Танилц: ХОМ гаргахдаа хойрго хандаж байгаа төрийн байгууллагууд

2021-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон нутгийн захиргааны 116 байгууллага, түүний харьяа салбар, нэгжийн мэдүүлгээ гаргавал зохих албан тушаалтнуудаас 2021 оны 01 дүгээр 25-ны өдрийн байдлаар 23131 албан тушаалтан буюу 52.8 хувь нь мэдүүлгээ гаргаад байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Баянхонгор аймгийн ИТХ, Хэнтий аймгийн ЗДТГ зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 85 ба түүнээс дээш хувьтай байна. Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна.

Тухайлбал,

Шүүхийн ерөнхий зөвлөл,

Улсын Ерөнхий прокурорын газар,

Гадаад харилцааны яам,

Төрийн худалдан авах ажиллагааны газар,

Ашигт малтмал, газрын тосны газар,

Харилцаа холбооны зохицуулах хороо,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,

Нийслэлийн ИТХ, ЗДТГ,

Дорноговь аймгийн ИТХ,

Говь-Алтай ИТХ, ЗДТГ,

Увс аймгийн ИТХ,

Сэлэнгэ аймгийн ИТХ,

Сүхбаатар аймгийн ЗДТГ,

"Эрдэнэс монгол" ХХК.

Албан тушаалтнууд хуулийн хугацаанд Авлигатай тэмцэх газрын www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

6 цаг 34 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

15 цаг 1 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

15 цаг 16 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

15 цаг 16 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин