Д.Пүрэвдаваа: Би ялах, ялагдахдаа гол нь биш хамт олныхоо төлөө "мөс хагалж" байна

2021-03-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, намын даргад нэр дэвшигч  Д.Пүрэвдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-АН-ын даргын сунгаанд  дөрвөн хүн өрсөлдөхөөр болж байна.  Үүний нэг нь та.  Ямар зарчим баримталж ажиллах вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Ёс зүйтэй, шударга, тэгш оролцоог хангаж ажиллана.  Би намын Дотоод сонгуулийн хороо буюу намын сонгуулийн хорооноос зохион байгуулж гаргасан шийдвэрийг хүндэтгэж өрсөлдөнө.  Хэрэв АН-ын даргын энэ удаагийн сонгууль ёс зүйгүй, тэгш оролцох эрхийг хангаж чадахгүй бол дахин асуудал үүснэ. Энэ  нийгэмд АН дахин муухай харагдана. Тиймээс нэлээд ач холбогдол өгч өрсөлдөж байна. 

-Нэр дэвшигчид өөр өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй орж байна. Таны  мөрийн хөтөлбөрийн онцлог юу вэ?

-Би “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье” гэсэн уриа дэвшүүлсэн. АН өнөөдөр хүчтэй сөрөг хүчин байж чадахгүйгээс болж улс, эх оронд хүнд хэцүү нөхцөл байдал үүсч байна. Хэрэв АН анхиатай байсан бол залуус өнөөдөр өөр олон жижиг намд хуваагдахгүй байлаа. Тиймээс хамтран зүтгэгч намын нөхөдтэйгөө хамтран намын даргад өрсөлдөх шийдвэр гаргасан.  Мөн журмын нөхөд маань энэ сонгуульд оролцож үзэх нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн.  Би энэ намын жаргал, зовлонг багагүй мэдэрсэн. Гаднаас нь ажиглаж биш дотроос нь туулж, хамтран бүхнийг туучиж ирсэн хүн.  Тиймээс одоо намд үүсээд байгаа нөхцөл байдлыг богино хугацаанд, оновчтойгоор засч залруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

-Намын дотоод уур амьсгал нэлээд асуу­далтай байна. Нөгөө хэсэг нөхөд ирэх дөрөвдүгээр сард даргаа сонгоно  гээд зарлачихлаа. Ер нь ямар нэгэн байдлаар зөвшилцөлд хүрч байгаа юу?

-Өнөөдөр Монгол Улсад ардчиллын буянаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үзэж харж байгаа нь чөлөөтэй байх эрхүүдийг эдэлж байна. Гэвч ардчилал өдрөөс өдөрт хаагдаж, үнэ цэнэ нь багасаж байна. Монгол Улс Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна” гэж заасан.  Гэтэл өнөөдөр энэ эрхүүд хангагдаж чадахгүй байна. Тэгэхээр богино хугацаанд АН-ыг яаж нэгтгэх үү. Хувь хүний шийдвэрээс илүүтэйгээр хамтын шийдвэрийн байгууллага болгох вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй.  Ийм шинэчлэлийг хийж, цогцоор нь өөрчлөх ёстой. Үүний дараагаар АН маргаанаа цэгцэлнэ. Дунд хугацаанд буюу 2024 онд манай нам ард түмний нам болох ёстой. Мөрийн хөтөлбөрөө оновчтой боловсруулж, намаа тунгалаг, санхүүгээ шилэн болгож, орчин үеийн нам болно.

-АН-ын маргааныг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байна. Та зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн харж байна вэ?

-АН ялахад их л бэрх харагдаж байна. Тавдугаар сарын 9-н гэхэд нэр дэвшигчид тодроод сурталчилгаа эхэлнэ. Гэтэл гуравдугаар сар дундаа орсон байхад нэр дэвшигчид маань тодроогүй. Нам дотроо талцал, хуваагдалтай байна. Энэ нь ялагдал хүлээхэд нөлөөлөхүйц хүчин зүйл болно.  Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улс нэг том тойрог болдог учраас зөв хүнээ дэвшүүлэх нь зүйтэй. Тааруухан хүн нэр дэвшүүлвэл амжилт харагдахгүй байна. 

-Танаас гадна гурван хүн АН-ын даргад нэр дэвшиж байгаа. Өрсөлдөгчид нартаа хандаж юу хэлэх вэ?

-Тэр хүмүүс ч надтай адил мөрийн хөтөлбөртэй, намаа хөгжүүлье гэсэн бодолтой залуус байгаа. Тиймээс аливаа зүйлд ёс зүйтэй, шударга, ил тод өрсөлдөөсэй. Эрх мэдэл, эд хөрөнгөөрөө нөлөөлж битгий уралдаарай хэмээн уриалж байна. Шударга, ирээдүйгээ бодсон, бусаддаа үр өгөөжөө өгсөн сонгууль болоосой.

-АН-ын даргын өрсөлдөөнд орох дэнчингийн мөнгөө хэрхэн бүрдүүлсэн бэ. Ер нь яг юунд зарцуулах вэ?

-Монгол Улс тэр чигтээ мөнгөний улс болчихлоо. Манай намд ч гэсэн мөнгөтэй бол нэр дэвших ёстой.  Мөнгөгүй бол хүн биш гэсэн хандлага байна.  Сонгуульд мэдээж зардал гарна. Гэхдээ хөнгөлөлттэй хандах зүйлс байсан.  Жишээлбэл, олимп дөрвөн жилд нэг удаа болдог. Олимпод оролцоход чадвартай нь оролцдог болохоос биш мөнгөтэй нь оролцдоггүй. Яг үүний адилаар Ардчилсан нам хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ, эмэгтэйчүүддээ хөнгөлөлттэй байх хэрэгтэй. Мөнгөнөөс хамааралтай сонгуулийг тас зуух ёстой. Гэтэл манай нам жилийнхээ төсвийг ч баталж чадахгүй байна. Судалгаан дээр суурилсан олон талын эрх ашгаа хамруулсан орчин үеийн нам болж хувирах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэртээ 30 жилийн өмнөх хоцрогдсон намаараа л яваад байна.  Мөн манай намын зарим нөхөд намынхаа мөнгө санхүүгийн асуудлыг олон нийтэд ил тод задлаад баймааргүй байна.  Энэ нам тэдний өмч биш шүү дээ.

Би мөнгөтэй, баян хүн биш. Гэхдээ надад нэр дэвших ганцхан шалтгаан бий. Би энэ намын дунд дэндүү их гадуурхагдаж байсан. Энэ намын төлөө маш их зүтгэж, эрэмгийгээр тэмцэж байсан. Намайг тэмцэл хийж байхад өнөөдөр “С.Эрдэнэ муу” гээд шүүмжилж байсан хүмүүсийн нэг нь ч ирээгүй. Өнөөдөр намын дарга болно гээд бүртгүүлсэн арван хэдэн хүнээс нэг хоёр нь л ирсэн байвал дээдийн заяа байх.  Би 2018 онд  “С.Эрдэнэ дарга болохгүй байна” гээд гурван сар гадаа жагсаж байсан. Болохгүй, бүтэхгүй зүйлийн төлөө Баянзүрхийн АН-ын хэсэг нөхөд л тэмцэж байлаа.   Тиймдээ ч  манай хамт олон намайг “ Нэр дэвш” гэсэн юм. Өнөөдөр намын гишүүн төвтэй, дарга төвтэй нам байж болохгүй. Манай хамт олон анхан шатны гишүүдээсээ авахуулаад тодорхой хэмжээгээр гишүүд төвтэй байгууллага болгохын тулд “Та оролц, бид хандив тус өгье” гээд хэдэн төгрөг босгосон. Тав нь тав, нэг нь нэг сая төгрөг хандивласан болов ч дутсан, дутсанаа зээлсэн. Үзэл санааныхаа төлөө эцсийг нь тултал тэмцэнэ. Мөнгөнөөс шалтгаалж хойш суухгүй. Фэйсбүүк, твиттерийн араас цэцэрхэж суухгүй. Хамгийн хялбар зүйл бол хүн шүүмжлэх. Бид хамтраад хийгээд үзэх хэрэгтэй. Ардчиллыг муулж байгаа хүмүүс өөрсдөө нам байгуулаад яваач. Би ялах, ялагдахдаа гол нь  биш хамт олныхоо төлөө мөс хагалж байна. Миний хувьд цэвэр үзэл санаа, хамт олныхоо төлөө нэр дэвшиж,  хүчээ үзэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.18 ПҮРЭВ № 52 (6523)

 

Иргэн
Наад нөхөр чинь БЗД- н гишүүн биш хүмүүст хуурамч үнэмлэх өгч энд тэнд тараасан ялна гэжбат итгэж байгаа учир худал сайхан үг ярьж бна
зочин
Баянзүрх дүүргийн засаг байсан татварийн дарга аа 2тэрбумаар шагнасан 805ийн хойд дэнжийг зайсан 2 болгон гэж мөнгийн аваж идсэн сансарын байрнуудын хүүхэдийн талбайн доор граш хийж зарсан би иймл юм сонссон до
Танд амжилт хүсье.
Дэмжиж бна амжилт хүсье
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

4 цаг 32 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

4 цаг 32 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

18 цаг 47 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

20 цаг 18 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

21 цаг 24 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

21 цаг 33 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

21 цаг 34 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Өчигдөр 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин