АН-ын даргын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгааг зохион байгуулна

2021-02-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит бус 17 дугаар цахим хуралдаан өнөөдөр /2021.01.31/ цахимаар хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэв.

 

Ардчилсан намын дараагийн дарга сонгогдох хүртэл тус намыг төлөөлөх эрх, үүрэг С.Эрдэнэд хадгалагдана

Энэ удаагийн ҮБХ-ны хуралдаан 62 хувийн ирцтэйгээр хуралдаж, хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний эхэнд Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн асуудал байв. Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд Ардчилсан намын дотоод асуудлыг Улстөрийн намын тухай хуулийн 13.9-д заасны дагуу шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нээлттэй орхисон. Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдсан ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдаанаар дараагийн намын дарга сонгогдож, намын их хурлаар батламжлагдах  хүртэл Ардчилсан намыг төлөөлөх эрх, үүрэг С.Эрдэнэд хадгалагдахаар шийдвэрлэлээ. С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар томилсныг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Улсын Дээд шүүх бүртгэсэн байдаг. Ийнхүү ҮБХ-ны тогтоол гарч, Дээд шүүхэд хүргүүлснээр Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдээр С.Эрдэнийг бүртгүүлэх эрхзүйн үндэслэл  бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намд үүсээд байсан тодорхойгүй асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдэж байгаа юм. Улмаар Ардчилсан намын дараагийн даргыг Үндсэн дүрэмд заасны дагуу сунгаа зохион байгуулж тодруулах бөгөөд нийт гишүүдийн олонхийн дэмжлэг авсан нэг хүнийг намын даргаар сонгож, их хурлаараа батламжлах учиртай.

Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд цаг алдалгүй яаралтай намын даргын сунгааг цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан, намын дүрэм, журамд нийцүүлэн хариуцлагатай зохион байгуулахыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ үеэр онцолсон юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тодруулна гэдгийг ч ҮБХ-ны цахим хуралдааны үеэр илэрхийллээ.

 

Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нар Ардчилсан намын дэд даргаар томилогдлоо

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус 17 дугаар хуралдаанаар цаг үеийн болон бусад асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсний дотор намын дэд даргын асуудал багтав. Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нар дийлэнх олонхийн саналаар Ардчилсан намын дэд даргаар томилогдлоо. Мэргэжлийн эдийн засагч, ажлын арвин туршлагатай эдгээр хүмүүсийг намын нийт гишүүд, залуус, олон нийтэд  манлайлал үзүүлж, хариуцлагатай, ёсзүйтэй ажиллахыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ захилаа. Үүний зэрэгцээ Ардчилсан намын Үндсэн дүрмийг үндэслэн ҮДХ  (Үндсэн дүрмийн хороо) гишүүнээс А.Амгалан, А.Долгормаа, С.Чинзориг, А.Зангад, Ж.Төмөрбаатар, Ч.Өнөрбаяр (өөрийн хүсэлтээр) нарыг чөлөөлж, оронд нь Ч.Куланда, н.Оюунбаатар, н.Сэр-Од, н.Цэцэгээ, н.Одончимэг, н.Мэдрээ нарыг томилов гэж АН-ын хэвлэлээс мэдээлэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.1 ДАВАА № 22 (6499)

 

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

6 цаг 35 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

15 цаг 2 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

15 цаг 17 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

15 цаг 17 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин