А.Эсмэдэх: Аймагт аялал жуулчлалын чиглэлээр 10 хүрэхгүй хүн сурч байна

2021-02-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

  “Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн зочноор Хөвсгөл аймгийн  “Тултын тохой” компанийн  захирал А.Эсмэдэхийг урьж ярилцав.

 

-Танай компани аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулаад нэлээд хэдэн жил болжээ. Ковидтой холбоотойгоор аялал жуулчлалын салбар зогсонги байна. Уналтыг  давах төлөвлөгөөгөө боловсруулж чадсан уу?

-Цар тахлаас шалтгаалсан аялал жуулчлалын салбарын уналт дэлхий даяараа нөлөөлж байна. Үүнийг хэн ч тооцоолоогүй, хэн ч бэлэн байгаагүй.Аз болоход дотооддоо цар тахал тархаагүй нь дотоодын аялал жуулчлалд тэр дундаа Хөвсгөл, Архангай, Баян-Өлгий аймгуудын  хувьд хямралыг хүндрэл багатай даван туулахад их нэмэр болсон. Манай баазын хувьд аймгийн төвдөө ойрхон байрлалтай нь давуу тал болж орон нутгийн иргэд багагүй ирж үйлчлүүлж амралтаа өнгөрүүлдэг.Энэ нь бас хямралыг давахад хувь нэмрээ бага ч гэсэн өгч байгаа.

- Ковидын дараа манайд бараг л дөрвөн сая жуулчин ирнэ гэж байна. Үүнд хэр бэлтгэлтэй байна?

- Дөрвөн сая гэдэг тоог ямар тооцооллоор гаргаж хэлснийг мэдэхгүй. Гэхдээ манай улс ийм хэмжээний жуулчин авахад бэлэн бус байгаа. Дэд бүтэц, зам харилцаа, онгоцны нислэг, гэр баазууд, зочид буудлуудын багтаамж гээд олон асуудал хөндөгдөнө. Хөвсгөлийн баазуудын хувьд тоотой хэдхэн жуулчны бааз стандарт хангана. Ихэнх нь бэлэн биш. Баазууд аялал жуулчлалын хугацаа богиноос шалтгаалаад өсөж дэвжиж чаддаггүй. Зундаа олсон орлогоо өвөлдөө амь зуулгандаа хэрэглээд ирэх зун гэхэд яг л хэвээрээ л байж байдаг. Гэхдээ монгол хүн амны билгээр гэдэг хэдэн жилийн дараа дөрвөн сая жуулчин авах цаг ирэх байхаа.

- Аялал жуулчлалын салбарынханы өмнө тулгарч буй нийтлэг бэрхшээл тулгамдаж буй асуудалд ямар саналтай байна. Төрөөс  хөнгөлттэй зээлээр дэмжих тухай ярьж байна?

-Үнэндээ аялал жуулчлалын салбарыг хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ авч явдаг гэхэд хилсдэхгүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэдэг шиг аргацааж яваа нь үнэн. Цөөхөн овсгоотой хэд нь л ногоон зээл гэх зэрэг хөнгөлөлттэй зээлүүдийг авч байгаа. Төрөөс тусгай бодлогоор дэмжээд бизнесийн хөнгөлөлттэй зээл өгч эхэлвэл жуулчны тур компаниуд, зочид буудлууд, баазууд хөл дээрээ босоод л ирнэ дээ. Одоо жижиг дунд бизнес эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй хөнгөлттэй зээл олгох хоёр их наяд төгрөгийн зээл баталж байна. Аялал жуулчлалын салбарынханд энэ зээл олгох байх гэсэн хүлээлттэй байна.

-Хөвсгөл аймгийг аяллыг жуулчлалын тулгуур бүс гэдэг. Мэдээж иргэд нь энэ салбараас ашиг хүртдэг байснаар тулгуур бүс нутгийн зорилго хангагдах байх. Танайх хэчнээн хүнийг ажлын байраар хангаад байна?

-Тухайн нутаг орон ямар чиглэлээр хөгжихөө тодорхойлно, тэр чиглэлээсээ иргэд нь үр ашгаа хүртээд явах ёстой. Аялал жуулчлалын тулгуур бүс гэж том нэр хадчихаад иргэд нь аялал жуулчлалын тухай ямар ч ойлголтгүй, нэг нь ч үр ашиг хүртэхгүй бол тэр нэрний утга учир алдагдана. Энэ салбарт ажиллах боловсон хүчний хувьд үнэхээр дутагдалтай. Мөрөн хотод  аялал жуулчлалын ангид сурч байгаа оюутнуудын тоо арав ч хүрэхгүй байгаа нь төрийн бодлого дутагдаж байгааг харуулж байна. Манай баазын хувьд аймгийнхаа МСҮТ-тэй хамтарч ажиллаж тэнд суралцаж байгаа оюутнуудыг дадлагажуулах, цаашдаа энэ салбартаа ажиллах боловсон хүчнийг бага ч гэсэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна. 2019 онд МСҮТ-ээс шилдэг хамтрагч байгууллага өргөмжлөлийг авсан.

-Жилд хэдэн жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байна вэ. Танай компанийн алсын хараа, үнэ цэнэ юу бол?

- 2021 онд гадаадын зочид ирэхгүй нь тодорхой болчихлоо. Тиймээс 2022 оныг  итгэл найдвар өвөртлөөд хүлээж байгаа. 2022 онд ирэх жуулчдын захиалга  ирж байна. Гэхдээ л ковид хэрхэн намжихаас шалтгаалах байх. Mанай улсын хувьд вакцинаа хийлгэсэн жуулчдыг хүлээж авах хэрэгтэй. Хэрвээ жуулчид ирээд эхэлвэл багцаагаар 500 орчим жуулчин хүлээж авна гэж тооцоолж байгаа. “Tултын тохой” баазын багтаамж хоногтоо 40 жуулчин хүлээж авч үйлчлэх боломжтой бусад баазуудыг бодвол харьцангүй цомхон бааз. Таарсан тооны жуулчдадаа чанартай үйлчилгээ үзүүлээд сэтгэл ханамж өндөртэй үдэж гаргахыг зорилго болгодог. Жуулчдын ихэнх нь хүн багатай газарт дуртай байдаг. Чимээ шуугиан  байхгүй төв замаас зайдуу болохоор манай зочид тав тухтай амарч аян замын алжаалаа тайлж чаддаг. Өөрсдийн гараар ургуулсан шинэхэн ногоо хоол хүнсэндээ хэрэглэдэг болохоор жуулчидад таалагддаг. Aль болох зочдоо уйдаахгүй дурсамж дүүрэн үлдээхийн тулд  сонирхолтой усан аялал, морин аялал, нум сум харвуулах, шагайн наадгай гээд олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Дээр нь үндэсний дээл хувцсаа сурталчлах зорилгоор эхнэр Мөнхнасан,  ээж Ундармаа нарынхаа урласан дээл хувцсыг худалдаалах жижиг дэлгүүр нээн ажиллуулж байна. Удахгүй ковид арилж дэлхий нийтээрээ аялан зугаалах сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.23 МЯГМАР № 35 (6512)

 

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

7 цаг 15 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

15 цаг 6 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

15 цаг 6 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

15 цаг 6 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин