Элон Маскийг амжилтад хүргэх, тэрбумтан болоход хөтөлсөн зургаан зарчим

2021-03-09
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Х.ОЮУНБОЛД

Сансар огторгуйг эзэмшихийг хүсдэг “Тесла” компанийг байгуулагч Элон Маск “Амазон” компанийн эзэн Жефф Безосыг давснаар дэлхийн хамгийн баян хүн болжээ. Блүүмбергийн тэрбумтнуудыг жагсаасан үзүүлэлтээр цахилгаан автомашины хувьцааны үнэ нэмэгдсэн гэж бүртгэгдсэнээр тэрээр 185 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. Хэдийгээр түүнийг “Форбес” сэтгүүлд Жефф Безосын дараа жагсаалтад бичсэн ч түүний хүрсэн амжилтыг үгүйсгэшгүй аж. Элон Маскийн амжилтад хүрэх нууц юу байсан бэ. Энэ талаар түүнтэй “ВВС”-гийн сэтгүүлч Жастин Ровлатт олон жилийн өмнө ярьж байжээ. Тиймээс түүнийг бизнесийн амжилтад хүргэсэн зөвлөгөөг сэтгүүлч цахим хуудаст бичснийг хүргэе.

 

Мөнгөний тухай асуудал биш

Энэ нь Элон Маскийн бизнес хийхдээ үйл ажиллагаандаа баримталдаг туйлын чухал журам аж. Харин түүнтэй 2014 онд хийсэн нэг уулзалтын үеэр тэр хэр баян болохоо мэдэхгүй байна гэж ярьжээ. Тэрээр “Хаа нэгтээ надад их хэмжээний бэлэн мөнгө байгаа гэсэн үг биш. Зөвхөн миний байгуулсан “Тесла”, “Space X” болон “Solar City” компанид их хэмжээний хувьцаа байна. Зах зээл энэ хувьцаанд үнэ өртөг нэмж байдаг. Мөн сайн болон ёс зүйтэй ажилласан бол эд баялгийн араас хөөцөлдөх хэрэгггүй. Гэхдээ тэр нь үүнийг хөгжүүлдэг зүйл биш. Түүнээс гадна энэ арга барил нь үр дүнгээ өгөх боломжтой. Харин энэ жил 50 нас хүрэх Элон Маск баян хэвээрээ үхнэ гэж найдахгүй байгаа аж. Тэрээр түүний хөрөнгөний ихэнх нь Марс гариг дээр байгууламж барихад зарцуулагдана гэж бодож байна. Мөн энэ төсөлд түүний бүх хөрөнгө зарцуулагдахад гайхахгүй гэж ярьжээ. Билл Гейтс шиг банкинд их хэмжээний хөрөнгөтэй нас барахыг магадгүй хураасан хөрөнгөө сайн ашиглаж чадаагүйгээс бүтэлгүйтсний шинж тэмдэг гэж үзнэ гэсэн аж.

 

Өөрийн хүсэл тэмүүллийг дага

 

Марс гаригт байгууламж барихыг Элон Маск амжилтад хүрэх сэжүүр, түлхүүр гэж бодож байна. Тэрээр “Хэн нэгэн ирээдүйд бүх зүйл сайжрахыг хүсч байна. Харин өөр нэг нь энэ шинэ болон сэтгэл хөдлөм зүйлс нь амьдралыг сайжруулна” гэв. Үүний нэг жишээ нь түүний “Space X” компани аж. Элон Маск “АНУ-ын сансрын тусгай хөтөлбөр нь шуналаас өөр зүйлгүй байсан. Тиймээс би их бухимдсан учраас компаниа байгуулсан гэж ярьжээ. Түүнээс гадна “Бид дэлхийгээс цааш байдаг газар руу ахина гэж найдаж хүлээж байна. Бид Марс гаригт нэг хүнийг буулгана. Мөн саран дээр байгууламж барина гэж найдаж байсан. Бид сансрын нислэг их хийх байсан” гэв. Гэхдээ тэр зүйл болоогүй учраас түүнд Баянбүрд Марс гаригийг өмчлөх санаа” төрсөн байна. Тэрээр энэ улаан гаригт жижиг хүлэмж илгээх зорилготой байсан аж. Түүний энэ санаа нь хүмүүс сансраас урам зориг авахаас гадна АНУ-ын Засгийн газарт НАСА-гийн төсвийг нэмэгдүүлэх талаар итгүүлэх байжээ. Харин Элон Маскийн энэ санаагаа хөгжүүлэх гэж зорьж байх үеэр асуудал бол хүсэл зориг дутаж байгаа биш. Зөвхөн  үүнийг хэрхэн хийх арга, сансрын технологи нь шаардлагатай хэмжээнээс илүү төсөвтэй болохыг ойлгосон байна. Үүнээс үүдэн тэрээр сансар огторгуйг эзэмшихийг зорьсон санаагаа хэрэгжүүлэх дэлхийн хамгийн бага зардлаар пуужин хөөргөх бизнес эрхэлдэг “SpaceX” компанийг байгуулжээ. Гэхдээ хамгийн чухал нь түүний зорьсон зорилго  мөнгө олох биш. Зөвхөн хүмүүсийг Марс гариг руу авч явах байсан аж. Энэ талаар сэтгүүлч “Элон Маск хөрөнгө оруулагчаас техникийн асуудлыг шийдвэрлэхийг хүсдэг хүсэл нь түүнийг сэрээдэг нэг инженерийг чухал гэж үзнэ” хэмээн ярьжээ.  Энэ нь банкин дахь ам.доллараас билүү түүний үйл ажиллагааны дэвшил хөгжил юм. Тэр түүний компаниудын давж гардаг саад бэрхшээл энэ асуудлыг шийдэхийг зорьж байгаа бусад компанид тусалдаг. Мөн энэ асуудлыг нэгмөсөн шийддэг гэж ярьжээ. Тиймээс биднийг танилцахаас өмнө бизнесмен дэлхий дахинд цахилгаан машиныхаа хөгжлийг хурдасгахын тулд “Тесла” компанийнхаа бүх патентаас ангижирна гэж мэдэгдсэн байсан гэж сэтгүүлч бичсэн байна.

 

Томоор сэтгэж бодохоос бүү ай

Элон Маскийн бизнесийн үнэхээр гайхалтай зүйлсийн нэг нь эр зориг аж. Тэрээр автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Марс гаригийг эзэмших, хоосон хонгилоор зорчих супер хурдан галт тэрэг, хүний уураг тархинд хиймэл оюун ухаан нэгтгэх, нарны эрчим хүч, зайгаар ажилладаг аж үйлдвэрийг сольж хөгжүүлэхийг хүсдэг байна. Тухайлбал, түүний хонгилоор галт тэрэгний бизнесийг эрхэлдэг компанийг “Боринг” компани гэж нэрлэдэг. Гэхдээ түүний бүх төсөл нийтлэг нэг зүйлийг хуваалцдаг байна. Тэд нь 1980 оны эхээр гарсан хүүхдийн сэтгүүлээс харж болох ирээдүйн уран зөгнөл аж. Элон Маск номноос болон хүүхэд байхдаа Өмнөд Африкт үзсэн кинонуудаас санаа авчээ. Элон Маскийн бидэнд өгөх гурав дахь зөвлөгөө нь өөрийгөө хориглох хэрэггүй. Тэрээр ихэнх компанийн урамшууллын бүтцэд жижиг хүсэл зорилго байна гэж боддог аж.

Олон компани хүсэл эрмэлзлээ хэт нэмдэг. Хэрэв чи нэг том компанийн захирал бөгөөд чиний зорилго ямар нэгэн даруухан сайжруулалт болон хүлээж байснаасаа их хугацаа зарцуулахаас гадна сайн ажиллахгүй байгаа бол хэн ч чамайг буруутгахгүй гэж надад хэлсэн хэмээн сэтгүүлч ярьжээ. Чи миний буруу биш, хөрөнгө эзэмшигчдийнх байсан гэж хэлж болно. Хэрэв тэр зоригтойгоос гадна  жинхэнээсээ хөгжих арга хайж, тэр нь хэрэгжихгүй бол тэд түүнийг шууд хална гэж тэрбумтан тайлбарласан байна. Элон Маск ихэнх компани шинэ өөр зүйлийг цогцоор нь төсөөлөхийг зориглохын оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ бага зэрэг сайжруулахад анхаардаг шалтгаан нь гэсэн аж. Тиймээс тэрээр түүний хэлдгээр чухал хамаатай зүйл дээр чи ажиллаж байгааг баталгаажуулах явдал юм гэж зөвлөжээ. Харин Элон Маскийн хамаардаг зүйлүүдээс шатлан захирах ёсонд хоёр зүйлийг онцолдог байна.

Нэгдүгээрт, шатдаг түлшийг орхихын тулд шилжилтийн үйл явцыг хурдасгах. Энэ талаар бизнесмен “Бид Кембрийн эрин үеэр харагдаагүй гүний хийн болон газрын тосны талбайгаар явж байна. Харин сүүлийн үед ямар нэгэн зүйл ил гарсан нь хамгийн цогц байгууллага мөлжигч байх үеийн явдал. Тиймээс чи өөрөөсөө энэ ухаалаг шийдвэр мөн талаар асуух хэрэгтэй. Харин дараа нь Марс гаригийг эзэмшсэнээр хүн төрөлхтний урт хугацаагаар оршин тогтнохыг баталгаажуулахыг хүсч байна. Мөн амьдралыг олон гариг дээр зохиохын тулд ажиллаж байна. Миний хэлж байгаа шиг том зүйлийн талаар бод.

 

Эрсдэл үүрэхэд бэлэн бай

Энэ бол ойлгомжтой. Чи амжилттай байхын тулд тоглоомд тэсвэртэй байх ёстой. Гэхдээ Элон Маск ихэнх тохиолдолд том эрсдэл үүрдэг байна. Тухайлбал, 2002 онд 30 нас хүрээд анх байгуулсан хоёр компанийн хувьцааг зарснаар бараг банкинд 200 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Тэрээр хөрөнгөнийхөө тал хувийг бизнест оруулаад хөрөнгөнийхөө хагастай үлдэхээр төлөвлөсөн гэж ярьсан байна. Харин сэтгүүлч Жастин Ровлатт “Гэвч бүх зүйл санаснаар нь болсонгүй. Би түүнтэй танилцахад тэрээр бизнесийн амьдралынхаа хамгийн бараан хэсгийг туулж гарч ирээд байсан. Түүний байгуулсан шинэ компаниуд бүх төрлийн асуудалтай тулгараад байсан үе.

“Space X” компанийн анх удаа хөөргөсөн гурван пуужингийн туршилт бүтэлгүйтснээс гадна “Тесла” компани үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, дизайны тал дээр бүх төрлийн асуудалтай байх үеэр санхүүгийн хямрал нүүрлэжээ. Тэр үед Элон Маск хүнд сонголттой тулгарсан гэж ярьсан байна. Тэрээр “Би мөнгөтэйгөө үлдэж болох байсан. Мөн компаниудаа дампууруулах, надад үлдсэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийх боломж байсан. Энэ нь магадгүй нэг боломж байсан байх” гэж хэлсэн байна. Гэвч тэрээр хөрөнгөө үрсээр байсан аж. Тиймээс өрөнд орсон үе байсан учраас хэрэглэсэн зүйлийнхээ зардлыг төлөхийн тулд найзуудаасаа мөнгө зээлэх хэрэгтэй болсон гэж сэтгүүлчид ярьсан аж. Тэр үед та дампуурна гэж айж байсан уу гэхэд Элон Маск “Үгүй. Миний хүүхдүүд жирийн сургуульд явах хэрэгтэй болсон. Том зүйл шүү. Би жирийн нэг сургууль руу явсан” гэв. Мөн түүний баримтлах ёстой баяжих, амжилтад хүрэхэд хөтөлсөн сүүлийн зуршлын талаар  шүүмжлэлийг тоодоггүй, зугаацаж цэнгэдэг гэж сэтгүүлч бичжээ.

Эх сурвалж www.polit.mn

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

21 цаг 6 мин
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр

Уржигдар 13 цаг 34 мин
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

Уржигдар 10 цаг 15 мин
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

Уржигдар 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

Уржигдар 06 цаг 00 мин
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

Уржигдар 06 цаг 00 мин
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

2026-03-19
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

2026-03-19
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

2026-03-19
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

2026-03-18