Херо Б.Баатар: Гүтгэлэг доромжлолын эсрэг 7 жил тэмцлээ, үнэн ялдаг юм байна

2021-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Одоогоос 5 жилийн өмнө 2016 оны нэгдүгээр сард “Монгол Тулгатны 100 эрхэм”  нэвтрүүлгийн сул бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж дуулиан тарьсан. Энэ нь хоёр жилийн өмнөөс буюу 2014 оны сүүлээс тухайн үеийн Тагнуулын Ерөнхий Газрын дарга Б.Хурц Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаярын оролцсон дугаарын хасагдсан хэсгийг олж ирэх үүргийг тусгай мэргэжлийн албан хаагч нарт өгснөөс үүдэлтэй ажээ.

Улмаар тусгай мэргэжлийн албан хаагч нар 2014 оны арван хоёрдугаар сарын 23-25-ны өдрүүдэд тус студийн байранд явуулсан тусгай ажиллагаагаар бичлэгийг хуулж авч, Б.Хурцад хүлээлгэж өгсөн тухай нарийвчилсан протокол Тагнуулын Ерөнхий Газрын архивт үлджээ.

Энэ талаар найруулагч Б.Баатар “Уран бүтээлчийн хувьд ч, хувь хүний хувьд ч "бусдын бичлэг тараадаг" гэх хэлмэгдлээс ангижрах гэж 7 жил тэмцэж өнөөдрийг хүрлээ. Нэг хэлмэгдлээс нөгөө хэлмэгдэл рүү мушгин улстөржүүлэх гэж оролдох юм. Үнэн ялдаг л юм байна. Гэхдээ манай хамт олноос 7 жил их золиос, доромжлолыг тэвчих тэвчээр шаардлаа. Энэ хэцүү цаг үед надад итгэх итгэлээ алдаагүй дэмжсэн бүхэндээ баярлалаа!” гэжээ.

Хуулиараа үндэсний аюулгүй байдлыг хангах зорилго бүхий тагнуулын байгууллагууд  хувийн болон улс төрийн шалтгаанаар хувь хүн, аж ахуйн нэгжийг тагнаж гүйцэтгэх ажиллагаа явуулдаг, гүйцэтгэх ажиллагаагаар олдсон материалыг хэвлэл мэдээллээр цацаж бусдын нэр хүндэд халддаг, олон нийтэд эзэн биегүй бичлэг, баримт тараах замаар хөшигний ард сонгуулийн болон бусад эрх ашгаа гүйцэлдүүлдэг асуудал бодитой оршиж байгааг дээрх хэрэг явдал нотолж байна.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц энэ асуудалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээх эсэх нь тагнуулын байгууллагууд цаашид эрх мэдлээ хэтрүүлж дур зоргын, улс төрийн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хэвээр байх эсэхийг шийдэх нь дамжиггүй.

ТЕГ Б.Хурцад хэрэг үүсгэж хариуцлагад татахгүй юм бол муу нэртэы луу данстай хоцрох байхдаа
Херо Баатараа Женко -д түгжилдүүлснээ мэдэж авав уу ? Ккк чи тийм хүнд үйлчилж байсандаа харамс ,өөртөө гомод
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

3 цаг 47 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

12 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

12 цаг 30 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

12 цаг 30 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин