Цай Вэньруй: Синофарм вакцин дунд болон хүнд хэлбэрийн өвчлөлөөс 100 хувь сэргийлнэ

2021-02-23
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 

Б.ОД

Вакцин хүлээлгэн өгөх ёслолын дараагаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-БНХАУ-аас Монгол Улсад хандивласан  COVID-19 эсрэг вакциныг хоёрдугаар сарын 22-ны орой Улаанбаатар хотод авчирж  Монголын талд албан ёсоор хүлээлгэн өглөө. Нөхцөл байдлын талаар та танилцуулна уу?   

-COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс цар тахалтай тэмцэхээр хамтран ажиллаж, холбогдох яамд, байгууллага вакцины асуудал болон бусад салбарт нягт харилцаа холбоотой ажиллалаа. Хятад улсын вакцин гаргаж авах судалгаа амжилттай болж хэрэглээнд нэвтрүүлсний дараа тусламжийн вакцин эхний ээлжинд өгөх орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан юм. БНХАУ-аас Монгол Улсад 300 мянган тун буюу 150 мянган хүний вакцин хандивласан.  Энэ нь Хятадын эмийн үйлдвэрийн “Синофарм” групп үйлдвэрлэсэн идэвхгүйжүүлсэн вакцин юм. Талуудын хамтын хичээл зүтгэлээр вакцин тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц 22-ны өдрийн орой ойролцоогоор 23:00 цагийн үед Улаанбаатар хотод саадгүй газардаж, вакциныг амжилттай тээвэрлэн хүргэсэн.

-Монгол Улс бол Хятад улсын тусламжийн вакцин хүлээн авч буй орнуудын нэг гэдгийг та сая дурдлаа. Цар тахлын эсрэг хоёр улсын өрнүүлсэн хамтын ажиллагаанаас товч танилцуулна уу?  

-Хятад, Монгол хоёр улс нь хаяа залгасан найрсаг хөршүүд. Хоёр улсын ард түмэн уламжлалт бат бэх найрамдалтай. Цар тахлын үед хоёр улс харилцан тусалж, нэг нэгнээ дэмжин, үүгээрээ хөрш орнууд хамтран цар тахалтай тэмцсэн түүхэн хуудсыг хамтдаа бичлээ. Энэ үйл явдал Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшинг бүрэн дүүрэн харуулж байна. Цар тахал дэгдсэний дараа Монголын ард түмэн Хятадын цар тахлын эсрэг тэмцлийг идэвхтэй дэмжин тусалж, Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивласан явдал Хятадын ард түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Хятад улс лийрийн хариуд тоор барьж, халдвар тархалтаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлсэн ажлын туршлага, мэдээллээ шуурхай хуваалцсан төдийгүй олон удаагийн буцалтгүй тусламжаар Монголын талд дэмжлэг үзүүлсэн.    Хоёр улсын холбогдох яамд, байгууллагууд цар тахлын эсрэг нягт хамтран ажиллаж, эрүүл мэндийн нэгдлийг бий болголоо. Хятад, Монгол хоёр улсын хуурай газрын хил урт хэдий ч бид хил дамнасан халдварын тохиолдолгүй байх зорилтоо амжилттай биелүүлэн хоёр улсын ард түмний эрүүл мэндийг үр дүнтэй хамгаалсаар байна.  Талууд “Нэг бүс нэг зам” санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, ажил үйлдвэрлэлийг сэргээх, цар тахлын сөрөг нөлөөллийг даван туулахаар хичээн ажилласан. Бид “Ногоон гарц”-ыг шуурхай нээснээр хоёр орны худалдааг дэмжин, томоохон хамтарсан төслүүдээ тогтвортой үргэлжлүүлж байна. Өнгөрсөн жилийн байдлаар Хятад улс Монгол Улсын хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа ба хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй гэдгийг харуулсан. Хоёр улсын харилцаа цар тахлын сорилтыг давснаар илүү амжилттай хөгжих болно гэдэгт итгэж байна.

-Өдгөө, дэлхий нийтэд вакцины эрэлт, нийлүүлэлтийн асуудал маш хүнд байна. Хятад улс Монголын талд вакцин хандивласаныг та юу гэж харж байна?

-Хятад улс Ши Жиньпин даргын дэлхий нийтэд хандан мэдэгдсэн “Хятад улсын COVID-19-ийн эсрэг вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй, үнийн боломжит байдлыг биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулна” гэсэн амлалтыг тууштай хэрэгжүүлж байна. Хятадын судалж гарган авсан вакцин хэрэглээнд нэвтэрмэгц хамгийн түрүүнд хөгжиж буй орнуудад хандивлаж байгаа. Монгол Улс бол Хятадын тусламжийн вакциныг хүлээн авсан эхний орнуудын нэг. Энэ вакцин бол Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн нэг. Мөн Хятад улс хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдлийг бий болгоход оруулж буй бодит хичээл зүтгэлийн илэрхийлэл юм. Хятад, Монгол хоёр улс нь цар тахлын эсрэг хамтран тэмцэж, чин сэтгэлээрээ харилцан тусалдаг найрсаг түншүүд. Хятад улсын хандивласан 300 мянган тун вакцин нь Монголын ард түмнийг гэх Хятадын ард түмний нөхөрсөг сэтгэлийг тээж байгаа. Мөн Хятад улс Монголын талын цар тахлын эсрэг тэмцэлд үзүүлж буй бодит дэмжлэг юм.  Таны хэлсэнчлэн, одоо дэлхий нийтэд цар тахлын эсрэг вакцины үйлдвэрлэл дутмаг, эрэлт, нийлүүлэлт бэрхшээлтэй байна. Хятад улс дотооддоо вакцины нийлүүлэлт хангалттай биш байгаа нөхцөлд, бэрхшээлийг даван туулж, эргэлзэлгүй Монгол Улсад 300 мянган тун вакцины буцалтгүй тусламж үзүүлж байгаа нь хоёр улс цар тахлын дарамтыг давж чадахуйц нөхөрлөлтэй, жинхэнэ найзууд гэдгийг дахин баталж байна. Эдгээр тусламжийн вакцин хоёр улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж цар тахлыг хамтдаа ялахад шинэ эрч хүч өгч байна. Мөн ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн Монголын талын хичээл зүтгэлд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.

-Хятад улс Монгол Улсаас гадна өөр ямар орнуудад тусламжийн вакцин өгсөн бэ?         

-Вируст хил хязгаар гэж байхгүй. Хүн төрөлхтөн нийтлэг нэг хувь заяатай. Нэгдмэл байж, хамтран ажиллах нь цар тахлыг ялах хамгийн хүчтэй зэвсэг. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг ямагт баримталж, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс 53 хөгжиж буй оронд вакцины тусламж үзүүлээд байна. Мөн 22 оронд вакцинаа экспортолсон. Хятадын тал ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөрт идэвхтэй оролцож, “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан. Эдгээр вакцин голчлон хөгжиж буй орнууд хэрэглэхэд зориулагдсан. Хятадын тал холбогдох улс орнуудтай үргэлжлүүлэн олон хэлбэрээр хамтран ажиллаж, эрэлт хэрэгцээний дагуу чадах хэмжээгээр тусламж, дэмжлэг үзүүлэн, цар тахлыг аль болох даруй ялахын төлөө илүү их хувь нэмэр оруулах болно.

-Вакцин цар тахалтай тэмцэх чухал зэвсэг болохын хувьд түүний аюулгүй, үр дүнтэй байдал хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаар та танилцуулна уу? 

-Хятад улсын Засгийн газар коронавирусын вакцины аюулгүй байдал, үр дүнг ямагт нэгдүгээрт тавьж байгаа. Тиймээс Хятадын вакцин судалгаа, үйлдвэрийн компаниуд шинжлэх ухааны хэв журам, хууль тогтоомж, хяналт шаардлагыг ямагт чандлан мөрдөж, вакцины судалгаа, үйлдвэрлэлээ хуулийн дагуу эрхэлж, олон улсын идэвхтэй хамтын ажиллагааг явуулж ирсэн.  Арабын нэгдсэн Эмират улсын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яамнаас “Синофарм” группийн биотехнологийн вакцинд хийсэн шинжилгээний дүгнэлтээр энэ вакцин 86 хувийн үр дүнтэй, дунд болон хүнд хэлбэрийн өвчлөлөөс 100 хувь сэргийлэх үр дүнтэй гэж дүгнэсэн. Одоогийн байдлаар олон улс Хятадын коронавирусын вакциныг ашиглаж байна. ДЭМБ-ын Хятад вакциныг яаралтай нөхцөлд хэрэглээнд ашиглах зөвшөөрөл олгох шалгалт  үргэлжилж байна. Хятадын вакциныг илүү олон улс оронд өргөнөөр хэрэглэж, хүн төрөлхтний цар тахлын эсрэг тэмцэлд илүү том үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна.

Эх  сурвалж:www.polit.mn           

АН, МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид”

2027 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно.  Сонгуулийн

5 цаг 48 мин
Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар олон

12 цаг 9 мин
Джеффри Сакс: Европ АНУ-тай хамт чимээгүй байгаа ч бусад улсууд Венесуэлийг хамгаална гэж найдаж байна

АНУ 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн эсрэг "Үнэмлэхүй шийдэмгий ажиллагаа" (Operation Absolute R

12 цаг 9 мин
П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

Гааль… Энэ нэр бараг л авлига гэдэг “үг”-тэй зоосны хоёр тал болтлоо хоршсон. Авлига хамгийн ихээр

12 цаг 9 мин
Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?

2026 оны хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ.  Хаврын чуулга

12 цаг 9 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу толгой төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
Бортээг ордын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна

УИХ-ын 2025 оны арвандүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн туха

Өчигдөр 06 цаг 00 мин
Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Цэнгэл: Хаврын чуулганаар өмч хувьчлалын үндсэн шаардлага, чиглэлийг батална

Б.Цэнгэл: Хаврын чуулганаар өмч хувьчлалын үндсэн шаардлага, чиглэлийг батална

Уржигдар 16 цаг 30 мин
ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ

ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ

Уржигдар 16 цаг 26 мин