Л.Оюун-Эрдэнэ: Үндэстнээрээ өглөө гүйдэг болъё

2021-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа Мэдээллийн технологийн салбарынхантай хийлээ. Тэрээр энэ үеэр “Монгол Улс цахим үндэстэн болж цахим шилжилт хийх ажлууд эхэлсэн. Нэг яам, нэг хувийн хэвшил дангаараа цахимжих нь хангалттай бус, салбар бүхэнд энэ шилжилт хийгдэх ёстой. Салангид угсрагдаж буй системүүдийг нэгтгэе. Энэ үйл явцад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал. Иргэний үнэмлэх захиалахад хоёр цаг гаруй хугацаа орж байна. Харин цахим шилжилт хийвэл таван  минут л орно. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэд стрессгүй, өглөө сэрдэг, идэвхтэй, өглөөний 07:30 цагт үндэстнээрээ гүйдэг, гар утаснаасаа төрийн үйлчилгээг авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн болох ёстой"” гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр

-Төрийн хариу үйлдэл удаан байдаг,

-Цахим шилжилтийг ухаалгаар хийх,

-Vision fund байгуулах,

- Цахим үндэстэн болоход дунд шатны хүмүүсийн оролцоо үүргийг анхаарах

-Инновацийн тухай хуулийн дагалдах дүрэм журмуудыг боловсруулах

-Тоон бичиг үндэстэн хөтөлбөрийг өргөн цар хүрээтэй дэмжих

-Олон улсад Монгол Улсынхаа нэр хүндийг өргөх, Цахиурын хөндийд гаргах Монгол мөрөөдлийг бий болгох

-Nest хөтөлбөр шиг технологийн институт байгуулах, сайн инженерүүдийг маш олноор бэлтгэх зэрэг саналууд яригдлаа.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хувийн хэвшлүүд, гарааны бизнесүүд, олон улсад IPO амжилттай гаргасан компаниудаа төртэй хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын шийдэл нь байх. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд мэдээлэл технологи, бүтээлч үйлдвэрлэл байгааг онцлоод гарааны бизнесүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, Олон улсад Засгийн Газар хамтарч бонд гаргах зэрэг шийдлүүд байх боломжтойг дурдлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

5 цаг 34 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

14 цаг 1 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

14 цаг 16 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

14 цаг 16 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин