Д.Тогтохсүрэн:Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй

2021-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийж, Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдэв.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Авлигын эсрэг тухай хуульд орсон хоёр өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Нэгдүгээрт, АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор  УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсан.  Харин өөрчлөлтөөр Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог болсон. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан. АТГ-ын дэд даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгодог байсан  бол одоо  АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа санал болгож, УИХ-д оруулж томилуулдаг эрхзүйн өөрчлөлт орсон.

-Ерөнхийлөгчийн  тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй. Хүлээн авахгүй байх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хийж байгаа өөрчлөлт юм. Тодруулбал,  2019 онд Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заагдсан бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх мэдэл олгож болно гэж заасан.  33 дугаар зүйлд найман чиг үүрэг бий. Үүнийг Ерөнхилөгч хэрэгжүүлэх бөгөөд  найман чиг үүргээс өөр зүйлийг хуулиар олгож болохгүй гэдгийг Үндсэн хуульд заасан. Тиймээс Авлигын эсрэг хууль, Төрийн албаны хууль  гэхчлэн өөр хуулиудаар Ерөнхийлөгчид  эрх мэдэл олгохыг хориглосон. Хоёрдугаарт, Үндсэн хуульд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг  нь зөвхөн Засгийн газарт байна гээд заачихсан. Тиймээс Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон үзэл санааны дагуу хийгдсэн өөрчлөлт юм. Шүүхийн тухай хуульд тавьсан хориг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль болон түүнийг дагалдсан хуулиудад Ерөнхийлөгч мөн хэсэгчлэн хориг тавьсан. Энэ хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй.

Эх сурвалж:www.polit.mn

 

иргэн
УИХ-ас томилогдоод тэгээд тэрийгээ хянаж чадах уу. Төрийн аудит гэдгийг хараад байхад тийм л байна даг. Бүх юмыг бантагнуулаад гартаа авах гэж олноороо улайрч байгаагаа их юм хийж, өөрчилж, үударга ажиллаж байна гэх үү. Та нар өөрсдөө л тэгж ярьж хэлж байгаа болохоос ард түмэн та та нарыг мэдэж байгаа
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

6 цаг 36 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

15 цаг 3 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

15 цаг 18 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

15 цаг 18 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин