Зорилтот бүлгийн 25 хувь нь COVID-19 эсрэг вакциндаа хамрагдлаа

2021-03-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ДОЛЖИНЖАВ

Манай улсад COVID-19 эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-наас хойш үргэлжилж байна. Дархлаажуулалтын явцын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрээр "Нийслэлд гуравдугаар сарын 15-нд 40 цэгт  74 багийн 561 эмч ажилтан ажиллаж, 13381 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Нийслэлийн хэмжээнд 126449 хүнийг дархлаажуулалтад хамруулсан нь зорилтот бүлгийн зургаан хувь юм. Өнөөдөр 19793 хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээндээ тааруулан эрэмбэлэн ангилалт хийдэг. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн ажилтнууд, халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхан, халдварт өртөх эрсдэл бүхий насны бүлгийнхэн, боловсролын салбарынхныг дархлаажуулалтад хамруулж байна.Манай улсын хүлээн авсан нийт 464400 тун вакцинаар 232200 хүнийг дархлаажуулна.  Одоогийн байдлаар 126449 хүнийг дархлаажуулж, 105 мянган тун үлдээд байгаа. Үлдсэн вакцинаараа зорилтот бүлгийнхнийг дархлаажуулна. Зорилтот бүлгийн 507 мянган хүний 25 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

3 цаг 47 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

12 цаг 14 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

12 цаг 29 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

12 цаг 29 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин