Эх үр хоёрыг эсэн мэнд уулзуулъя

2021-02-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Түүний  бяцхан  хүү  “Ээж  минь  эмчилгээнд  явахдаа  намайг   үнсээд  эргэж ирээд хамт зугаална гэсэн” хэмээн ярьж, өдөр бүр ээжийгээ бэтгэрэн хүлээх болсон. Ингэж хэлэхдээ хүү бяцхан инээмсэглэдэг юм. Бусад үед нүдэнд нь гуниг хургаж, зөвхөн ээжийгээ л өдөр бүр үгүйлж, хүлээсээр... Бяцхан  зүрхэндээ  ахадсан  шаналал  тээж  яваа  хүүд  ээжийг  нь  энх  тунх  авчрахын тулд  хэн  нэгэн  туслаасай.  Хүүхдэд  ээжээс  нь  өөр  эрхэм  хүн үгүй билээ.

Ээж  нь  гэнэтхэн хамраас нь цус гарч тогтохгүй  байсан  тул  түргэн  дуудаж,  эмч  ирээд  эмнэлэг рүү авч явжээ. Хоёрхон  хоногийн  өмнө  оюутнуудынхаа дүнг гаргаад ажил амьдрал нь хэвийн үргэлжилж байсан Монголын жирийн нэгэн  багш  эмэгтэй,  түүний  амьдрал  аюулт өвчний оношийг сонсоод орвонгоороо эргэжээ. Тэр болгон тохиолдоод байдаггүй цусны цочмог хорт хавдраар өвдсөн гэдгээ  тэрээр ийнхүү мэдсэн байна. Мэдсэн  даруйдаа  эмнэлгээр  шуурхай  явж, хавдрын  химийн  эмчилгээнд орсон тэрээр  ганц үрийнхээ төлөө хүнд өвчнийг даван туулахын төлөө  тэмцэж байна. Энэ бүсгүй бол боловсролын байгууллагад 18  жил ажилласан, ШУТИС-ийн багш Ч.Цолмончимэг юм. Тэрээр Монголдоо Улсын I төв  эмнэлэгт эмчлүүлж байгаад өдгөө  БНХАУ-ын Хөх хотын АУИС-ийн эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж.

Эхний шатлалын эмчилгээнүүдийг хийлгэхэд өөрийн бүхий л боломжийг дайчлан эхний даваагаа давсан тэрээр цаашид Тянжин хотод “Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэх шаардлагатай болжээ. Хагалгаа, эмчилгээний зардал нь монгол төгрөгөөр 500 сая төгрөг болох юм. Эрүүл болж эргэж очно хэмээн үрдээ амласан, 80 дөхөж яваа буурал аав ээждээ үнсүүлээд гарсан бүсгүйд амьдрал бэлэглэж, 450 төгрөг буюу 1 юань хандивлахыг халуун сэтгэлт монголчуудынхаа тусч сайхан сэтгэлээс  тэрээр хүсчээ. Та бүхний сэтгэлийн өглөг буянаар энэ бүсгүй  эмчлэгдэх боломжтой юм. Бяцхан хүү хэн нэгнээс тусламж гуйж чадахгүй ч, ээжийгээ эргэж ирнэ гэж өдөр бүр хүлээж байгаа. Аюулт өвчнөө нуун хүүдээ “Ээж нь эргэж ирээд хүүтэйгээ хамт зугаална” гэж хэлээд гарсан эхийн сэтгэл ямар хүнд байсан бол. Эх үр энх тунх, жаргалтай учран золгох тэр мөчийг  монголчуудын сайхан сэтгэл   биелүүлж чадна. Ээжийнх нь бие өдрөөс өдөрт муудаж, үрдээ эргэж ирэхийн төлөө ар араасаа хийгдэх маш хүнд химийн эмчилгээнүүдийг даван туулсаар яваа. Эгэл нэгэн ээжид амьдрал бэлэглэж, бяцхан хүүд ээжтэйгээ элэг бүтэн амьдрах боломжийг эргүүлэн авчирч өгөхөд туслаарай, монголчууд минь. Хүүхэд бүхэн ээжтэйгээ амьдрах ёстой. Иймд амьдрал хайрлах сэтгэлийн хандивт нэгдэж, тусламжийн гараа сунгахыг элэг нэгт монголчууддаа уриалж байна. Сайхан сэтгэл унтдаггүй, унтардаггүй билээ.

Хандивын дансны дугаар Хаан банк:  5925564416, “Голомт банк” 1179080559 Хүлээн авагч Чулуунбаатарын Цолмончимэг

Холбоо барих утасны дугаар: Эгч Сүхгэрэл 99881515, ах Сүхбаатар 99189015,

Эгч Чулуунцэцэг: +86 17548951596

Эх сурвалж: www.polit.mn

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

8 цаг 38 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

8 цаг 41 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

11 цаг 17 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

11 цаг 21 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

16 цаг 51 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

16 цаг 51 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин