COVID-19: Вакцинатор сувилагчдыг бэлтгэж эхэлнэ

2021-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Эрүүл мэндийн улсын удирдлагын тогтолцооны ээлжит 26 дугаар хурал боллоо. Тус хурлаар энэ оны нэгдсэн төлөвлөгөөний төсөл, коронавируст халдвартай холбоотойгоор хэрэглэж буй цахим мэдээллийн системийн танилцуулга, өвчлөлийн хэтийн төлөвийн тооцоолол, коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулга хийгдэж, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Энэ үеэр халдварын тархалтын үе шат, хариу арга хэмжээний төлөвлөгөөг илүү нарийвчлан боловсруулах, халдвар авсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, иргэд болон тусгаарлалтанд байгаа иргэдэд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа. Түүнчлэн www.burtgel.mohs.mn, www.covid19.gerege.mn цахим программыг нэгтгэж коронавируст халдварын нэгдсэн удирдлагын систем болгон илүү боловсронгуй болгох,  халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулахад шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслийг бэлтгэх, вакцины зааврыг эмнэлзүйн зөвлөх баг, харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс санал авч боловсруулах, вакцинатор сувилагчдыг холбогдох сургалтанд хамруулах зэрэг бэлэн байдлыг хангаж ажиллах болон цаг үетэй холбогдуулан шуурхай авч хэрэгжүүлэхээр боллоо.

Эх сурвалж: www.polit.mn

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин