Л.Энхсайхан: Вакцин хийлгэсэн хүн халдвар авлаа гэхэд хөнгөн өвчилнө

2021-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Өнөөдрөөс /2021.03.09/ вакцинжуулалтыг өргөн хүрээнд эхлүүллээ. Дархлаажуулалтын талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өгөхдөө “Монгол Улсад өнөөдрийн байдлаар AstraZeneca вакцины 150 мянган тун, Синофарм вакцины 300 мянган тун, Спутник-V вакцины 10 мянган тун буюу нийт 460 мянган хүн тун вакцин байгаа. Дараагийн вакцинуудыг хүлээн авахаар яриа хэлэлцээ амжилттай хийгдэж байна.  Дархлаажуулалтад хамруулахдаа шинжилгээ хийсэн байхыг шаардахгүй. Учир нь нийслэл хотод шинжилгээний цэгүүдээр хийгдэж байгаа коронавирус илрүүлэх шинжилгээний 1-ээс бага хувь нь эерэг буюу 99 хувь нь сөрөг хариу гарч байгаа. Харин хавьтлын шинжилгээгээр 90-ээс дээш хувьд нь халдвар илэрч байна. Тийм учраас вакцин хийлгэх хүнийг шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй. Дархлаажуулалтын эхний тунг хийлгэсний дараа шууд дархлаа үүсэхгүй. Дархлааны хариу урвал өрнөөд, хоёр дахь тунг хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа дархлаа тогтоно. Тиймээс вакцин хийлгэчихлээ гээд шууд тайвширч болохгүй.  Вакцин хийлгэсэн хүмүүс тодорхой хэмжээнд халдвараас хамгаалагдах нь судалгаагаар батлагдсан. Тухайлбал, AstraZeneca вакцин 62-90 хувь хамгаалах бол Pfizer 95 хувь, Спутник V 92 хувь хамгаална гэсэн үр дүнгүүд гарсан. Тиймээс вакцин хийлгэсэн хүн халдвар авлаа гэхэд хүндрэлээс 100 хувь сэргийлж байгаа гэх судалгааны үр дүнгүүд гарсан. Халдвар авсан тохиолдолд хөнгөн өвчилнө” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

12 цаг 18 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

12 цаг 35 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

16 цаг 27 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

16 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

16 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13