Д.Сумъяабазар:Хурдтай, зохион байгуулалттай ажиллавал COVID-19-ийг богино хугацаанд дарж чадна

2021-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИН

Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Нэг хаалга-нэг шинжилгээ" хэрэгжсэнээр халдвар байхгүй болчихсон мэт ойлголт нийгэмд байна. Энэ бол халдварын тархалтыг тогтоох, хумих, богино хугацаанд Улаанбаатар хотын 412 мянган өрхийн иргэнийг шинжилгээнд хамруулах зорилготой ажил. Зохион байгуулалт сайтай, амжилттай хэрэгжиж дууссан. Одоо вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулах хэрэгтэй. Хурдтай, маш сайн зохион байгуулалтад орж ажиллавал бид COVID-19-ийг богино хугацаанд дарж чадна. Хөл хорио суларч, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь халдвар бүр мөсөн арилсан гэсэн үг биш. Дүүргийн удирдлагууд иргэдийн хариуцлага, сахилга батыг өндөржүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх, урлаг соёлын тоглолтууд, олон нийтийн арга хэмжээнд оролцсон иргэдийг гэртээ байх талаас нь мэдээллийг хүргэх, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад шуурхай хандахад  нь анхаарч, уриалга, сэрэмжлүүлэг хүргэх ёстой.Дүүргийн удирдлага бүр өөрсдийн хариуцсан эрх мэдлийн хүрээнд ажлуудаа шуурхай зохион байгуулах хэрэгтэй” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn                              

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

4 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

13 цаг 9 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

13 цаг 24 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

13 цаг 24 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин