханд ярьжээ. Мөн энэ зах зээлийн нэгэнд Бипетэй танилцсан гэв. Пабло Родригес Фрайле “Би түүнийг цуврал жагсаалтад ороогүй гэж мэдсэн. Тэр салбартаа төгс лидер, уран бүтээлээ ч сайн хийдэг” гэв.

“Нифти Гатевайс нь уран бүтээлчид дижитал уран бүтээлээ жинхэнэ гэрээтэй нь тавьж зардаг тэр захуудын нэг аж. Тэнд Бипе  уран бүтээлүүдийнхээ каталогийг тавьсан байна. Энэ нь бүгд оролцож болдог дуудлага худалдааны газар юм. Би тэнд 2020 оны аравдугаар сард 10 секунд үргэлжилдэг видео бичлэгийг 66 мянган ам.доллараар худалдаж авсан. Харин дараагийн долоо хоногуудад залуу бизнесмен бүтээлийг нь худалдаж авахыг хүссэн олон санал хүлээн авчээ. Гэхдээ эхний тендерт оролцогчдод зарсангүй. Хүлээжээ. Тэрээр одоо миний зорилго бол мөнгө олох биш. Тиймээс надад дижитал урлагийг жинхэнээсээ сонирхдог юм шиг хүнд зарсан. Тийм сонирхолтой хэн нэгэн дижитал урлагийн энэ ертөнцөд боломж авчирч чадна. Худалдаж авсан бүтээлээ 6.6 сая ам.доллараар зарсан. Хүмүүс зөвхөн жинхэнэ ийм гэрчилгээний төлөө мөнгө төлдөг гэж үү.

Тийм 2020 оноос хойш их нэмэгдсэн.

 

Тэгвэл токен гэж юу вэ. Хүмүүс  яагаад худалдан авч байна вэ?

Токен гэдэг нь үнэлэгдсэн хөрөнгө, энэ тохиолдолд гэрчилгээ юм.

Мөн хүмүүс хоорондоо харилцан солилцож болдог мөнгөтэй адилхан ямар нэг зүйл. Чи 10 песоны дэвсгэртийг тавтын хоёр дэвсгэртээр сольсон ч адилхан үнэтэй. Гэхдээ энэ харилцан солилцоог цахим биш хувьцаагаар хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл, токен нь өөр ямар нэгэн зүйлээр сольж болохгүй цорын ганц өмч юм. Родригес Фрайле жишээ болгож Мона Лиза уран зургийг хамгийн сайн гэрэл зургийн камераар авч болно. Дараа нь яг адилхныг гаргахын тулд сайн зураачийг ашигласнаар төгс болж болно. Гэхдээ хэзээ ч Леонардо Да Винчигийн зурсан шиг болохгүй гэв. Блокчайн нь дижитал уран бүтээл болох боломж олгосон. Энэ гэрчилгээ нь хамгаалагдсан байдаг. Тэр нь токен цахим мөнгөний дотор агуулж байгаа цорын ганц мэдээлэл юм. Олон хүн үүгээр мөнгө олохыг хүсдэг. Гэхдээ бусад хүн тэр үнийг нь төлдөг. Яагаад гэвэл  уламжлалт урлагт нэг уран бүтээлтэй  холбоотой сэтгэл хөдлөлийн холбоос мэдрэгддэг гэж хөрөнгө оруулагч ярьжээ.

Кристигийн дуудлага худалдааны газар өмнө нь хэзээ ч тэр газар болж байгаагүй дижитал урлагийн бүтээлийг дуудлага худалдаагаар анх удаа зарсан нь эргэлзээгүй. Энэ нь токен цахим мөнгөний ертөнцийг холбосон шат болсон юм. Гэхдээ олон дижитал зах зээл олон сарын турш энэ хандлагын өсөлтийн талаар мэдээлж байв. Токен цахим мөнгө нь зөвхөн урлагийн ертөнцөөр хязгаарлагдсангүй. Онолоор бол хэн ч байсан ажлаа токен цахим мөнгөөр хийж болохоос гадна  цахим мөнгө шиг зарж болох аж. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд муурны тухай 2011 оны хүүхэлдэйн киног хагас сая гаруй ам.доллараар худалдсан байна. Твиттерийг үндэслэгч Жак Дорсей анхны твиттерийн жиргээгээ токен цахим мөнгөөр худалдахыг дэмжсэнээр худалдаж авах тавьсан санал 2.5 сая ам.долларт хүрчээ.

 

Токен цахим мөнгө моданаас гарах уу?

Кристи дуудлага худалдааны байгууллага амжилт тогтоохоос өмнө “ВВС” Биплетэй уулзсан байна. Тэрээр “Эдийн засгийн өсөлт болно гэж итгэж байна. Үүн дотор бид одоо ч байж болно” гэж хүлээн зөвшөөрчээ. Харин энэ талаар энэ технологийн тухай олон ном бичсэн Давид Жерард “Энэ зүйлээр мөнгө олж байгаа зарим уран бүтээлч байна. Гэхдээ магадгүй хэн нэгэн үүнийг олж чадахгүй байж мэднэ” гэж ярьжээ. Мөн токен цахим мөнгөний бизнесийг хийж байгаа хүмүүс бол залилан мэхлэгчид гэв. Учир нь энэ бизнесийг хийж ирсэн хүмүүс мөнгөөр зарж болох үнэ цэнэгүй ямар нэгэн гайхамшгийг бий болгохыг зорьж байдаг гэж мэдэгджээ.

 

Одоо болон ирээдүйн уран бүтээлчид

Родригес Фрайле үнэндээ биет болон дижитал хөрөнгөний хооронд их ялгаа байхгүй. Тэд ижил төстэй арга хэлбэртэй. Надаас зургаан сая ам.доллараар видео бичлэгийг худалдаж авсан хүн бол солиотой биш. Ирээдүйд илүү сайн ойлгох болно. Ирээдүйн бүх урлаг токен цахим мөнгөөр үнэлэгдэж зарагдана гэж итгэж байна гэж ярьжээ.

 Эх сурвалж: www.poit.mn

 

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

7 цаг 43 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

10 цаг 33 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

17 цаг 59 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

17 цаг 59 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

17 цаг 59 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Өчигдөр 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Уржигдар 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Уржигдар 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Уржигдар 13 цаг 08 мин