“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо

2021-03-15
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг дэлхийн хамгийн том арга хэмжээ болох  63 дахь удаагийн “Грэмми авардс” энэ оны шилдгүүдээ өчигдөр зарлалаа.  Дуучин Beyoncé "Black Parade"  дуугаараа 28 дахь Грэммигийн шагнал авснаар  бүх цаг үеийн хамгийн олон тус шагналыг хүртсэн амжилтыг эвдлээ.

Энэ тухайгаа тэрээр “Үнэхээр их сэтгэл хөдөлж байна.  Энэ бол маш том нэр төрийн хэрэг юм. Хүнд хэцүү ч гэлээ тухайн цаг үеийн бодит байдлыг харуулах нь уран бүтээлч миний болон манай хамт олны үүрэг юм.Намайг дэмжиж, үргэлж урам зориг өгч байсан бүх хүнтэй энэ баярт мөчийг хуваалцахыг хүсч байна” гэж ярилаа.Үүнээс өмнө Beyoncé өөрийн есөн настай охин Blue Ivy Carter-тэй хамтарч дуулсан "Brown Skin Girl" дуугаа хамгийн шилдэг клипний шагналыг авч, түүний охин бүх цаг үеийн хамгийн залуу “Grammy Awards“-ийн шагналтан болж байв.

Хамгийн шилдэг шинэ уран бүтээлээр реппер Megan Thee Stallion-ий "Savage" шалгарлаа. Beyoncé болон Megan Thee Stallion нар хоёул Хюьстон хотын уугуул бөгөөд хамгийн шилдэг рэп дууны шагналыг хосоороо авсан анхны эмэгтэй уран бүтээлчид болсон юм.

Харин  дуучин Taylor Swift оны шилдэг цомгийн шагналыг "Folklore" цомгоороо хүртлээ.

Ингэснээр тэрээр энэ шагналыг гурван удаа хүртсэн анхны эмэгтэй уран бүтээлч болсон юм.

Мөн хамгийн шилдэг дуу бичлэгийн шагналыг Billie Eilish “Everything I Wanted" дуугаараа авлаа. Тэрээр өнгөрсөн онд шилдэг дуу, шилдэг цомог болон шилдэг шинэ залуу уран бүтээлч зэрэг зургаан номинацид нэр дэвшсэнээс тавыг нь өөрийн болгосон юм. 18 настайдаа томо амжилт үзүүлснээр хамгийн залуудаа "Grammy" хүртсэн уран бүтээлчээр тодорч байв.

Мөн тэрээр топ дөрвөн номинац болох оны Шилдэг дуу, оны Шилдэг дуу бичлэг, оны Шилдэг цомог болон шинэ залуу Шилдэг уран бүтээлч хэмээх шагналыг бүгдийг нь хүртсэнээр 1981 оноос хойш "Grammy"-ийн түүхэнд гараагүй амжилтыг үзүүлсэн юм.Мөн бидний сайн мэдэх Dua Lipa, Harry Styles нар шилдгээр шалгарчээ.

63 дахь удаагийн Грэмми авардс-ийн шилдгүүдийн жагсаалт

Оны шилдэг цомог

Ялагч: Taylor Swift "Folklore"

"Chilombo," Jhené Aiko

"Black Pumas (Deluxe Edition)," Black Pumas

"Everyday Life," Coldplay

"Djesse Vol. 3," Jacob Collier

"Women in Music Pt. III," Haim

"Future Nostalgia," Dua Lipa

"Hollywood's Bleeding," Post Malone

Оны шилдэг дуу бичлэг

Ялагч: Billie Eilish  "Everything I Wanted"

"Black Parade," Beyoncé

"Colors," Black Pumas

"Rockstar," DaBaby featuring Roddy Ricch

"Say So," Doja Cat

"Don't Start Now," Dua Lipa

"Circles," Post Malone

"Savage," Megan Thee Stallion

Оны шилдэг киноны дуу

Ялагч: "I Can't Breathe," (performed by H.E.R.) 

"Black Parade," (performed by Beyoncé)

"The Box," (performed by Roddy Ricch)

"Cardigan," (performed by Taylor Swift)

"Circles," (performed by Post Malone)

"Don't Start Now," (performed by Dua Lipa)

"Everything I Wanted," (performed by Billie Eilish)

"If the World Was Ending," (performed by JP Saxe featuring Julia Michaels)

Хамгийн шилдэг шинэ уран бүтээлч

Ялагч: Megan Thee Stallion 

Ingrid Andress

Phoebe Bridgers

Chika

Noah Cyrus

D Smoke

Doja Cat

Kaytranada

Хамгийн шилдэг “Pop Vocal” цомог

Ялагч: Dua Lipa "Future Nostalgia"

"Changes," Justin Bieber

"Chromatica," Lady Gaga

"Fine Line," Harry Styles

"Folklore," Taylor Swift

Хамгийн шилдэг рок цомог

Ялагч: The Strokes  "The New Abnormal"

"A Hero's Death," Fontaines D.C.

"Kiwanuka," Michael Kiwanuka

"Daylight," Grace Potter

"Sound & Fury," Sturgill Simpson

Хамгийн шилдэг “Alternative” цомог

Ялагч: Fiona Apple 

"Fetch the Bolt Cutters,"

"Hyperspace," Beck

"Punisher," Phoebe Bridgers

"Jamie," Brittany Howard

"The Slow Rush," Tame Impala

 Хамгийн шилдэг “Progressive R&B” цомог

Ялагч: Thundercat "It Is What It Is"

"Chilombo," Jhené Aiko

"Ungodly Hour," Chloe X Halle

"Free Nationals," Free Nationals

"____ Yo Feelings," Robert Glasper

Хамгийн шилдэг рэп цомог

Ялагч: Nas  "King's Disease"

"Black Habits," D Smoke

"Alfredo," Freddie Gibbs and the Alchemist

"A Written Testimony," Jay Electronica

"The Allegory," Royce Da 5'9"

Хамгийн шилдэг “Country”  цомог

Ялагч: Miranda Lambert  "Wildcard"

"Lady Like," Ingrid Andress

"Your Life Is a Record," Brandy Clark

"Nightfall," Little Big Town

"Never Will," Ashley McBryde

Хамгийн шилдэг “Pop Solo” уран бүтээл

Ялагч: Harry Styles  "Watermelon Sugar"

"Yummy," Justin Bieber

"Say So," Doja Cat

"Everything i Wanted," Billie Eilish

"Don't Start Now," Dua Lipa

"Cardigan," Taylor Swift

Хамгийн шилдэг “Latin Pop Urban” цомог

Ялагч: Bad Bunny "YHLQMDLG"

"Por Primera Vez," Camilo

"Mesa Para Dos," Kany García

"Pausa," Ricky Martin

"3:33," Debi Nova

Эх  сурвалж:CNN

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

13 цаг 40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

13 цаг 57 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

17 цаг 49 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

18 цаг 0 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

18 цаг 6 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13