Эсрэг тэсрэг байр суурь

2021-01-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

Ө.Шижир: Эрх баригч нам шүүхийг эрхэндээ автуулах зорилго нь хуулиар баталгаажиж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүхийн тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилсэн хориг тавиад байгаа. Үүнтэй холбогдуулан ЕТГ-ын дарга Ө.Шижир “Авлигын эсрэг хуулийг хэлэлцэж байхдаа АТГ-ын даргыг УИХ-аас томилдог байх санал гарсан ч УИХ ялсан намын гишүүдээс бүрддэг тул нэг намын хараат байдлыг үүсгэх магадлалтай. Иймд саналыг Ерөнхийлөгч оруулж, УИХ-аас томилдог байя хэмээн хуулийг баталсан. Гэвч саяхан УИХ-аас ЕТГ-т ёсчлон ирүүлсэн хуулийн төсөлд Ерөнхий сайд АТГ-ын даргыг шууд томилдог байхаар тусгасан байгаа нь тухайн үед ярьж байсан бодлого, үнэт зүйлээсээ ухарсан үйлдэл гэж үзэж байна. Мөн Шүүхийн тухай хуулийн төслөөр дамжуулан эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг эрх нөлөөндөө автуулах зорилго нь энэ хуулиар баталгаажиж байна гэж үзэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн ахлан, УИХ-аас томилдог байхаар заасан. Энэ тохиолдолд ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь УИХ-аас хараат болохоор байгаа. Ингэснээр шүүхийн боловсон хүчин, сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд оролцох, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн алдагдуулах нөхцөл байдал бүрдэж байна” гэв.

Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдэлд оролцдог эрхийг булаагаагүй 

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлэг Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн. Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсныг Ерөнхий сайдын санал болгосноор томилдог болсонд Ерөнхийлөгч хориг тавьсан. МАН-ын бүлгээс энэ хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. Учир нь энэ бол Үндсэн хуулийн дагуу хийгдсэн өөрчлөлт юм” гэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Шүүхийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хоёр үндэслэлээр хүлээн авах боломжгүй. Энэ хууль нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан. Ерөнхийлөгч хуулийн төслийг боловсруулах ажилд идэвх санаачилгатай оролцсон. Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэгт 36 зүйл бүхий 100 хуудас санал ирүүлсэн. Ажлын хэсгийн хүрээнд эдгээр саналын 98 хувийг хүлээн авч баталсан. Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдэлд оролцдог бүх эрхийг УИХ, олонх булаагаад авчихсан мэт улс төр хийж байгаа. Үгүй юм. Ерөнхийлөгчийн бүх шатны шүүгч нарыг томилох эрх нь хэвээр, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрх нь хэвээр байгаа. Иймд Ерөнхийлөгчийн  хэсэгчилсэн хоригийг хүлээж авах боломжгүй” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.26 МЯГМАР № 18 (6495)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

6 цаг 36 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

15 цаг 3 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

15 цаг 18 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

15 цаг 18 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин