Ж.Эрдэнэбатыг парламентын “зөвшөөрөл”-өөр шалгахаар боллоо

2021-03-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойргоос сонгогдсон Ж.Эрдэнэбат өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдааны  үеэр гишүүний тангараг  өргөлөө.  Энэ  чуулганд  Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож,  байр сууриа илэрхийлсэн.  Ерөнхийлөгчийн хувьд  хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэлнэ гэж байсан ч  хойшлуулсан.  Харин  Ж.Эрдэнэбатыг бүрэн эрхээ баталгаажуулахад орж ирж, нэлээд ширүүхэн байр, суурь илэрхийлсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татав.  Ерөнхийлөгч  “Хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан хүн учраас би зориуд үг хэлж байна. Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу” гэв. Мөн АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатыг тангараг өргөхийг нь эсэргүүцэж, чуулганы хуралдааныг орхиж гарсан. Ийм амаргүй, уур амьсгал дунд  Ж.Эрдэнэбат гишүүний тангаргаа өргөсөн.  Уур амьсгал амаргүй байсан ч гишүүний тангараг өргөх процесс хуулийн  хувьд асуудалгүй гэдгийг УИХ-ын  дарга Г.Занданшатар тодотгож байсан юм.

Ж.Эрдэнэбатыг өнгөрсөн сонгуулийн сурталчилгааных нь хугацаанд хуулийн байгууллагаас баривчлан саатуулсан. Улмаар 2020 оны парламентын сонгуулиар сонгогчдын олонхийн санал авч, СЕХ-ноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тогтоол гаргасан ч  түүнийг суллаагүй.  Шүүн таслах ажиллагаа үргэлжилж албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон.

Энэхүү шийдвэр нь улс төрийн хүрээнд маргаан талцлыг олонтаа дагуулсан.  Олон улсын парламентын холбооноос гэхэд “УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан, хүний эрхийг зөрчсөн ноцтой үр дагаврыг дагуулсан” гэдэг сануулгыг манай парламентад өгч, хэрэг нээгээд байв.

Улмаар Ж.Эрдэнэбат есөн сар хоригдож ,  энэ сарын 3-нд Дээд шүүхийн шийдвэрээр суллагдлаа. Харин шүүхээс хэргийг нь прокурорын шатанд буцаасан юм.   Тиймээс Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 22.7-д Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө гэсэн зохицуулалтын

дагуу хаврын чуулганы нээлтэд оролцож, улмаар пүрэв гаригт тангараг өргөж гишүүний бүрэн эрхээ баталгаажуулаад байна.

Харин Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийг  Дээд шүүхээс прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа билээ.  Одоо Ж.Эрдэнэбатыг буруутай гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх  баталгаажсан учраас прокурорын байгууллага    шалгахдаа УИХ-д саналаа оруулна гэсэн үг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1-д гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол УИХ шийдвэрлэхээр заасан билээ.  Тэгэхээр цаашид Ж.Эрдэнэбат гишүүний асуудлыг прокурор хуулийн дагуу УИХ-д оруулж ирэх болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.22 ДАВАА № 54, 55 (6531, 6532)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

3 цаг 46 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

12 цаг 14 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

12 цаг 29 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

12 цаг 29 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин