МАХН-аас ХЭҮК-т шаардлага хүргүүллээ

2021-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

МАХН-аас үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө зөрчигдөж байна хэмээн үзэж ХЭҮК-т шаардлага хүргүүллээ. МАХН-ын дэд дарга, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар шаардлагыг гардуулсан юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Засгийн газрыг олон улсын шүүхэд хандахыг шаардан, төв талбайд суулт зарлаад хоёр өдөр болж байна. Тэгвэл түүнийг дэмжихээр ирсэн иргэд мөн Сүхбаатарын талбайд цугласан.  Гэвч энэ иргэдийн дунд коронавиусын нэгдүгээр хавьтлын хүн явсан гэж үзэн Сүхбаатарын талбайд цугласан иргэдийг тараасан. Энэ нь Үндсэн хууль, Олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байна гэж МАХН үзэж байгаа аж. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдал болон тэр дундаа хүний эрх ноцтой зөрчигдсөн, хүний амь насанд аюул учирч байгаа асуудлыг ХЭҮК-т албан ёсоор мэдэгдэж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэмцэл эхлүүлж хугацаагүй өлсгөлөн зарлалаа. Монголын 3.2 сая иргэний эрх ашгийг хамгаалж байна. Гэтэл харамсалтай нь МАНАН бүлэглэл цагдаа хүчний байгууллагыг дайчилж олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийг ноцтой зөрчиж эрх чөлөөг нь боомилж байгааг эсэргүүцэж байна. С.Ганбаатарыг дэмжсэн энгийн иргэдээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрхэд халдсан үйлдэл гарлаа. Иргэдийг хүч хэрэглэн хөөж, дарангуйлж байгааг таслан зогсоохыг ХЭҮК-оос шаардаж байна. С.Ганбаатар идэр есийн хүйтэнд төв талбайд өлсгөлөн зарлаж байхад дулаан хувцас, гэр, халуун бүлээн ус оруулахгүй  хүнлэг бус харьцаж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг нэн даруй зогсоохыг Засгийн газар, цагдаа хууль хүчний байгууллагад нэн даруй хүргүүлж шийдвэрлэхийг шаардаж байна” гэлээ. 
УИХ-ын гишүүн С.Ган­баатарын тэмцлийг дэмжсэн иргэдийг төв талбайд орж үгээ хэлэх, дэмжиж гарын үсэг зурах, эв нэгдлээ илэрхийлэх зэрэг үзэл бодлоо чөлөөтэй, тайван илэрхийлэх ажиллагааг цагдаа, хууль хүчний бай­гуул­лага хүчээр хааж бай­гааг таслан зогсоох, хүний эрхийг хангах шаард­лага үүслээ гэж үзэж байгаа аж. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.27 ЛХАГВА № 19 (6496)

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

10 цаг 54 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

14 цаг 42 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

14 цаг 42 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

14 цаг 42 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин