Судалгаа: AstraZeneca вакцин эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 94 хувиар буурууллаа

2021-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ДЭМБ-аас яаралтайгаар ашиглах анхны зөвшөөрлийг авсан Pfizer/BioNTech компанийн хамтарсан COVID-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунгийн үр дүн нэмэгдсэн гэсэн шинэ судалгааг  Английн нийгмийн эрүүл мэндийн төв (PHE) даваа гаригт танилцууллаа. Тус төв 65-аас доош насны эрүүл мэндийн ажилтнуудыг Pfizer вакцины эхний тунд хамруулахад халдвараас 72 хувь хамгаалж байсан бол хоёр дахь тун нь 85 хувь хамгаалж байгаа нь тогтоогджээ. Англид арванхоёрдугаард бүртгэгдсэн халдварын шинэ хувилбар B.1.1.7 вирусаас тус вакцин мөн хамгаалж байсныг онцолсон байна.

Ингэхдээ вакцинд хамрагдсан эмнэлгийн ажилтнуудаас хоёр долоо хоног тутамд PCR шинжилгээ авч, халдвараас хэдэн хувь хамгаалж байгааг тогтоожээ.Энэ талаар Английн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок “Судалгааны энэ үр дүн үнэхээр гайхалтай байна. Одоо Английн Засгийн газар эхний тунд илүү олон хүн ийг хамруулах шийдвэр гаргах итгэл дүүрэн боллоо” гэсэн юм.Үүнээс гадна Английн нийгмийн эрүүл мэндийн төв халдварын шинж тэмдэг илэрсэн 12 мянган хүнийг Pfizer вакцинд хамруулахад эхний тун нь 57 хувь, хоёр дахь тун нь халдварын эсрэг 88 хувийн үр дүн үзүүлжээ.

"Судалгааны  үр дүн ирээдүйг өөдрөгөөр харах  урам зориг, итгэлийг бэлэглэлээ"

Pfizer вакцины эхний тунг тарьснаас дөрвөн долоо хоногийн дараа эмнэлэгт хэвтэх эрсдэл 85 хувиар, AstraZeneca вакцинд хамрагдсан иргэдийн эмнэлэгт хэвтэх эрсдэл 94 хувиар буурчээ. Тэд  энэ судалгаандаа арванхоёрдугаар сарын 08-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд Pfizer болон AstraZeneca вакцинд хамрагдсан 1.1 сая хүнийг хамруулжээ. Энэ талаар Эдинбургийн их сургуулийн захирал, судалгааг ахалсан Азиз Шейх “Эдгээр үр дүн ирээдүйг өөдрөгөөр харах гайхалтай урам зориг, итгэлийг бэлэглэлээ. Аймшигт өвчнөөс хурдан салахын тулд эхний тунд дэлхий нийтээрээ аль болох хурдан хамрагдах хэрэгтэй. Бид судалгаагаа илүү өргөжүүлж, үндэсний хэмжээнд хийх болно” гэж ярилаа.

Харин Английн дархлаажуулалтын нийгэмлэгийн ерөнхийлөгч Арне Акбар “Одоо бид эхний тун вакцин халдвараас хэр удаан хугацаанд хамгаалж байгааг мэдэх хэрэгтэй” гэв. Англи эрсдэлт бүлгийн хүмүүсээ вакцинд хамгийн эхэнд хамруулахад анхааран ажиллаж байна.

Эх сурвалж:CNN

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

21 цаг 32 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

21 цаг 36 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

21 цаг 38 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

21 цаг 41 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин