Улстөржилт, COVID-19 дундуур урагшилж буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар

2021-03-23
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

 

COVID-19-ийн гурав дахь давалгааны сураг буюу дэлхий хатуу хөл хорионд шилжлээ

 

Үнэнийг хэлэхэд COVID-19-ийн нөхцөл байдал амаргүй байна. Халдварын тархалт өдөртөө 200 давчихлаа. Эх үүсвэр нь тодорхойгүй голомтын тоо 20 гаруй боллоо.

Магадгүй, энэ бүхний эцэст саяхныг хүртэл эсэргүүцсэн хатуу хөл хорионд бид өөрсдөө хүсээд орохоос аргагүй байдалтай тулж байх шиг байна.

Өчигдрийн олон улсын байдлыг харахад Европ даяар COVID-19 цар тахлын гурав дахь давалгаа явах тухай яригдаж байна. Улс орнууд хөл хориогоо чангатгаад эхэлжээ. Чех ирэх дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл, Румын дахин 14 хоногоор, Польш уржигдраас эхлээд гурав хоног, Франц 16 муждаа дөрвөн долоо хоногийн турш хатуу хөл хорио тогтоож байна.

Ерөөс COVID-19 цар тахлаас  хүн төрөлхтнийг аврах ганцхан зам нь вакцин, бас хүн бүрийн дэглэм сахих байдал гэдэг нь нотлогдож байна гэсэн үг.

 

Монгол Улс вакцин-жуулалтаар хоёр дугаарт бичигдэж байна

 

Манай улсад ч энэ жишгээр хувь хүмүүсийн ариутгал, халдваргүйтгэл дутуу байгаагаас үүдэлтэй тархалт нэмэгдсээр байна. Үүнийг өдөр бүрийн “статистик” харуулж байгаа юм.

Харин вакцины тухайд өөр байна. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад иргэдээ вакцинд хамруулсан талаарх судалгааны 2021 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар Монгол Улс хоёрдугаарт бичигджээ. Манай улсын хүн амын 5.73 хувь нь вакцинд хамрагдсан байна. Иргэдээ вакцинжуулсан улсуудыг тэргүүлж буй Сингапур хүн амынхаа 13.47 хувийг хамруулжээ.

 

Вакцинжуулалт зургадугаар сарын 1 гэхэд дуусна

 

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзав. Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, аж ахуйн нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудыг ярив.

Манайх БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн “Астразенека”, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник-V” гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тунг оруулж иржээ. Эдгээр вакциныг 209 мянган хүн тариулаад байгаа аж.

Вакцинжуулалт эхлээд 28 хонож, өдөрт дунджаар 15-20 мянган хүнийг хамруулжээ. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийнэ. Эндээс тооцоход Улаанбаатарт 2021 зургадугаар сарын 1 гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дуусах юм байна.

 

ЭМЯ хатуу хөл хорио тогтоох саналыг удаа дараа тавьжээ

 

Вакцинжуулалт дуусах хүртэл хоёр сар гаруйн хугацаа бий. “...Нэгдсэн дархлаажуулалт орон даяар ийнхүү идэвхтэй хийгдэж байгаа ч COVID-19-ийн тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж байна” гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэв.

Ер нь бол тархалт огцом нэмэгдсэнээс хойш Эрүүл мэндийн яамны зүгээс хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газар, УОК-т 7-8 удаа тавьжээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс уг саналыг түдгэлзүүлсээр өнөөдрийг хүрсэн байна. Тэрээр хатуу хөл хорио эдийн засгийг дахин хумих эрсдэлийг хараад байгаа бололтой.

 

173 зээлдэгчид 130.3 тэрбум төгрөг, 1 177 иргэнд ипотекийн зээл олгожээ

 

2021 оны хоёрдугаар сарын 23-наас буюу яг нэг сарын өмнөөс хатуу хөл хориогоо зөөллөж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлээд эхэлсэн. Угтаа энэ төлөвлөгөө хэрэгжээд 50 хоног болж буй. Үр дүнд нь эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгаа талаар Сангийн сайд өчигдөр мэдээлж байна лээ. Гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн байгаа юм. Энэ нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн “тоо” юм байна. Хамгийн гол нь Монголын эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлнэ лээ. 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн. Өчигдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1 177 иргэнд ипотекийн зээл олгожээ.

 

Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохоо 10-14 хоногийн өмнө мэдэгдэх хэрэгтэй

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд  “...Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй. Гэхдээ нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья. Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 5-19 -ний өдрүүдэд “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүй. Бодит нөхцөл байдлыг иргэдээс нуух шаардлагагүй. Бүх мэдээллийг нээлттэй болгож, цар тахлыг иргэдтэй хамтдаа даван туулах, хөл хорио тогтоовол хамгийн багадаа 10-14 хоногийн өмнө мэдэгдэж, иргэд, бизнес эрхлэгчдэд тодорхой төлөвлөлт хийх боломжийг олгох хэрэгтэй байна” гэсэн байр суурийг илэрхийлж байна.

 

Тоглож болохгүй тоглоом буюу COVID19-оор хийсэн улс төр

 

Хоёр сар хагасын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Энэ сонгуулийг угтсан улс төр бүх шатанд явагдаад эхэллээ. Эрх баригч намын Засгийн газрын хувьд сөрөг хүчний дайралтын бай болж байна. Халдвар тараасан, муу вакцин авчирсан, халдвараар далимдуулж мөнгө идсэн... гээд олон “хэрэг”-ийг Засгийн газарт үүрүүлж буй харагдана. Үр дүнд нь Засгийн газар муухай харагдаж, МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ойчих ёстой бололтой. Чухамдаа энэ нь яг өнөөгийн COVID-19 цар тахалтай хүнд үед дайны хажуугаарх дажин юм.

Яг үнэндээ механик шалтгаантай халдварын тархалтыг эс тооцвол Засгийн газар, УОК муугүй ажиллаж байна. “Тоо” яривал гозойхоор л байгаа. Гэхдээ үүнийг нухчих зорилготой улстөржилтөөс үүдэлтэй сөрөг хандлага нийгэмд их байна.

Оролдож, тоглож болдоггүй юм гэж бий. Яг одоо цагт, COVID-19-ийг далимдуулж улс төр хийх нь ёс зүйд хэр нийцэж буйг улстөрчид, улс төрийн хүчнүүд, төрийн зарим институци бодох хэрэгтэй юм.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн гэр бүлийн хүн байсан Ц.Энхтуяа өөрийн фейсбүүк хуудас дээр “...Найзын маань бага дүү вакцин хийлгээд зуурдаар явчихлаа. Монгол Улсын иргэн хашааны хонь биш шүү. Туршилтын вакцинаа зогсоохыг шаардаж байна” гэсэн пост хийжээ. Тэр нь нийгэмд ихээхэн шуугиан тариих жишээтэй. Хамгийн гол нь уг мэдээлэл худлаа байв. Ийм маягаар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар COVID-19, хажуугаар нь улстөржилт дундуур “хадны завсар дахь халиуны зулзага” адил явж байна.

 

Ерөнхий сайдын үг-Л.Оюун-Эрдэнийн улс төр

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд 2016 оноос хойш их улс төрд голлох рольтой явж ирсэн. Хувь улстөрч нь маш хөдөлгөөнтэй. Нийгмийн дуулиантай, олон жил үргэлжилсэн, гол нь нийтийн эрх ашигтай холбоотой асуудлуудыг барьж авдаг. Янз бүрийн л нэр хоч зүүдэг. Харин барьж авсныхаа эцсийг харчихдаг байдал нь олон нийтэд анзаарагддаг. Эрдэнэтийн 49, Оюутолгой,  өөр юу юу ч  билээ дээ.

Нөгөө талаас түүнийг улс төр, үйлдэлдээ онол ашигладаг гэдгийг судлаачид онцолдог.

Ерөнхийдөө ийм учраас Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон ч хувь улстөрчийнх нь характер салахгүй байгааг энд онцлох гэсэн хэрэг. Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг, шүүгч өмгөөлөгч нарын асуудал, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргатай холбоотой мэдэгдэл зэрэг нь Ерөнхий сайдын үг боловч Л.Оюун-Эрдэнийн улс төр юм. Тэр утгаараа түүний тэргүүлсэн энэ Засгийн газар дээрх мэтийн хэргийг тавихгүй зууралдана гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.23 МЯГМАР № 56 (6533)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

2 цаг 23 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

2 цаг 46 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

2 цаг 50 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

9 цаг 1 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

9 цаг 3 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

12 цаг 53 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

12 цаг 58 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

13 цаг 3 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

13 цаг 8 мин