Г.Ариунбуян:Гадаадад гацсан 1000 иргэнийг хүлээн авах боломжтой тусгаарлах байр бэлдсэн

2021-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаан 09:22 минутад 62 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр  гадаад улсаас иргэдээ татан авчрах үйл явц, учирч буй бэрхшээлийн талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуяны өгсөн мэдээллийг хүргэж байна.

-Засгийн газар, Улсын онцгой комиссоос өнгөрсөн нэг жилийн хугацаанд 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 28359 иргэнээ татан авсан. Өнөөдрийн байдлаар манай улсад 1659 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Нийт халдварын 75 хувь нь дотоодын халдвар байна. Иймд дотоодын халдварын тархалт болон тусгаарлах байрны нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад улс оронд гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Улаанбаатар хотод 39 тусгаарлах байр буюу зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг байгууллага байна.Одоогийн байдлаар 31 тусгаарлах байранд дотоодын болон тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээ тусгаарласан. Өнөөдрийн байдлаар есөн тусгаарлах байранд 800-1000 хүнийг хүлээн авах боломжтой.

-Өнгөрсөн  арваннэгдүгээр сард  хийх байсан тусгай үүргийн таван нислэг цуцлагдсан. Тиймээс энэ сард гурван удаагийн нислэгийг үйлдэхээр төлөвлөсөн. Хоёрдугаар сард иргэдээ татан авах үйл ажиллагааг эрчимжүүлж долоо хоногт нэг удаа нислэг үйлдэж байхаар төлөвлөж байна. Ингэвэл ирэх сард 800-1000 иргэнээ татан авах боломжтой болно. Гол бэрхшээл тусгаарлах байртай холбоотой байдаг. Өвлийн улиралд зөвхөн зочид буудлыг л ашиглах боломжтой.Гэвч эрүүл ахуй, халдвар хамгаалал, хоол үйлдвэрлэл, харуул хамгаалалт зэрэг олон шаардлага хангахгүй байгаагаас халдвар алдах эрсдэл өндөр байна. Тусгаарлах байрны нэг өдрийн зардал нь 50 мянган төгрөг. Үүнээс өндөр бол иргэдэд санхүүгийн хүндрэл учруулдаг.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

6 цаг 33 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

15 цаг 0 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

15 цаг 15 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

15 цаг 15 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин