Антони Миллер: Монгол Улс буулт хийсээр байна

2021-02-01
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

 

“КОММЕНТАТОР” нэвтрүүлгийн зочин Антони Миллер. Доктор профессор Миллер нь олон улсын шинжээч академич.  Англи улсын Мэргэшсэн коллежийн байнгын гишүүн судлаач. Дэлхийн 16 улс оронд эдийн засаг, улс төрийн зөвлөхөөр ажилласан туршлагатай. Тэднээс хоёр улсад  Их сургуулийн захирлаар ажиллаж байжээ. Түүнтэй сэтгүүлч Ц.Энхбат хөөрөлдсөнийг буулган хүргэж байна.

-Монгол оронд сайхан өвөлжиж байна уу?

-Баярлалаа. Сайхаан.

 -Ажил төрөл өөдрөг үү?

-Юуны өмнө нэвтрүүлэгтээ урьсанд  талархал илэрхийлье  УИХ-ын сонгуулийн үеэр, тантай анх санамсаргүй танилцсанаас хойш нэлээн хэдэн сар өнгөрчээ.  Судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Мөн илтгэл бичлээ.

-Анх уулзахад л та Монголын хөгжилд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Ялангуяа эдийн засагт.  Тиймээс Монголын эдийн засгийг гаднын, хөндлөнгийн хүний нүдээр харья гэж таныг урилаа?

-Улс орон тэнцвэртэй бас орлоготой байх  ёстой. Улс орны чинээлэг байдлыг татварын зөв бодлого л хангадаг. Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэж хэлэхээс өмнө нэг зүйлийг тодотгоё.

Монгол Улс буулт хийсээр л байна. Үр дүнд нь Монгол Улс санхүүгийн хувьд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагаас шууд хамааралтай боллоо. Энэ хамаарлыг үхэлтэй л зүйрлэж болно. Монгол  хараат улс болж хувирсан.

-Маш эмгэнэлтэй дүр зургийг олж харжээ.

-Харамсалтай нь, энэ бол Монголын эдийн засгийн  өнөөгийн  бодит дүр зураг.

-Та  судлаач эрдэмтэн хүний хувиар Монголын эдийн засгийг  Казахстан улстай  харьцуулсан судалгаа хийсэн гэдгийг мэднэ.  Энэхүү  судалгааны дүн сонирхол татаж байна.

-Би 2017 оноос хойш Монголд ажиллаж, судалгааны ажлаа хийж байна. Анх Монголд хөл тавихад  Монгол Улсын  газрын хөрсөн дорхи баялаг, тэрхүү баялгийн олборлолт ид цэцэглэж буй тухай л амтай  бүхэн нь шагширч   байлаа. Мэдээж үүний ард их ашиг, уул овоо шиг хэмжээний  мөнгөний л тоо яригдаж  байсан.  Гэтэл нэг л зүйл хачирхал төрүүлсэн. Тэр их олборлож, худалдаалж буй баялагтай нь улсын хөгжил нь огт нийцэхгүй байсан. Өөрийн эрхгүй

Монгол Улсын газар доорхи баялаг, түүний олборлолт, гадагшаа худалдаалж буй хэмжээг тооцоолж үзсэн. Тоонууд өөр хоорондоо огт мөргөхгүй байсан.   Тиймээс ч нарийвчилсан, илүү гүнзгий судалгаа хийх шаардлагатай юм байна гэсэн ойлголт авсан. Эхний харьцуулсан судалгааг  Нурсултан хотын статистик болон Монголын Үндэсний Статистикийн газраас гаргасан  албан ёсны баталгаатай эх сурвалж, тоо баримтанд тулгуурлан долоон сарын турш  хийсэн.

Мэдээллүүд өөр хоорондоо авцалдахгүй, мөргөж өгөхгүй байсан нь энэхүү судалгааг гүнзгийрүүлэх шаардлагатай гэдэг ойлголт руу түлхсэн.

Цаашлаад  Казахстан болон Монгол Улсын уул уурхайн баялгийн татварыг харьцуулж, судалгаагаа өргөжүүлэн тэлсэн. Казахстан- Монгол Улс хоёр бол газар зүй болон геологийн талаар тун ижил төстэй. Орос улсын хувьд  Монголд биш, харин Казахстанд илүү итгэл үзүүлсэн гэж судлаачийн хувьд би үздэг.

Үндэстэн дамнасан корпораци Монголд ч, Казахстанд ч баялгийг ижил олборлож, гадаад зах зээлд борлуулж байна.Монголын гадаад худалдааны 80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Алт, мөнгө, зэс, цагаан алт, төмрийн хүдэр,  цайр, жонш, нүүрс гээд 12 төрлийн бүтээгдэхүүн дээр тогтож судаллаа. Гадаад худалдааны 80 хувийг эзэлж буй эдгээр уул уурхайн бүтээгдэхүүнээс Монгол улсын  нийт төсвийн дөнгөж  20 хувийг нь бүрдүүлж байна. Энэ бол байж боломгүй дүн, дэндүү бага тоо юм. Өөрөөр хэлбэл “Рио-Тинто” компани Монгол Улсын төсөвт өчүүхэн мөнгө тушааж байна. Оюутолгойг эзэмшиж буй “Рио Тинто” болон “Туркойлз” компаниуд нь мөн л  Казахстан улсад   олборлолт хийж буй.  Тэд Казахстаны хуулиар 35, 40, 45, 50 хувийн татварыг төлж байна.

Уг нь Казахстан Монгол хоёрт яг ижил нөхцөл байна.  Монголд Оюутолгойг эзэмшиж, ашгийг нь хүртэж буй  “Рио Тинто” болон “Туркойлз” компани яг л энэ чиглэлээрээ  Казахстанд олборлолт эрхлэхдээ хэл үггүй  35,  40, 45, 50 хувийн татварыг төлж байна.Тэд Казахстаныг айлгаж, сүрдүүлж биш, гуйж гувшиж байна.  Энгийн жишээ болгоё доо.  “Рио Тинто” тантай уулзаж хүсэлт тавина.  Танай өвөлжөөн дор алт,  мөнгө, зэс байна. Түүнийг өрөмдөе. Олборлолт хийе. Бүх зардлыг би өөрөө гаргая. Хөрөнгө оруулалтаа дангаараа хариуцъя. Хүмүүсийг ч хөлслөе. Тэгээд дэлхийн зах зээлд олборлосон ашигт малтмалаа борлуулья. Түүнээсээ  олсон ашгийнхаа 60 хувийг авч,  үлдэх 40 хувийг эзэн Танд олгохыг зөвшөөрөөч  гэж “Рио Тинто” гуйж байна гэж төсөөл. Казахстаны  хөрсөн  дороос олборлосон баялгийг дэлхийн зах зээлд борлуулсан хэн боловч 40 хувь, хамгийн доол тал нь 35 хувийн талаар төлдөг хуультай. Үүнийг  нь “Рио Тинто”, “Турк Ойлз” компани үг дуугүй зөвшөөрч буй.

Ийм л ялгаа байна. Казахстан үр ашгийг нь хүртэж, Монгол чадахгүй байна.

-Тэгвэл Монгол Улс уул уурхайн татвараа Казахс­тантай ижил  болгочихбол бид  юу хожих вэ?

-Энэ жишгээр Монгол улс явбал яах бол гэдэг тооцоог 2018 онд хийж үзсэн. Нийт 27 бүтээгдэхүүний алт, мөнгө, зэс цайр, цагаан алт, жонш,нүүрс,  төмрийн хүдэр, газрын тос...гээд 12 баялаг дээр л Казахстаны татварын жишгийг оноож,  тооцож үзсэн. Тэгэхэд Монгол улсын  төсөвт  жил бүр 1,4 тэрбум ам.доллар нэмэгдэж орж ирэх тооцоо гарсан. Ердөө л нэг  жилд.

-Таны гаргасан энэ тооцоо судалгаагаар Монгол улс  татвараар жил бүр 5 их наяд төгрөгийг алдаж байгаа юм байна.  Монголын төр Оюутолгойд баялгаа өгч ашиглуулаад, татвараа хөнгөлөөд, ногдол ашгаа ч авч чадахгүй байна. Ингэж гадаадын эдийн засгийн алуурчдад найр тавьжээ дээ.

-Төсөвтөө  дээрхи хэмжээний мөнгийг оруулж чадвал Монгол Улс их бүтээн байгуулалтыг хийнэ. Улсын хөгжил зүгээр нэг өөдлөх биш, сэргэн мандана.

-Монгол Улс таны нүдээр хэр хөгжиж байна?

-Хөгжиж байна гэж хэлэхэд хэцүү. Аргацааж, торгоож байна гэдэг үг илүү дөхнө. Би нэг үгэнд дургүй. Тэр бол буулт хийх. Монгол улс маш их буулт хийж байна.

Уул нь Монгол Улс эзний хувиар “Рио-Тинто” компанитай ижил тэгш харьцах ёстой. Тэдэнтэй байгуулсан гэрээгээ сайжруулах ёстой. Хамтын гэрээ юм бол  харилцан ашигтай байх учиртай.

Татвар авч чадахгүй байна. Хамтын ажиллагаа, харилцан ашигтай гэдэг үгнээс гадна, нөхөн олговор гэдэг зүйлийг Монголчууд сөхөх цаг болсон.

-Татвараас зайлсхийж буй асуудлыг яаж шийдвэл зохилтой вэ?

-Зөвхөн Монгол ч биш, төрөлх газар нутгаа ашиглуулсны, хэвлий доорхи баялагаа олборлуулсны татварыг  авч чаддаггүй улс орон олон. Эдгээр улс орон ядуурч, өр ширэнд баригдаж буй. Улс үндэстэн дамнасан дэлхийд данстай  уул уурхайн компаниуд жилдээ 800 тэрбум ам.долларын татвараас зугтдаг гэсэн судалгаа бий. Татвараа гүйцэд авч чаддаггүй орны нэг бол Монгол юм.

Тэгэхээр өмнөх эрх баригчдын гадаадынханд найр тавьсан гэрээг шинэчлэх,  шударга бус хуулийг шинэчлэх, дахин найруулах эрх монголчуудад өөрт нь байгаа шүү дээ. Ийм л арга замаар залруулж болно.  Татвар бол Монголын төрийн аппаратыг хөдөлгөх гол  санхүүжилт юм.

-Монголтой яг адил нэг түвшинд байсан Казахстан хөгжжээ. Казахстаны хөгжлийн зарим  түлхүүрийг нэрлэвэл?

-Казахстанд гадаад өр бий. Гэхдээ маш сайн хөгжиж байна. Залуу эрч хүчтэй хүмүүсээр Засгийн газраа сэлбэсэн. Татварын маш зөв тогтолцоотой. Хяналт сайн. Нөхцөлөө тулгаж чаддаг. Буулт хийдэг биш.

-Та Монгол Улсын Сангийн сайд, эрх баригч намын даргад  юу зөвлөх вэ?

- Хамгийн түрүүнд Оюу-Толгойн гэрээний үнэлгээг хийж, харилцан ашигтай болгох заалтыг гэрээнд шинээр тусгах. Татвараа хамгийн доод тал нь 35 хувь болго. Казахстанд “Рио Тинто”, “Турк ойлз” компани ийм л татварыг төлдөг. Тэд татвар дээр маргах эрхгүй.

-Та Монголын эрх баригчдын алдаа завхралыг залруулах ёстой гэж үзлээ. Түүнээс гадна гадны эдийн засгийн байгууллагуудын хараат болохоос болгоомжлох тухай нэг бус удаа хэллээ.

-Өрнөдийн ертөнц дэлхийн буурай  улс орнуудыг эрхшээлдээ оруулдаг аргатай. Түүний нэг нь өрөөнд унагаж, зээлэнд хүлж, эрхшээлдээ оруулдаг. Ийм л зүйл Монголд өрнөөд байна. Монголчууд энэ асуудлаа сонгуулиар л сөхөж яриад,  сонгуулийн маргааш хаачихдаг.  Монгол улс их хэмжээний өрөө төлөх ёстой. Зээлээс зээлийн хооронд Монгол улс амьдарч байгаа. Иргэд нь ч, төр  нь ч ижилхэн.

-Энэ байдал даамжирвал юунд хүрнэ гэж бие даасан судлаачийн хувьд Та үзэж байна ямар?

-Маш аюултай. Цаашид ийм  байдал удаан үргэлжлэх  юм бол Монгол улсын тусгаар тогтнолд  аюул нөмөрнө. Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангийн өрнөөс салж чадахгүй бол...тэдний бүрэн хяналтан дор Монгол улс амьдрах болно. Олон улсын валютын сан Монгол банкийг хяналтандаа авсан. Тогтмол хугацаанд ирж тайлан дүнг шалгаж байх эрхийг гартаа оруулсан. Хүнээр зүйрлэвэл, Монгол улс нь  хүчинд автан түлхүүлж, түрэгдэж яваа л хүн шиг төсөөлөгдөж байна. Уначихвал босож чадахгүй. ОУВС Монгол Улсын эдийн засгийг овоо хараандаа оруулсан. Монгол бие даасан хараат бус  статус алдагдахад ойрхон байна.

-Та олон судалгаа хийлээ. Таны илтгэлийг   Монголын эрх мэдэл бүхий шийдвэр гаргагчид хэр үзэж танилцсан бол?

-Миний илтгэл нээлттэй.  Илтгэлээ Монгол Улсын Их Сургуулийн вэбсайтад байрлуулсан. Тус сургуулийн номын санд очиж уншиж болно. Их сургуулийн бизнесийн хөгжлийн сургуулийн сэтгүүлд нийтлэгдсэн.

-Та бидний  ярилцлага өндөрлөж байна. Танд  Монгол Улсын ерөнхийлөгч Х:Баттулгатай уулзах боломж гарвал та түүнд юу зөвлөх вэ?

-Миний сонссоноор ерөнхийлөгч  Х.Баттулга ард олныхоо дунд нэр хүнд сайтай улстөрчийн нэг. Тэр улсын тэргүүний хувьд улс орноо ийм хүнд нөхцөл  байдалтай нь хэрхэвч орхих эрхгүй . Чингис хааны өмнөөс: - Миний мөнгө, орлого хаана байна гэж асуух эрхтэй цорын ганц хүн. Тэр өнөөгийн нөхцөл байдлыг ямар ч үнээр хамаагүй  сайжруулах үүрэг хүлээж сонгогдсон улстөрч. Уулзах учрах хувь тохиовол хэлж зөвлөх чухал зөвлөгөө бий.

-Монголын эдийн засагчид үгээ хэлдэг ч, үнэнээс тойрдог. Үнэнээс тойролгүй бодит байдлыг дүгнэж хэлсэнд талархлаа.

-Зүгээр. Намайг сонссонд, судалгааны дүнг зах зухаас  нь монголчуудад дуулгах боломж олгосон Control.mn сайт, Комментатор нэвтрүүлэг, Зууны мэдээ сонины хамт олонд талархал илэрхийлье.

Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл YouTube “Комментатор”-ээс хайлт хийнэ үү.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.1 ДАВАА № 22 (6499)

 

Ц.Мижиддорж
Антони миллер гуай монгол улсын уул уурхайн огоож, ур дунд судалгаа хийж бодит байдлыг олж харан харууслаа илэрхийлж, гарах гаргалгааг нь сэтгэл харамгуй хэлж, зоволжээ!!!иймд энэ эрдэмтэн судлаачийг монгол улсын Еронхий сайд зориуд яаралтай хулээн авч уулзан санал солилцож, Оюу толгойн гэрээний асуудлаа зов гольдролд нь оруулж, ашигт малтмалын хуулиа сайжруулан, боловсронгуй болгож, авах Амнатын татвараа гадаад, дотоодын уул уурхай ашиглагчидаас авдаг хэмжээгээ 45 хувиас дээш байхаар тогтоох шаардлага уусч байна!!! Энэ олон улсын судлаач эрдэмтэний тайланг урьдчилан уншаад хулээн авч уулзах нь ажил хэрэгч, урдунэй ажил болно!!! Оюу толгойн гэрээг сайжруулах комиссын бурэлдэхуунтэй Антони Миллер гуайг уулзууж хийсэн судалгаа ны нь талаар яриулж, зовлолгоо авхуулах хэрэгтэй!!! Монгол улс энэ эрдэмтэнийг албан есны зовлохоор ажиллуулах хусэлт тавьвал яасан юм бэ???!!!
Эрдэнэ
Ман Ан-ыг сонгодог тэнэг сонгогчидын буянаар сөнөх зам руугаа орж байна даа.
Яана даа эх орон минь элгэн садан минь
Иргэн
МУ-ын төрд байгаа тэнэгүүд гадны хүнээс долоон дор байх гэж! Захын тэнэгүүд ойлгох юм ойлгохгүй сэтгэлгүй тэнэгүүдийг төрд сонгодог Монголын ард түмэнд бас буруу бий! Тэгээд өөрийн оронд байгаа ямарч уул уурхайг 51-49 хувь л байхаар Гэрээ хэлцэл хийгээч малнуудаа чадахгүй бол газар нутгаараа оролдох хэрэггүй!
Гадны судлаач эрдэмтэд л үнэнийг олж харна. Ерѳнхийлѳгч, Ерѳнхий сайд нар хааяа л гадаад судлаач нартай уулзалт хийж байвал зүгээрдээ!
Battulga Oyunerdene hoyor unshsan l bagaadaa
"Халхын голын тангараг"

"Халхын голын тангараг"

Уржигдар 09 цаг 00 мин
Хотод залуучуудын ирц бага байна

Хотод залуучуудын ирц бага байна

2024-10-11
Нийслэлийн алслагдсан дүүргийн ирц өндөр байна

Нийслэлийн алслагдсан дүүргийн ирц өндөр байна

2024-10-11
Өвөл хэрхэн дулаахан бас загварлаг хувцаслах вэ

Өвлийн улирал хүйтэн, бэрхшээл ихтэй байдаг ч энэ нь та заавал ду

2024-10-11
Ховор баримт, бичмэлтэй үзэсгэлэн

Ховор баримт, бичмэлтэй үзэсгэлэн

2024-10-11
Халх голын 85 жилийн ойд зориулсан дугуй ширээний уулзалт боллоо

Халх голын 85 жилийн ойд зориулсан дугуй ширээний уулзалт боллоо

2024-10-10
Шүүхээс Ч.Ганхуягт торгох шийтгэл ногдуулжээ

Шүүхээс Ч.Ганхуягт торгох шийтгэл ногдуулжээ

2024-10-10
Орон нутгийн сонгуульд хэрхэн санал өгөх вэ?

Орон нутгийн сонгуульд хэрхэн санал өгөх вэ?

2024-10-10
ДЭМБ: Найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байна

ДЭМБ: Найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байна

2024-10-10
П.Дэлгэрнаран: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ

П.Дэлгэрнаран: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ

2024-10-10