МХЕГ: Эмнэлгүүд халдвар хамгааллын дэглэм мөрдөхгүй байна

2021-01-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.15-ны 06:00 цагаас 2021.01.16-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 72,516 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 29 объектын 12,885 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 45 байранд 1713 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 151 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ.

ОНЦЛОХ: УОК-ын шийдвэрээр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 164 иргэнийг татан авах үед Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллийн дэглэмийн мөрдүүлэн ажиллалаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалтыг 25 эмнэлэгт хийж, хүний нөөц хүрэлцээгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай, иргэд, ажилтнуудын халууныг хэмжих, маск зүүлгэх шаардлагыг хангуулаагүй зэрэг зөрчлийг илрүүлэн албан шаардлага, зөвлөмж өгч зөрчлийг арилгуулах арга хэмжээ авав. /Архангай, Дундговь, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Хөвсгөл/

ШИНЖИЛГЭЭ АВАХ ЦЭГИЙН ХЯНАЛТ: Шинжилгээ авах 37 цэгт хийсэн хяналтаар иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй, тусгаарлах өрөөг бэлдээгүй зэрэг зөрчил илэрч байна. /Улаанбаатар, Архангай, Говьсүмбэр, Өмнөговь/

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 218 объектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдал, 1256 байгууллага, аж ахуйн нэгж гадна орчны 50 м хүртэлх газрын цэвэрлэгээ хийсэн эсэхэд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 179 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 7 тусгаарлан ажиглах байр, 34 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас нийт 6990,8 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 6990,8 кг хогийг устгасанаас 4629,1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2361,7 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: УОК, НОК, АОК-ийн шийдвэрийн дагуу үйл ажиллагааг нь хориглож, хязгаарласан 43 байгууллагад хяналт хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулав.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 1386 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 896 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 1099 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 1047 тээврийн хэрэгсэл, 1220 жолооч, зорчигч,хилээр гарсан 1044 тээврийн хэрэгсэл, 1165 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 1844.4 тн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 5959 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 291 улсын байцаагч хяналт тавьж 11,282 (шинжилгээ өгсөн 3898) иргэнд зөвлөгөө өгсөн.

Улаанбаатар хот руу орох чиглэлд малын гаралтай түүхий эд тээвэрлэсэн 46 автомашинд хийсэн халдваргүйтгэлд хяналт тавьж ажиллав.Тавантолгой түлш ХХК 4238.67 тн түлш үйлдвэрлэж, 3274.65 тн түлш борлуулалтад гаргажээ. Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 50 цэгт хяналт хийхэд 478.2 тн түлшний нөөцтэй байна.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 344 дээж шинжилгээнд ирж, 259 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон ариутгалын бодис, орчны усны шинжилгээний 24 дээж шаардлага хангаагүй байна.               

Эх сурвалж: www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

1 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

2 цаг 55 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

11 цаг 25 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

11 цаг 25 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

11 цаг 25 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин