Монгол Улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт өнөөдөр эхэлнэ

2021-02-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Монгол Улс COVID-19 эсрэг анхны вакцинаа өчигдөр хүлээн авлаа. Хамгийн эхэнд 150 мянган тун АстраЗенека вакцин Энэтхэг улсын Мумбай хотоос 06:25 цагт ирсэн бол 22:00 цагт БНХАУ-д үйлдвэрлэсэн 300 мянган тун Синофарм вакциныг хүлээн авлаа.  Ингэснээр цар тахлын эсрэг вакцинжуулалт манай улсад өнөөдөр албан ёсоор эхэлнэ.  АстраЗенека вакцины хамгийн эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэж иргэдээ уриална. Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хамрагдах юм. Манай улс хүн амынхаа 60 хувийг хоёр тун вакцинд хамруулахад  энэ оны арваннэгдүгээр сар гэхэд хоёр сая гаруй иргэнээ бүрэн хамруулна гэсэн төлөвлөгөө гарсан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн.

АстраЗенека вакциныг Энэтхэг улсын Засгийн газраас манай улсад буцалтгүй тусламжаар өгсөн юм. Энэ талаар Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх “Энэтхэг улс нь COVID-19-ийн эсрэг вакциныг бидний оюун санааны хөрш, стратегийн түнш болох Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна.  Манай улс эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш оронд бэлэглэж байгаа. Монгол Улсад эхлэх гэж байгаа вакцинжуулалтын хөтөлбөр нь зорилтот бүлгийн ажилчдын аюулгүй байдлыг бэхжүүлж, Монголын эдийн засгийг хэвийн өсөлтөд оруулахад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.  Өнөөдөр бэлэглэсэн тунгаас гадна Энэтхэг улсаас  цар тахлын вакцин нэмэлтээр  худалдан авахад нь туслахад бэлэн” гэсэн юм.

 

АстраЗенека  вакцин 95 хувийн үр дүнтэй

 

ДЭМБ-аас  энэ сарын 15-нд АстраЗенека компанийн хөгжүүлсэн вакциныг  онцгой байдлын үед хэрэглэх вакцины жагсаалтдаа бүртгэж авснаа албан ёсоор зарласан. Энэ вакцин нь эхний тунгийн хэмжээнээс хамааран дунджаар 70 хувийн дархлаа тогтоож байгаа юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Манай улс 150 мянган хүн тун АстраЗенека вакцин хүлээн авлаа. Нэг хүнд хоёр тун хийнэ гэж үзэхэд 75 мянган хүнийг дархлаажуулах юм.  Эхний тунг хийснээс 21-28 хоногийн зайтайгаар дараагийн тунг хийнэ. Хоёр тун хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараагаар дархлаа үүснэ. Бидэнд ирсэн мэдээллээр АстраЗенека  вакцин нь 95 хувийн үр дүнтэй. Шинээр бүтээсэн вакцин тул хүний биед хэр хугацаанд дархлаа тогтоох талаар судалж байна” гэлээ.

Европын эрүүл мэндийн агентлаг (EMA) нь АстраЗенека вакциныг бүх насныханд хэрэглэж болно гэж зөвшөөрсөн боловч Герман, Австри, Швед, Норвеги, Дани, Нидерланд, Испани, Польш Улс 65-аас доош насныханд тус вакциныг хийх шийдвэрийг гаргасан бол Итали, Бельги Улс 55-аас доош насныханд хийхээр болсон юм.

 

Хятадын Синофарм вакцин халдварын эсрэг 79 хувийн үр дүнтэй

 

Мөн БНХАУ-аас 320 мянган хүн тун, ОХУ-аас 50 мянган хүн тун вакциныг хандиваар авахаар төлөвлөсөн талаар Эрүүл мэндийн сайд мэдээлсэн. Энэ хоёр төрлийн вакцинд ДЭМБ одоогоор зөвшөөрөл олгоогүй.  Ирэх сард зөвшөөрөл олгох төлөвтэй байгаа юм. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм нь ДЭМБ-аас зөвшөөрлөө хүлээж байгаа вакцин юм. Зөвшөөрөл нь гармагц дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн байхын тулд татан авч байна гэсэн үг. Манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон Pfizer, AstraZeneca гэсэн дөрвөн төрлийн вакциныг хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, бэлтгэлийг бүрэн хангасан” гэв.

 Синофарм вакциныг Бээжингийн биологийн хүрээлэнд өнгөрсөн оны нэгдүгээр сараас туршиж, Арабын Нэгдсэн Эмират улс есдүгээр сарын 14-нд хамгийн анх эрүүл мэндийн ажилтнуудаа хамруулж эхэлсэн. Ийн сүүлийн шатны туршилтаар COVID-19 халдварын эсрэг 79.34 хувийн үр дүн үзүүлснийг арванхоёрдугаар сарын 30-нд Синофарм  компани зарласан юм. Хятадын Засгийн газар энэ оны сүүлээр гэхэд 610 сая тун, ирэх жил гэхэд нэг тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэж, бусад оронд нийлүүлэхээ амлаад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.23 МЯГМАР № 35 (6512)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

23 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин