Дээд шүүхийн тогтоол Ерөнхийлөгчид ашигтайгаар бичигдэнэ гэв үү

2021-01-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Дамдин-Очир
  
Дээд шүүх 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр /өчигдөр/АН-ынхнаас ирүүлсэн тус намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим бүртгэлд намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад хүсэлтийг хэлэлцсэн.
Тодруулбал, АН-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн X Их хурлаар  баталсан Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийгУИХ-ын гишүүн Ц.Туваан, харин АН-ын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг бүртгүүлэх, цахим бүртгэлд залруулга хийлгэх хүсэлтийг С.Эрдэнэ гаргажээ.


Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Алтанчимэг илтгэж хэлэлцээд АН-ын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар  гаргасан Ц.Тувааны хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд байсан Ц.Тувааны нэрийг хасав.

 


Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй болжээ. Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, үүгээр АН албан ёсоор даргагүй, тамгагүй, бас Х Их хурал нь хүчингүй болчихож байгаа юм.
Тэгвэл Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр Ерөнхийлөгч Х.Баттулгад АН-ын асуудлыг шийдсэн шүүгч Г.Алтанчимэгийн бичих тогтоолд тус намын Их хурлыг хуралдуулахгүйгээр ҮБХ-ны тогтоолд өөрчлөлт оруулах боломжийг тусгуулах амлалтыг өгсөн байж болзошгүй гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. 


Товчилбол, АН-ын талаарх Дээд шүүхийн тогтоол өчигдөр хэлэлцэж шийдсэнээсээ өөрөөр гарч болзошгүй гэж байна. 
Тогтоол бичгээр гарч ирэхэд энэ мэдээллийн үнэн, худал нь тодорхой болох юм. 


Гэхдээ Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг нар шүүх байгууллагад олон жил ажиллаж буй нэр хүндтэй, туршлагатай шүүгчид юм.
Х.Сонинбаярыг Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр зарлигаар томилсон. Х.Сонинбаяр нь ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн ангийг  төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дэд түшээ” зэрэг дэвтэй.
1986-1991 онд Налайх дүүргийн шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгч, 1991-1993 онд Улаанбаатар хотын хууль зүйн газарт хот дүүргийн шүүх хариуцсан зааварлагч, 1993-2012 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүгч, 2012 оноос Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажилласан. 
Шүүгч Гүррагчаагийн Алтанчимэг нь Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. 1984-1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургууль хуулийн анги төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
1991–1995 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн нарийн бичгийн дарга; 1995-1996 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн орлогч шүүгч; 1996–1998 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн туслах шүүгч, шүүгчийн туслах;
1998-2011 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
2011-2013 онд  Нийслэлийн шүүхийн шүүгч; 2013-2015 онд Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч; 2015 оны 4 дүгээр сарын 22-ний өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: polit.mn

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

32 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

45 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06