АН хаашаа нүүгээд байна вэ

2021-03-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Ардчилал  байх ёстой, Ардчилсан намыг байлгах учиртай гэсэн олон түмний хүсэлт хүлээлт дээр одоогийн АН оршиж ирсэн. Одоо ч гэсэн энэ намыг  байх ёстой юмсан, байлгахсан гэсэн үзэл бодол, ийм байр суурь нийгэмд  жин дарж байна. Хамгийн том өрсөлдөгч болох  МАН-ынхан  хүртэл  хэлдэг дээ,  “АН байвал бид байна” гэж. Бодлогоор өрсөлдөж, үзлээр хурцалж байдаг учраас тэр. Харин Ардчилсан нам маань өөрөө нийгмийн   хүсэлт хүлээлт хийгээд өрсөлдөгчдийнхөө өдөлтөд   жулдах боллоо. Одоо  ийм болчихоод байгаа  юм  биш л дээ. Хэдэн жилийн өмнөөс  ардчилсан гэсэн нэртэй атлаа хамгийн ардчилалгүй нам болж хувирсан.  Ер нь бол нийгмийн хандлагыг тооцож, өрсөлдөгчөө харж  өөрчлөгдөх ёстой байлаа.  Гэхдээ хүсэл зориг байгаад хөдөлж гэмээ нь өнөөдөр ч оройтоогүй л байна.

Хэдэн жилийн өмнө МАН шинэ байртай болсон. АН “Ардчиллын өргөө босгоно” хэмээн  хуучнаа алга болгоод түрээсийн байраар хэсүүчлэх болсон. Өнөөдөр өрсөлдөгч улс төрийн хүчнүүд нь   нэгдэх ёстой гэж ярьж байна. Гэтэл Ардчилсан намынхан Ц.Тувааных, С.Эрдэнийх гэсэн  хоёр намтай болчихлоо. Урагш  давшиж бус  ухарч  буй энэ нүүдэл  тэднийг  юунд хүргэх бол. 2016, 2020 оны УИХ-ын,  Орон нутгийнхыг тооцвол АН-ынхан  дөрвөн  сонгуульд  дараалан ялагдаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн босгонд тулж ирсэн. Улс төрийн намын туйлын зорилго нь засгийн эрхийн төлөө байдаг бол АН-ынханд  намын дарга  болж тамга атгах  нь л гоё. Мөнхийн ийм хүсэл, байнгын  зөрчил тэмцэлдээ энэ нам  туйлдаж гүйцжээ. Намынхаа даргыг   “Хэмжээлшгүй эрхт Эзэн хаан” болгож тахисан өдрөөс Ардчилсан нам мөхөл рүү мөлхөх болсон гэхэд хилсдэхгүй юм. Энэ намын алтан хараацайнууд ч, залгамж үеийн харцага,  шонхорууд ч  суудлын төлөөх тулаанд  ханцуй шамлахаас  өөрийг сэтгэхээ байчихаж. Нөгөө нам нь “Алсын хараа” гэх бодлого, төлөвлөгөө боловсруулж байхад АН  холын юмыг харахаа байж хараа нь мууджээ.  Нэг үгээр хэлбэл,  АН хамгийн өөрчлөгдөөгүй, шинэчлэгдээгүй нам болж хувирчээ. Ардчиллыг малгайн тэмдэг болгож, ачир дээрээ хамгийн ардчилагдаагүй нам болж үлдсэн  гэдгийг  гишүүд нь ч хүлээн зөвшөөрөх байх. 

Ойрхны ганц жишээг татахад  Монголд улс төрийн нам байгуулагдсан түүхт ой саяхан тохиож,  зарим улс төрийн хүчин хамтран тэмдэглэсэн. Улс төрийн нам мөн  бол энэ баяр Ардчилсан намынханд ч хамаатай. Гэтэл  “Ц.Туваан Ардын намд баяр хүргэсэн буруутай” хэмээн шүүмжилж хэрүүл шуугиантай өнгөрүүлэв. Уг нь Монголд нам анх  бий болсон түүхт өдөр  бие биедээ баяр хүргэх нь улс төрийн   наад захын  соёл атал  Ардчилсан нам  бусдад баяр хүргэж чадахгүй болтол  жижгэрч, хүрээгээ хумисан нь  харамсалтай. Төрийн түвшинд ч, нийгмийн хүрээнд ч ахуйн чанартай хэрүүлээс халихаа байж бодлого ярихаа байсан нь мөн л   эмгэнэлтэй.

Өнөөдөр АН-д  “Намын  дарга хэн болох вэ” гэсэн уралдаанаас өөр сэдэв алга.  20 орчим хүн нэрээ дэвшүүлж, түүнээс дөрөв нь тунаж үлдэв үү гэтэл бас л болоогүй гэнэ. Өрсөлдөгчид тодорч дуусаагүй, маргаантай асуудлууд бий гэх. Хэн намын дарга болох вэ гэтэл 1990 онд “Алтан хараацай” гээд нисч  явсан Э.Бат-Үүл “”Би намын дарга болно, Хотын даргыг ч  хийнэ” гээд нисэгнэж явах. Н.Алтанхуяг ч бас мөчөө өгөхгүй, зүгээр суухгүй  гэдгээ илэрхийлсээр.  Ц.Элбэгдорж    ялгаагүй,  мөн л  хөшигний ард байгаа гэх.

Гэтэл нөгөө нам нь хэдэн үе солигдож дуусаад өдгөө 1980-аад оныхноос Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй  шинэ залуусыг  гаргаж ирж, Засгийн газартаа  залуу сайд нарыг тавьж  байна. АН-тай харьцуулахад Ардын намынхан удирдах бүрэлдэхүүнээ байнга шинэчилж, одоо хэддэх дарга дээрээ ирснийг тооцвол урт жагсаалт гарна. Өө хайвал,  өмнөх дарга нартаа буруугаа чихээд ардах хүмүүс нь бултдаг байж мэдэх юм.  Гэхдээ л  МАН, АН-ын хэн нь шинэчлэгдэж вэ гээд харьцуулахад өөр хариулт гарна.

Хэрэв  30 жилийн өмнөх Э.Бат-Үүл “Би дарга хийнэ” гээд байгаад байвал АН өөрчлөгдөхгүй, хүрэх ёстой байр суурьтаа ч хүрч чадахгүй. Магадгүй “АНУ-д Ж.Байден гарч ирээд болоод л байна шүү дээ” гэж магадгүй. Манайд болохгүй, яагаад гэвэл  Монголын ардчилалд   халгаатай. “Алтан хараацай”-нууд нь өөрсдийгөө үргэлж залуу гэж бодоод, энэ сэтгэхүйгээсээ салж чаддаггүй,  нам нь  шинэчлэгдэхгүй байгаа учраас   Монголын ардчилал АН-ын малгайны тэмдэг болж зэврэхэд хүрч байгаа юм.  Бас нэг асуудал бол АН-д  бодлого төлөвлөлт гэгч зүйл алга. Том  түвшинд У.Хүрэлсүхийн, эсвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлогыг шүүмжлэх ёстой байтал АН-ынхан өнөөдөр 1937 оны  хэлмэгдүүлэлтийн асуудлыг ярьсан хэвээр, үзэл баримтлал нь ч  тодорхой бус  сууцгааж байна. Арга барилын хуьд бас л  шинэчлэгдсэнгүй, нөгөө л 1990 оных шигээ партизан маягаар  үзэх гээд өрөлт авдаг нь хэвээрээ.  Ийм байгаа учраас  АН хаашаа нүүгээд байна вэ гэх асуулт гарч байна. Түүнээс одоо ярьж буй дарга, даамлын сунгаа бол улс төрийн  нүүдэлд жин дарахгүй тэн хүрэхгүй   ачаа  төдий юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.17 ЛХАГВА № 51 (6528)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

3 цаг 45 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

12 цаг 12 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

12 цаг 27 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

12 цаг 27 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин