МАХН түүхт 100 жил, Онц Их хурлын 10 жилийн ойгоо цахимаар тэмдэглэв

2021-01-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

МАХН-ын түүхт 100 жил, Онц Их хурлын 10 жилийн  ой  энэ онд тохиож байна. Тус намынхан тэгш ойгоо хамтатган өчигдөр хүндэтгэлийн хурлаа цахимаар хийлээ. МАХН улс орноо удирдсан  он жилүүдэд  ардын хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгалыг хийж улс орноо хөгжүүлсэн түүхтэй. Тэгвэл одоогоос 10 жилийн өмнө буюу 2011 оны нэгдүгээр сарын 27-28-нд хийсэн  Онц Их хурлаараа хурлаас  ард түмнээ олигарх дэглэмээс салгах “Улс төрийн хувьсгал”, ард түмний хяналтыг тогтоох “Шударга ёсны хувьсгал”,  монгол хүн бүр  баялагтаа эзэн суух “Эдийн засгийн хувсьгал”, өрх бүрийг орлоготой, орон сууцтай болгох “Нийгмийн хувьсгал”, монгол хүнийг эрхэмлэн өв тэгш залуу үеэ төлөвшүүлэх “Оюун санааны хувьсгал” гэсэн   таван хувьсгалыг дэвшүүлсэн нь нийгмийн том давалгаа болж монголчуудын нүдийг нээж, олон зүйлийг ойлгуулж чадсан юм. МАНАН гэж юу болох, улс орон дамнасан, нам дамжсан  улс төр, бизнесийн  бүлэглэл гэж хэн болохыг илчилж,  шударга ёсны төлөө тэмцсэнийхээ төлөө МАХН-ын дарга Н.Энхбаяр болон олон гишүүн нь “Шударга бусын хонгил”-оор чирүүлж, хэлмэгдэж ирсэн түүхтэй. 
Онц Их хурлаар  угшил нэгтэй МАХН, МАН  үзэл баримтлал, үнэт зүйлээрээ ялгаран зам салж байв. Уугуул намынхаа буйрыг сахиж, тулганых нь галыг унтраалгүй, уламжлалаа хадгалж үлдсэн нь МАХН-ыхан байсан юм. Өдгөө тус намын 100 жил, Онц Их хурлын 10 жилий ой нийгэм,  ээдийн засаг, улс төрийн эгзэгтэй цаг үед тохиож буйгаараа онцлог юм. Тухайлбал, өнөөдөр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон, цар тахлаас үүдэлтэй нийгэм айдаст автсан, улс орны хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлээд буй. Түүх сөхвөл 2010  оноос хойш байгуулагдсан МАНАН-гийн Засгийн газар болгон хугацаанаасаа өмнө  огцорч  байв. Нөхцөл байдал ийм байгаа учраас   МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  түүхт ойнхоо  хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ улс орны хөгжлийг  урагшлуулах, мухардмал байдлаас гаргах  гарц гаргалгааны зарчмыг тодорхойлон  хэлэв.Тэрээр “Парламентыг хоёр танхимтай болгон  Монгол төрийг хяналтын тогтолцоог бүрдүүлж, хууль, шүүхийн байгууллагыг хараат бусаар ажиллуулах нь зөв шийдэл болно. Ард түмнээс сонгодсон Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалыг тэргүүлж ажиллах нь дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай хутгалдахгүй байж, хяналтын тогтолцоог бий болгоно” хэмээн тэмдэглэв. Түүнчлэн  УИХ-д 62 суудалтай эрх баригч нам өөрсдийн байгуулсан Засгийн газраа олонхиороо огцруулсан тохиолдолд УИХ тарж, “Монгол ялна” гэж МАНАН тогтолцоог хамгаалж үлдсэн Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө огцрох ёстой. Луйврын сонгуульд санаатай болон санамсаргүй оролцсон МАН, МАНАН -2 тогтолцоог хамгаалсан Ерөнхийлөгч аль аль нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй”-г онцлон мэдэгдэв. Тус нам хоёр дэд даргатай. Дэд дарга  Ц.Оюунбаатар монголчуудыг шударга ёсны төлөө тэмцэлд уриалсан бол  Оюутолгойг ард түмэнд ашигтай болгохын төлөө% алдагдсан эрхээ хамгаалахаар  өлсгөлөн зарлаж буй Намын   дэд дарга, УИХ-ын  гишүүн С.Ганбаатар жанжин Д.Сүхбаатарын талбайгаас цахимаар шууд холбогдож, намын гишүүддээ болон монголчууддаа  мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр “Монголын ард түмний хүсэл зоригоор байгуулагдсан МАХН өнөөдөр 100 жилийн ой, Онц Их хурлынхаа 10 жилийг ойг хамтатган тэмдэглэж байна. Харин хуурамч  Монгол Ардын нам  шившгээ дэлгэж байна. Өнөөдөр олон улсын шүүх дээр Оюутолгойг Монголд ашигтай болгох алтан боломж, ийм нөхцөл байдал үүссэн. Монголчууд эрх ашгийнхаа төлөө нэгдэж тэмцэх ёстой” гэлээ. Хүндэтгэлийн хуралд 21 аймаг, есөн дүүргийн МАХН-ын Түмт, Мянгат, Зуутын төлөөлөл оролцож үг хэлсэн юм. Тус намын  гишүүд, дэмжигчид  улс орныхоо  ирээдүйн хөгжлийн төлөө, монгол хүн бүр бүрийн сайн сайхан амьдралын төлөө, энэ бүхний амин сүнс болсон шударга ёсны хувсьгалд ард түмнээ идэвхтэй оролцохыг уриаллаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.28 ПҮРЭВ № 20 (6497)

“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

3 цаг 21 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

5 цаг 11 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

7 цаг 46 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

8 цаг 32 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

8 цаг 38 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

14 цаг 40 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

14 цаг 40 мин
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 13 цаг 35 мин
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Өчигдөр 13 цаг 32 мин
Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

2025-06-27