Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуульч Б.Гүнбилэг ажиллахаар болжээ

2021-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, хуульчдын төлөөллийг хүлээн авч Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, нэмэлт өөрчлөлтийн агуулга, Үндсэн хуулийн цэцээр хянагдаж байгаа маргаантай асуудлуудын талаар санал солилцлоо.

Энэ үеэр хуульч Б.Гүнбилэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрээр, “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй, хууль зүйн шинжлэх ухааны онол, практикын үүднээс ч эргэлзээ дагуулах, маргах асуудал огт байхгүй. Харамсалтай нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон, улстөрөөс бүрэн хараат бус ажиллах ёстой, тийм үүрэгтэй Үндсэн хуулийн цэц маргаангүй асуудлыг маргаантай юм шигээр хүлээн авч, сахиулан хамгаалах учиртай Үндсэн хуулиа өөрөө зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаа явуулж байгаад хууль зүйн салбарын эрдэмтний хувьд сэтгэл дундуур нэн шүүмжлэлтэй хандаж байна. Улс орны тусгаар тогтнол, Монголын ард түмний эрх, эрх чөлөөний баталгаа, хамгаалалт болж байдаг Үндсэн хуулийг улстөрийн өнцөгөөр тайлбарлаж, бүдүүлэгээр хэрэгжүүлж болохгүй. Бид Үндсэн хуулиараа тоглож, суурь зарчмуудыг нь улстөрийн зорилгоор үгүйсгээд эхэлбэл улсаараа хүнд байдалд орно.Таныг зөвшөөрвөл би энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн салбарын эрдэмтний хувьд Үндсэн хуулийнхаа үзэл анаа, суурь зарчим,  үнэт зүйлийг хамгаалж ажиллах хүсэлтэй байна”гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Б.Чимид гуай нэгэнтээ Үндсэн хууль бол алганд багтдаг МонголУлс гэж хэлж байсан. Ямар ч тохиолдолд Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх ёстой.Үндсэн хуулийг үгүйсгэсэн, ард түмний эрхийг хясан боогдуулсан, хураан авах гэсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан аливаа оролдлого, зүй бус үйл ажиллагааг өөгшүүлж болохгүй. Улс орныхоо эрх ашгийг тэргүүнд бодож, Үндсэн хуулиа хамгаалах чиглэлд хамтран ажиллах санал гаргаж буйд талархаж байна” гэлээ.

Улмаар хуульч Б.Гүнбилэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

4 цаг 41 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

13 цаг 8 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

13 цаг 23 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

13 цаг 23 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин