Ерөнхийлөгчийн хоригуудыг хүлээж авсангүй

2021-01-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригуудыг хэлэлцлээ.  Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож, хоригуудыг хүлээн авах зайлшгүй нөхцөл байдал үүссэнийг тайлбарласан ч гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзав.

 

Эшлэл: Надтай биш цар тахалтай тэмц

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд нэлээд хатуу байр суурь илэрхийлсэн.  Түүний хэлсэн үгнээс эшлэхэд,

 

Эрх мэдлээ ашиглан, нийтийн баялгийг цөлмөгч бүлэглэл шударга ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсгэх, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн, хийсээр ч байна.Тэд өнөөдөр амь тавьж байна.

Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна.

Авлигатай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтдаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж байна.

Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу.

Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед өрх бүрт нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно.

Үндсэн хуульд заасан ард түмний өмч болох нийтийн баялгийг олигархи цөөнх төрийн эрх мэдлийг ашиглан эзэмшиж, оффшор бүсэд их хөрөнгө нууцалсан нь нийтэд дөнгөж мэдэгдэж эхлээд байна. Тэд УИХ-ын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамталсаар байгаа нь тодорхой боллоо.

Ерөнхийлөгчийг билэг тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм. Шударга ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх Үндсэн хуулийн зарчмаар ардчиллыг хамгаал гэж Монгол Улсын нийт иргэдийн саналаар Ерөнхийлөгчийг сонгодог.

Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч гэж олонхийн бүлэгт захья, анхааруулъя” гэлээ.

 

Н.Алтанхуяг VS Ч.Хүрэлбаатар

Чуулганы хуралдааны үеэр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар оффшорын мөнгө орж ирсэн эсэх асуудлаар дахин байр сууриа илэрхийлсэн.   Тэрээр “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүгдийг нь хүлээн авч болохгүй. Яагаад АТГ-ын томилгоог нэг хүн бүгдийг нь хариуцаж, харц, аашаараа хөдөлгөж байдаг тогтолцоотой байх ёстой юм бэ. Оффшор дансны мөнгийг оруулаад ирснийг Сангийн сайд хэлээгүй юм шиг ойлголт өгч байна. Оффшор данснаас төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.  Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа. 17 тэрбум ам.доллар оруулж ирж, ард түмнийхээ өрийг дарна гэдэг амлалтад хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ амлалтад хүрэхийн тулд худлаа ярьж болохгүй “ гэлээ. Түүний үгний хариуд  УИХ-ын гишүүн  Н.Алтанхуяг -“Ч.Хүрэлбаатар сая хэллээ, оффшороос нэг ч төгрөг орж ирээгүй гэж. Та нар зогсоож байгаа юм чинь яаж орж ирэх юм. Ч.Хүрэлбаатар аа чи зогсоож байгаа. Ч.Хүрэлбаатар өөрөө энэ хэрэгтэй холбоотой. Дамаар холбогдоно. Тэр Солонгос чинь ял аваад явчихсан. Гэтэл Ч.Хүрэлбаатар энд Монгол Улсын Ерөнхийлөгчийг дувт доромжилж, хамсаатнаа өмөөрдөг. Хэрэг хуучирдаггүй юм шүү. Эрт орой хэзээ нэгэн цагт илэрнэ. Хэрэв та нар 60 хэдээрээ түрий бариад явах гэж байгаа бол, бяр чадлаа гаргах гэж байгаа бол монголчууд босно шүү. Одоо боль та нар” гэв.

 

“Ерөнхий сайд  аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцно”

 

Чуулганы үдээс хойшх хуралдаанаар Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцсэн. Ерөнхийлөгчөөс энэхүү хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийн нийт 29 зүйл заалтаас хоёрыг нь хүлээн авахаар болсон. Харин бусад зүйл заалтыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.   Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

 -Жил бүр Засгийн газар өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулахын тулд  аймаг орон нутгийн Засаг дарга нарт нөөц өвс бэлдэх үүрэг даалгавар өгдөг. Энэ үүрэг даалгаврыг 100 хувь биелүүлдэг Засаг дарга гэж бараг байхгүй. Тэгэхээр дээрх хууль  хэрэгжиж эхлэхээр  Засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлээгүй Засаг дарга нарт сахилгын шийтгэл ногдуулах боломж бүрдэнэ.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Энэ хууль нийгмийн зөвшилцлөөр батлагдах ёстой хууль юм.  Энэ хуулийн амин сүнс нь бүх шатны Засаг дарга нарт хариуцлага тооцох асуудал юм. Ер нь ард иргэд аль,аль шатандаа хариуцлагыг нэхэж байна. Анхан шатнаасаа Засгийн газар хүртлээ хариуцлага тооцох хуулийн зохицуулалт  зайлшгүй байх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос нэгжийн тухай  хуулийн 56.5.1-т заасан Засаг даргыг сонгох томилохдоо дээд шатны Засаг дарга нь санал болгоно гэсэн заалт. Хэрэв  дэмжээгүй тохиолдолд өөр хүний нэрийг санал болгоно гэсэн хоёр  заалтыг хүлээж авах нь зөв гэж бодож байна. Ерөнхийлөгчийн хориг гэхээсээ илүүтэй нэгжийн тухай хуулийн талаар орон нутгийн удирдлагууд сум дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгч нараас санал, гомдол ихээр ирсэн. Тэд дээрх заалтыг аймаг нийслэл сум дүүрэг нь  нийгэм эдийн засаг, нутгийн удирдлагуудаа өөрсдөө шийдэх бүрэн эрхэд халдсан заалт байна гэж үзсэн гэлээ.

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

6 цаг 33 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

15 цаг 0 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

15 цаг 15 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

15 цаг 15 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин