С.Амарсайхан: Алба хаагчдаа дайчлахдаа ар гэрийн нөхцөл байдлыг сайн судлах ёстой

2021-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хөл хорионы үеэр дайчлагдаж байгаа төрийн албан хаагчдын ар гэрийн нөхцлийг сайтар судалж байж эргүүлд гаргахыг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан анхаарууллаа.  Шадар сайд С.Амарсайхан “Шаардлагатай хүн хүчийг яам, тамгын газраас гаргуулахаар ажлын хэсэг дээр ярилцсан. Алдаа гаргахгүй байх боломж байсан. Алба хаагчдаа дайчлахдаа ар гэрийн нөхцөл байдлыг сайн судлах ёстой. Ар гэрт нь нялх хүүхэд байгаа, хөгшин настай хүн асардаг, хань ижил нь өвдсөн, хавдартай, элдэв гачигдалтай хүмүүсийг эргүүлд гаргаж болохгүй.

Хоёр хоногийн өмнөх албан ёсны заавар зөвлөгөө өгсөөр байтал найман сартай жирэмсэн эмэгтэйг Чингэлтэй дүүрэгт эргүүлд гаргасан байсан. Юу хийх талаараа мэдээлэлгүй очсон байна. Цагдаагийн алба хаагчид хүч, нөөц нь дутагдаж байна. Тиймээс бид дайчлан ажиллуулж байна. Гэхдээ ард нь хүн хохирч болохгүй” гэдгийг мөн хэлсэн юм.

УОК-оос өгсөн мэдээллээр 11 мянган төрийн албан хаагч хөл хорионы үеэр ажиллах тооцоотой байсан бөгөөд эхний өдөр ажилласны дараа эмэгтэйчүүдийг энэ ажлаас чөлөөлсөн байна. Нийт 4700 орчим төрийн эмэгтэй албан хаагчийг хөл хорионы үеэр хэв журам сахиулах ажлаас чөлөөлж, өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэрэг, төрийн албан хаагч гээд нийт 10 мянган хүн хөл хориог сахиулахаар ажиллаж байна гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

бүтэн жил бэлдээд байна гэсэн юугаа хийж байсан
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

5 цаг 30 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

13 цаг 57 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

14 цаг 12 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

14 цаг 12 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин