Сайд нарыг томилсон чуулганаас онцлох нь

2021-02-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригийн чуулганд танхимын сайд нараа танилцуулав. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар улиран ажиллахаар болов.
Харин Шадар сайдаар С.Амарсайхан, ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдорж, БОАЖ-ын сайдаар Н.Уртнасан, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан, ГХ-ны сайдаар Б.Батцэцэг, Соёлын сайдаар Ч.Номин, Эрүүл мэндийн сайдаар II эмнэлгийн дарга асан С.Энхболд, БШУ-ны сайдаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарыг  Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ санал болгож, УИХ дэмжсэнээр сайд нар тангараг өргөн, үүрэгт ажилдаа орлоо.  
Л.Оюун-Эрдэнийн сайд нарын “сонголт” олон нийтийн таамгийг эвдсэн  гэхэд болно.  Тухайлбал, ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийг “урьжээ”.  
Мөн Соёлын сайдаар “Монгол НD” телевизийн захирал Ч.Номин,  БОАЖ-ын сайдаар хэвлэл мэдээллийн салбараас Б.Уртнасан нарыг  томилсон нь анхаарал татав.   УИХ-ын чуулганы үеэр ч  зарим гишүүн сайд сонголтод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд авсан.  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ц.Нямдорж сайд орж ирсэнд гайхаж байна. Би түүнийг маш шударга хүн гэж боддог байлаа. Гэтэл таньтай мөр зэрэгцэн ажиллахдаа үг үйлдэл бүр чинь зөрдөг гэдгийг ойлгосон. Монгол төрийн танд төлөх төлөөс дуусаагүй юу. Би таньтай Оюутолгой, Дубайн асуудлаар дандаа санал зөрдөг байсан. Ялангуяа өнөөдөр бид Оюутолгойд яагаад өрөнд орж байна вэ. Та үүнийг улайран хамгаалж байсан хүний нэг. Хуульзүйн сайд биш “Рио тинто”-гийн сайд шиг хамгаалж байсан. Ганц би биш нийгэм тэр чигээрээ гайхаж байна. Танд захиж хэлэхэд Монгол төрийн ажилд багахан шиг гай болоорой. Л.Оюун-Эрдэнэ сайдын хамгийн эмзэг цэг ЗГХЭГ-ын дарга боллоо шүү “ гэдгийг хэлж байв. 
Өмнөх Засгийн газраас найман сайд улиран томилогдсон юм. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  нар мэргэжлийн хүмүүс учраас шүүмжлэлд харьцангуй бага өртсөн.  Тэднээс салбарын шинэчлэл, хөгжилд хувь нэмэр оруулна  гэдэг хүлээлттэй байгаагаа УИХ-ын гишүүд илэрхийлэв.  Харин улирч буй сайд нараас хамгийн их шүүмжлэлд өртсөн нь ХНХ-ын сайд  А.Ариунзаяа байсан.  Түүнийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд  бодлогын түвшинд биш цахим орчинд ажлаа явуулсан гэдгийг гишүүд хэлэв.   Тухайлбал УИХ-ын гишүүн  П.Анужин “Таны ярьдаг статистик тоо, ард түмний амьдрал хоёр тэс өөр байна.  Ажилдаа гүн орж ажилламаар байна” гэв.  
Мөн УИХ-ын гишүүн  С.Чинзориг “ А.Ариунзаяа  сайдыг би зургаан сар дэмжиж ажилласан. Нэг ч үг асуугаагүй, хатуухан үг хэлээгүй. Анзаарсан бол бусад сайд нарыг нэлээн чимхээд л байсан. Залуу хүн миний оронд ажиллаж эхэлсэн тул сураг, дадлага олог гээд ажигласан. Тодорхой үр дүн гарахгүй байна. Фэйсбүүкээр ажил явуулдгаа болих хэрэгтэй. Мориноосоо буумаар байна. Амьдрал дээр буумаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийг ажилтай, орлоготой болгох ажил бий. Яамны бүтэц хийнэ, төрийн албан хаагчдыг халж солино гэж бужигнуулдгаа болимоор байна. Өөр ажил хийсэнгүй. Ийм замаар ажил хийвэл хатуу шаардлага тавина, хариуцлага тооцох асуудлыг хөндөнө” гэдгээ ч мэдэгдсэн байдаг. 
 Ийнхүү  Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарыг парламент дэмжив. Улмаар баасан гаригийн орой Засгийн газрын гишүүд тангаргаа өргөж, тамга тэмдгээ гардан авч ажилдаа орлоо. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.1 ДАВАА № 22 (6499)

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

6 цаг 32 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

14 цаг 59 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

15 цаг 14 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

15 цаг 14 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин