Цасан шуурганы улмаас АНУ-д 38 иргэн нас барж, ус хомсдов

2021-02-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Их гүрэн хэмээх тодотголтой, боломж гэсэн ганцхан үгээр өөрсдийгөө тодорхойлдог Америкийн нэгдсэн улсыг олон хэцүү бэрхшээл “бүрхлээ”.  Цар тахлаар 28 сая Америк хүн халдварлаж, хагас сая гаруй хүн амиа алдав. Эмнэлгүүд нь ч ачааллаа дийлэхээ больж их гүрэн тахлын өмнө өвдөг сөхөрсөн юм. Энэ гашуун зовлонгоос салж амжаагүй байтал тэд дараагийнхаа бэрхшээлтэй нүүр туллаа.

Техас мужаас эхэлсэн хүчтэй цасан шуурга, хүний амь насанд аюул учруулсан эрс хүйтрэлт зүүн зүгийн бусад хотууд руу “нүүдэл” хийж болзошгүйг Цаг уурын байгууллага нь анхаарууллаа. Энэ сэрэмжлүүлэг 78 сая Америк хүнд хамааралтайгаас 27 сая хүн цочир хүйтрэлтэй “тулалдах” бэлтгэлдээ орсон юм. Учир нь өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн цасан шуурганы улмаас үндэсний хэмжээнд 38 хүн нас барлаа. Үүнээс гадна найман хүнийг цасан шуурганы улмаас нас барсан эсэхийг шинжилж байгаа талаар эрх баригчид мэдээлэв.Мөн  2500 гаруй хүн  цочир хүйтэн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Цас их хэмжээгээр орсон тул машинаар явах боломжгүй болж, цар тахлын эсрэг вакцины түгээлт хойшилж, вакцины төвүүд ажиллахгүй болжээ.

Тухайлбал, Техас мужид хүйтний эрч улам чангарч, ням гаригаас эхлэн 4.5 сая байгууллагын цахилгаан тасарсан бол пүрэв гаригийн байдлаар 300 мянган айл өрх болон аж ахуй нэгж тоггүй хэвээр байв. Тиймээс зарим айл зуух ашиглаж, зарим нь машиндаа, зарим нь тогтой дулааны төв болон байгууллагуудад хорогдож байна. Мөн цаг агаар эрс муудсанаас Орегон, Миссиссипи, Иллинойс, Огайо, Хойд Каролина,  Виржина мужийн 480 мянган өрхийн тог тасарсан гэж PowerOutage.us мэдээлжээ. Техас мужийн захирагч Грег Эбботт цахилгааны станцууд яагаад  тог дамжуулахаа больсныг судлахаа мэдэгдэв. Техас нь бусад мужаас тусгаарлагдсан учир эрчим хүчээ өөр мужаас импортлох боломжгүй юм.

Дэлгүүрийн лангуунууд хоосорч, ус хомсдов

Техас мужид лхагва гаригт зарим газрын тог буцаж ирсэн ч дэлгүүрийн лангуу хоосорч, иргэд хэрэгцээт зүйлээ авч чадахгүйд хүрчээ. “Цас орох тухай мэдээлсэн ч ийм гамшгийн хэмжээнд хүрэх талаар төсөөлөөгүй. Бид үнэхээр хүнд сорилтой тулгарлаа. Дэлгүүрээс хоол авах гэж 6-8 цаг хайсан. Нэг дэлгүүр олоод цаг дугаарлаж ортол савтай ус дууссан байсан” хэмээн Техас мужийн иргэн ярив. Ус дамжуулах хоолой эвдэрч, зарим нь хөлдөсний улмаас 13 сая хүн буцалсан ус хэрэглэх боломжгүйд хүрэв. Мөн өчигдөр томоохон орон сууцанд гал гарсан ч усны асуудалтай нүүр тулжээ. Энэ тухай Гал унтраах төвийн дарга Жеери Биалик “Галыг унтраах гэж багахан ус хийсний дараа нөөц дууссан нь үнэхээр том асуудал үүсгэсэн” гэв. Иймээс газрын тосны олборлолтын компани зарим нэг эмнэлэг, асрамжийн газруудад ус хүргэжээ.

Цахилгаан тасарснаас иргэд олон төрлийн халаагч хэрэглэх болсон нь нүүрстөтөгчийн дутуу ислийн хордлогод өртөх эрсдэлийг эрс нэмэгдүүлжээ.  “Хюьстон хотын эрүүл мэндийн төвд даваа гаригаас хойш нүүрстөтөгчийн дутуу ислийн хордлоготой 100 гаруй хүн ирсэн” гэж төлөөлөгч Жэйд Вадди өчигдөр мэдэгдэв. Мөн Орегон мужийн ихэнх нутгаар өчигдөр их хэмжээний цас орж дөрвөн том хүн нүүрстөрөгчийн дутуу исэлд хордож нас баржээ. Нэг нь шахмал түлш түлсэн бол нөгөө гурав нь машиндаа хоргодож байсан аж. Нүүрстөрөгчийн дутуу исэл нь нүүрс эсвэл байгалийн хий гэсэн чулуужсан түлш шатаахад гардаг үнэргүй хий юм.  Техас мужийн иргэн Силвиа “Гэр бүлээрээ зочид буудалд байрлаж байна. Дулаахан хоргодох газар олох эсвэл тоггүй, хүйтэн гэртээ суух гэсэн хоёр сонголт бидэнд үлдсэн” гэж ярилаа.

Хөрөнгийн хэмжээ, амьдарч буй хаус, унаж буй машин, эдэлж буй хувцасныхаа үнэ цэнээр хүмүүс бид ялгаатай. Гэвч байгалийн гамшиг, өвчин, тахалд энэ бүхэн үл хамаатай. Өчнөөн  тэрбумын хөрөнгөтэй, хэдэн арван давхар орон сууц эзэмшдэг байлаа гээд хорвоогийн жам болсон үхлээс бид зугтааж  чадахгүй гэдгийг, амь нас, эрүүл мэндийг мөнгөөр худалдаж авч болдоггүй гэдгийг ухааруулсанд нь цар тахалд талархах ёстой болов уу.

Эх сурвалж:CNN

Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

3 цаг 10 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

3 цаг 13 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

7 цаг 35 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

22 цаг 47 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15