АНУ: Нэг тун вакцин халдвараас сэргийлэх эсэхийг судалж байна

2021-02-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Англи улсаас эхлэн тархсан COVID-19-ийн шинэ хувилбар B.1.1.7 вирусаар АНУ-ын 45 мужийн 1880 хүн халдварласан гэж АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс  мэдээллээ. Шинэ хувилбарын энэ вирус дөрөв болон тавдугаар сард эрчээ авч, илүү хурдан тархах магадлалтай байна хэмээн зарим судлаачид таамаглаж байна. Анхны хувилбараас 70 хувийн хурдацтай тархаж байгаа вирусын тархалтаас сэргийлэхийн тулд маскаа тогтмол зүүж, зайгаа баримталж, вакцинжуулалтыг өргөжүүлэх шаардлагатай гэж шинжээчид мэдэгдэв.

Тархалтаараа дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д 500 мянга гаруй иргэн COVID-19-ийн улмаас амиа алдаад байна. Энэ талаар Халдварт өвчин болон харшлын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи “Хүмүүс маскаа зүүж, хоорондын зайгаа баримталж, хөл хорионд орсон боловч хагас сая хүн халдвараар амиа алдсан нь  биднийг үнэхээр их шаналгаж байна. Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрсэнд сэтгэл их зовниж байна. Ямар ч арга хэмжээ аваад халдварын тоо буурахгүй байгаа учир зарим муж хөл хориог эсэргүүцэж, худал мэдээлэл тараалаа, биднийг хуурч байна гэж хандах боллоо” гэж ярьсан юм.

Америк долдугаар сард вакцинжуулалтаа дуусгана

Мягмар гаригийн байдлаар 44.5 сая Америк хүн вакцины эхний тундаа, 19.8  сая нь хоёр дахь тундаа хамрагдаад байна. Гэхдээ энэ нь АНУ-ын нийт хүн амын ердөө зургаан хувийг эзэлж байгаа юм. Тус улс гуравдугаар сарын сүүл гэхэд 240 сая тун вакцинд иргэдээ хамруулахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд тус улс Pfizer and Moderna компаниас 220 сая тун вакциныг гуравдугаар сүүлээр нийлүүлэхээр болсон байна. Энэ нь 110 сая Америк иргэнийг хоёр тунд хамруулахуйц хангалттай дүн юм.

Энэ талаар Pfizer компани “Манай компани гуравдугаар сарын төгсгөл үеэр 120 сая тунг, тавдугаар сар гэхэд нэмж 80 сая тунг нийлүүлнэ. Ингэснээр долдугаар сар дуусах үед 150 сая Америк иргэнийг хамруулах 300 сая тунг нийлүүлнэ гэж хичээж байна” гэж мэдэгдэв. Харин Moderna компани гуравдугаар сарын сүүлээр 100 сая тунг, дөрөвдүгээр сар гэхэд нийлүүлэлтээ хоёр дахин нэмэгдүүлж, сард 40 сая тунг нийлүүлнэ гэлээ.

Халдвараас сэргийлэхэд Pfizer болон Moderna-гийн нэг тун вакцин хангалттай байж магадгүй гэсэн урьдчилсан дүн гарчээ. Энэ тухай Үнэдсний эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, доктор Францис Коллинс “Зарим хүнд нэг тун вакцин хийхэд эсрэг биет үүссэн байсан. Гэхдээ үүнийг илүү тодорхой болгохын тулд илүү их судалгаа хийх хэрэгтэй. Хэвийн амьдралдаа шилжихийн тулд маскаа зүүж, хоорондын зайгаа баримталж, гараа тогтмол угааж хөл хориог сайн сахих ёстой” гэж мэдэгдэв.

Эх сурвалж:CNN

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин