Ч.Батжаргал: Модон сийлбэрт монгол ёс заншил, морины хийморь сүлдийг шингээж урладаг

2021-03-12
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ТУУЛ

 

Уран бүтээлч, сийлбэрч, уран дархан хүмүүсийг бид “Төрмөл авьяастай”, “Эрхийдээ эрдэмтэй, долоовортоо домтой хүн” хэмээн гайхан магтаж, урмын сайхан үгсээр мялааж байдаг. Үнэхээр ч хийсэн бүтээсэн бүтээлийг нь хараад тэгж хэлэхээс өөр аргагүй, чөлөөт уран бүтээлч, сийлбэрч Ч.Батжаргалыг “Өөр зочин”-ныхоо хойморт урьж ярилцлаа.   

 

-Уртын дууны гоц авьяас, ур дүйны гайхам авьяас хүн болгонд тэгш заяагаад байдаггүй. Тэр тусмаа хот газрын хүн сийлж урладаг, оёж хатгаад байхтай ховорхон таарч байлаа. Таны хувьд, хэзээнээс урлаж сийлж, уран бүтээл туурвиж эхэлсэн бэ?

- Аав ээж хоёр минь Баянхонгор аймгийнх. Би хот газрын хүн. Гэхдээ багаасаа хот, хөдөөтэй өссөн. 2000 оноос сийлбэр оролдож, модон эдлэлээр бүтээл урлаж эхэлсэн.  Харин үүнээсээ өмнө нь алт мөнгөний дархан хийдэг байлаа. Гарын ур дүй дагасан ажил маань удам дагасан юм болов уу гэж боддог. Миний аав хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Чойжилжав гэдэг хүн байсан. Хөгжимт драмын театрт хөгжмийн зэмсэг урладаг, ая зохиогч хүн байлаа. Ээж минь үйл сайхан мэтгэдэг, урладаг байсан.

-Гарын урд дүй шаардсан бүтээл бүхэнд гайхалтай төрөлх авьяас, сонирхолтой уран сэтгэмж, цуцашгүй хөдөлмөр шингэсэн байдаг. Одоогоор та хэчнээн бүтээлтэй вэ, тоолж байсан уу?

-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд уран бүтээл тууривсан гэхээр олон бүтээл тоологдох байх. Саяхан бас нэг телевизийн сэтгүүлч ингэж асууж байсан. Тэгээд өөрийнхөө бүтээлүүдийг тооцож үзэхэд, зөвхөн морины бүтээлээ тооцоход л 15 мянган морь урласан байна лээ. Бусад бүтээлээ тоолвол багагүй тоо гарах байх. Таван хошуу мал, буга согоо гээд тооцвол их л олон тоо гарахаар юм байна лээ.

-Таны бүтээлүүдийг харахаар монгол ахуй, монгол соёлыг харуулсан бүтээл их байх юм. Гол төлөв ямар бүтээл урладаг вэ?

-Модоор урлаж, сийлж болох бүх л төрлийн бүтээлүүдийг урладаг даа. Тэр дундаа морь урлах  дуртай. Монголчууд эртнээс хүлэг морьд, монгол адуугаа их сайхан дээдэлж ирсэн уламжлалтай. Моринд сүр хүч, хийморь шингэж байдаг гэж билэгшээдэг. Тэр утгаараа морь урлах дуртай.

-Хамгийн их цаг хугацаа зарсан ямар бүтээл байна?

-Уран бүтээлч хүн бүх л бүтээлдээ сэтгэл оюунаа шингээж урладаг даа. Түүн дотроос хамгийн их цаг хугацаа зарсан бүтээл гэвэл “Монгол наадам” гэсэн цогц бүтээл  байдаг. Хэдийгээр Монголд олон уран дархчууд, сийлбэрч урлаач, уран бүтээлч хүмүүс байдаг ч “Монгол наадам”-ыг цогцоор нь урлаж  байгаагүй юм билээ. Тиймээс монголчуудын бахархалт түүх болсон, монгол түмний өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл болгож “Монгол  наадам” хэмээх цогц бүтээлийг урлаж байсан.  Би энэ бүтээлдээ бүтэн жилийн хөдөлмөр зарцуулсан. 

-Цогц бүтээл гэхээр нарийвчлан тусгаж өгсөн зүйлс нь юу байх уу?

- Орчин цагийн судлаачид монгол наадмыг Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдах үед л үүссэн гэж үздэг. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байж.  Мөн  газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүнд эрийн гурван наадамд байдаг энэ гурван эрдмийн чадвар хэрэг болно гэж үзсэн байдаг. Тиймээс “Монгол наадам” хэмээх бүтээлдээ төрийн их баяр наадамд эр хүний хүч самбааг сорьдог монгол бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, шандаст хурдан хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн уламжлалаа тусгаж өгсөн байдаг. Энэ бүтээлээ 2020 оны наадмын өмнөхөн бэлэн болгож байсан. Тухайн үедээ бас “Монгол ТВ”-ийн баяр наадмын хөтөлбөрт уригдаж, энэ бүтээлээ танилцуулж байсан. Тэгээд “Монгол наадам” бүтээлийг минь нэгэн буянтай хүн худалдаж аваад, ажлын өрөөндөө залсан байдаг.

-Цахим орчинд таныг олон хүн таньдаг. Олны танил хүмүүстэй авахуулсан зураг тань сошиал орчинд бас их тарсан байдаг. Бүтээлүүдээ хаана зарж борлуулдаг вэ?

-Техник технологи хөгжөөд сүүлийн үед хүмүүс бүх л мэдээллийг гар утаснаасаа авдаг болжээ.  Мэдээллийн эрин зуунд хүмүүс ажлаа улам бүр л хөнгөвчлөөд байна. Ялангуяа, цар тахал гарсан сүүлийн хоёр жилд цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ эрчээ авч байна уу гэж боддог. Тийм болохоор бид ч бас цахим орчинд борлуулалтаа хийж байна. Цахим худалдааны сайт, фэйсбүүк,  пэйж хуудас,  олон грүппт бүтээлээ танилцуулж, захиалгаа цахимаар авч, хүргэлтээр үйлчилдэг. Хот хөдөөд Монголд гэлтгүй, Америк, Австрали, Япон, Солонгост амьдарч байгаа монголчууд хүртэл миний бүтээлийг сонирхож, хүссэн бүтээлээ хэлээд, захиалгаа өгдөг. Гэргийг маань Д.Одонтуяа гэдэг. Миний ажлаас хамжилцсаар бараг л адилхан уран бүтээлч болсон. Тэгээд бид ирсэн захиалгаа сайхан урлаад, каргогоор дамжуулдаг.

-Таны уран бүтээлийг сонирхсон хүмүүс цахим орчинд ямар хаягаар холбогдох вэ?

-Сошиал орчинд Батжаргал Чойжилжав гэсэн фэйсбүүк хаягаар, “Модон сийлбэр”  гэсэн пэйж хуудсаар, мөн  94119871 гэсэн утсаар хүмүүстэйгээ холбогдоод, хүргэлтээ хийж, захиалгаа авдаг.  Одоогоор цаг үеийн байдал, цар тахлын нөлөөнөөс үүдээд чөлөөт уран бүтээлч байдлаар бүтээлээ урлаж байна.

-Модоор бүтээл урлахад гарын дорх материал, таарсан модоороо хийчихдэггүй. Ялангуяа, сийлбэрч улс материалаа их нарийн сонгож авдаг байх. Мод, цавуу гээд материалын олдоц хэр вэ?

-Модоор сийлбэр хийхэд материалын олдоц их ховор. Ширхэггүй, зөөлөн, хуурай сайхан мод тийм ч амар олддоггүй. Санаанд таарсан материалаа өөрөө явж хайж, сонгож  олдог.  Ихэвчлэн нарс болон Мөнгөнморьтын хус, хушаар хийдэг. Сийлбэрийн хутга, цавуу гээд  нарийн зүйлс их хэрэг болно. Сийлбэрийн хутгаа мөн өөрөө урлаж хийдэг.

-Таны бүтээл дунд монгол адуу уяан дээрээ багширч байгаа харагддаг.  Монгол адууны соёл, монгол морины ур хийцийг гайхалтай чамин урласан байдаг. Багадаа морь унадаг хүүхэд байв уу. Монгол морины шинжийг яаж тэгж мэдэрч урлаж байна?

-Манай монголчууд эртнээс монгол адуун сүрэг, сайн морийг хүний дотно нөхөр, эр хүний чимэг, монгол наадмын билэгдэл, тэнгэрийн амьтан гэж ярьдаг. Тиймээс ч адууны дэл сүүлэнд хийморь сүлд нь оршдог гээд туг сүлд гэх мэт бэлгэдлийн зүйлсийг их хийдэг. Морин хуур хөгжмийн чавхдасыг адууны хялгасаар хийж, хөгжмийн зэмсгийг морины дүрсээр гоёно. Адууны сүүг ёслолын ундаа болгон хүндэлнэ. Монгол адууг зүслэх, морь таних, шинжих уях гэдгийн цаана монгол хүний сэтгэхүйн маш том философи оршиж байдаг. Тиймээс би ч бас монгол адуу, морийг эрхэмлэн дээдэлж явдаг.  Ярианыхаа эхэнд дурдсанчлан манай аав ээж Баянхонгорынх. Би хотод төрж өссөн. Гэсэн зуны амралтаараа Баянхонгорын Шаргалжуут голын эрэг дээр морь малтай ойр өссөн. Моринд их хайртай. Тийм болохоор миний урладаг бүтээлүүдээс морины бүтээл минь илүү  нарийн урласан болох нь харагддаг. Хүмүүс ч бас хэлдэг. Морины шинжийг их тод сайхан урлажээ гэдэг.

-Одоо та ямар бүтээл дээр төвлөрч байна. Таныг амрах зуураа дээл сайхан урладаг гэж сонссон юм байна?

-Заримдаа дээл урлана аа. Гэхдээ сийлбэртээ илүү түлхүү анхаардаг. Яг одоо бол үндсэн захиалгынхаа хажуугаар “Ногоон дарь эх” гэсэн гайхалтай сайхан бүтээл урлаж байна. Энэ бүтээл минь бүтэн сийлбэрээр бүтнэ. Одоо 70 хувьтай явж байна.  Гарын уртай хүмүүс ярьдаг, “Бурхан урлахаар уран бүтээлч, урлаач хүний гарын ур, нүдний ур, сэтгэлийн ур цогцолж байдаг” гээд.  Миний хувьд 20 гаруй жил сийлбэр хийж байна. Тэгээд  олон зүйл урлаж, сонирхож, хүссэн бүхнээ л урлаж бүтээх юмсан гэж боддог. Хэдийгээр сүүлийн хоёр жилд COVID-19 цар тахлын халдвар гээд дэлхий нийтээрээ л хямарч байна. Монголд ч бас олон салбарын ажил зогсонги байдалтай байна. Тийм болохоор уран бүтээлч хүний хувьд, дагаад зогсчихгүй, хямарчихгүй юмсан гээд уран бүтээлээ тасралгүй л урлаж сууна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.12 БААСАН № 48 (6525)

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

11 цаг 3 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

12 цаг 13 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

22 цаг 3 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

22 цаг 3 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

22 цаг 3 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09