“30 настай Ш.Урьханы бүтээл удахгүй уншигчдад хүрнэ”

2021-01-15
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Х.ОЮУНБОЛД

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ш.Урьханыг урьж, ярилцлаа.

-Та хөл хорионы үеийг юу хийж өнгөрүүлж байна вэ?

-Хөл хорио миний амьдралд нөлөөлөөгүй гэж хэлж болно. Гэртээ ч гэсэн ажлаа л хийлээ. Мөн боломж өгч байгаа юм шиг санагдсан шүү. Учир нь цахимаар гэрээсээ ажиллах болсон учраас гэртээ суугаад хийж байгаа ажилдаа төвлөрч байна. Түүнээс гадна МУБИС-ийн докторантурт суралцаж байгаа.Гэхдээ одоо цахимаар хичээлээ орж байгаа учраас суралцахын тулд хичээлдээ их цаг зарцуулж байгаа. Ихэнхдээ ажлаа хийнэ. Мөн гэртээ удаан байхаар өмнө хийж байгаагүй гоё хоолнуудыг хийж үздэг юм байна. Ер нь амар тайван, бухимдах, эмээх зүйлгүй учраас амрах боломжийг өөртөө олгодог юм байна.

-Цахимаар суралцаж байгаа гэж хэллээ. Ахисан түвшинд суралцах ямар байна вэ?

-Би докторантурын сургалтад нэг хичээлийг дуустал танхимаар суусан. Дараа нь цахимаар хичээлд сууж эхэлсэн. Ялгаа гараагүй гэж хэлж болно. Учир нь хүн суралцахуйг өөрөө яаж төлөвлөхөөс амжилттай суралцах эсэх нь хамаарна.Тиймээс сургалтын хэлбэр орой, эчнээгээр, цахимаар байх нь чухал биш. Мөн МУБИС-ийн багш нар танхимын, цахим сургалт ч байсан сургалтыг зохион байгуулахдаа чанарт их анхаардаг. Түүнээс гадна би өөрийнхөө суралцахуйг сайн төлөвлөсөн учраас боломжтой сайн сургалт болсон.

-Яруу найргийн ном гаргахаар төлөвлөж байгаа. Шинэ номондоо өгөх нэрийг нь хүртэл бодоод олчихсон гэж байсан. Энэ талаараа ярьвал?

-Тийм ээ, миний тав дахь ном. Би 2016 онд “АPRIL 24” гэж нэрлэсэн хос цомог хэвлүүлж гаргасан. Түүнээс хойш хэвлэмэл уран бүтээл хийгээгүй. Харин “Борооны бурхан” нэртэй шинэ ном гаргахаар ивээн тэтгэгч хайж байгаа. Гэхдээ энэ ондоо багтаж хэвлүүлнэ. Яагаад гэхээр анхны номоо 2011 онд хэвлүүлэн гаргаж байсан. 2021 он гэхээр анхны номоо гаргасны 10 жил болж байна. Мөн 10 жилийн өмнөх, дараах одоо байгаа Урьханг харьцуулбал уран бүтээлч болон хувь хүний хувьд ч их өөрчлөгдсөн. Миний амьдралд олон ахиц дэвшил, оюун санаанд олон шинэ зүйл орж ирсэн. Тиймээс өөрийгөө эрсэн, ахиц дэвшил хайсан тийм шүлгүүд энэ номонд байгаа гэж хэлж болно.

-Тэгвэл яруу найрагч Ш.Урьхан яаж өөрчлөгдөв?

-Юманд арай нухацтай ханддаг. Ямар нэгэн асуудлыг сэтгэл хөдлөлөөр биш олон талаас нь эргэцүүлэн харж шийдвэр гаргадаг болсон. Сэтгэл хөдлөлөө барьж хашир суусан гэж хэлж болно. Ийм болоход эргэн тойронд байгаа хүмүүс нөлөөлөхөөс гадна боловсролын зэрэг ахих тусам шийдвэр гаргах, асуудалд хандах хандлага өөр болдог юм шиг санагддаг.

Би Мураками Харүкамигийн фэн байсан. Харин одоо Мо Яны фэн болж байна. Аль болох тэр хүний уран бүтээлүүд болон ярилцлага, дурсамж, тэмдэглэлийг их уншиж байгаа.

-Уран зохиолын ном их уншсан гэсэн. Сүүлийн үед ямар ном уншив?

-Сүүлийн үеийн Монголын уран зохиол бага уншсан. Харин яруу найргийн ном бол их уншиж байгаа. Япон, Солонгос, Хятадын уран зохиол их уншиж байна. Би угаасаа Мураками Харүкамигийн фэн байсан. Харин одоо Мо Яны фэн болж байна. Аль болох уран бүтээлүүд болон тэр хүний ярилцлага, дурсамж, тэмдэглэлийг их уншиж байгаа. Сүүлийн нэг жил философи, шашны, номнууд их уншсан. Хүний түүх намтар, дурсамжинд их дуртай. Мөн 2019 оны сүүлчээс миний уншдаг номны жагсаалтад шинэ зүйлүүд орж ирсэн. Ерөнхийдөө миний мэргэжилтэй холбоотой эрдэм шинжилгээний өгүүлэл судалгааны материалууд. Энэ нь миний зан төрх, аливаад хандах хандлага, шийдвэрлэх чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлж их өөр болгоод байгаа юм шиг санагдаж байгаа. Жишээлбэл, их аядуу зөөлөн болгоод байх шиг байгаа юм.

-Өнгөрсөн жил хийхээр төлөвлөж байсан ажлуудаасаа хийж чадсан уу?

-Уран бүтээл тал дээр одоо гаргах гэж байгаа шинэ номондоо багтах бүх шүлгийг бичиж дуусгана гэж төлөвлөснөө дуусгасан. Ерөнхийдөө өнгөрсөн жил миний ажлын гүйцэтгэл сайн байсан гэж хэлж болно. Харин миний захирлаар нь ажилладаг Архангай аймгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдлийнхэн бид ярилцаж байгаад хуучны нэг гоё дууг сэргээж дуулъя гэж төлөвлөсөн байсан. Манай дуучид дуулаад уран бүтээл болгоно гэж ярилцаад “Ээжийнхээ хайраар” дууг төсөл болгоод сэргээж дуулсан. Харин хувийн амьдрал дээр ахиц гаргана гэж төлөвлөсөн ч биелүүлж чадаагүй гэж өнгөрсөн жилээ дүгнээд сууж байна. Энэ жилийн хувьд хичээлүүдээ бүгдийг нь дуусгана, шинэ номоо хэвлүүлнэ. “Тайхар” нэгдлийн уран бүтээлчид бас нэг хуучны дууг сэргээн дуулах ч юм уу. Нэг шинэ дууг дуучидтайгаа нийлээд хийнэ гэж бодож байгаа. Ирэх жил 30 нас хүрнэ. Тэрнээс өмнө одоо сурч байгаа сургуулийнхаа асуудал дээр нэлээн нухацтай хандана гэж бодож байна. Тэгэхээр энэ жил их ачаалалтай байна байх.

-Хэзээ хамгийн сүүлд урмын үг сонссон бэ?

-Дөнгөж сая. Ажлынхаа дотно байдаг эгчтэйгээ удаан уулзаагүй байж байгаад уулзсан. Тэгээд хүнд нэг үнэт чанар байдаг талаар ярилцаж байсан юм. Тэр хүн намайг ямар ч зүйлд тийм шударга, хүнлэг, зарчимлаг байхыг эрмэлздэг зан чинь чиний үнэт зүйл гэж хэлэхийг сонсоод их догдолж гарч ирсэн. Яагаад гэхээр их удаан 5-6 жил хамт ажиллаж, тодорхой цаг хугацааг надтай өнгөрүүлсэн учраас миний үнэт зүйлийг олж харж чадаж дээ гэж бодоод их баярласан.

-Таны бодлоор онгод гэж юу вэ?

-Сэтгэл хөглөгдөх мөч. Ямар нэгэн юм миний сэтгэлийг хөглөж байгаа тэр мөчийг хэлэх байх. Тэр хөгөндөө би автаж чадаж байгааг. Жишээлбэл, бороо орох сайхан санагддаг юм уу. Хэн нэгнээс сайн сайхан үг сонсоод баярлаж догдолдог ч юм уу.

-Хүнд хэр их ном бэлэглэдэг вэ?

-Өгдөг. Гэхдээ өөрийнхөө уншсан номыг шинээр худалдаж аваад хүнд бэлэглэдэг. Ном уншдаг хүнд л бэлэглэдэг. Уншдаггүй хүнд бэлэглэх дургүй. Яагаад гэвэл түүний үнэт чанарыг мэдрэхгүй хүнд үнэ цэнтэй зүйлийг өгч яах вэ. Хамгийн сүүлд дүүгийнхээ охинд ном бэлэглэсэн юм байна. Түүний өмнө ажлынхаа газрын хүнд Үй хуагийн “Амьдрахуй” номыг бэлэглэсэн. Энэ номыг их олонд хүн бэлэглэсэн. Амьдралын үнэ цэнийг ойлгохгүй. Яг одоо амьдарч байгаа үнэ цэнтэй цаг хугацаагаа мэдэрч чадахгүй байгаа олон хүнд бэлэглэсэн байх. Бараг 40 гаруй хүнд болов уу. Амьдралыг үнэ цэнтэй хардаг болог гэж бодоод. Тэр хүмүүс уурлах байх даа.

-Унших номоо яаж сонгон худалдаж авдаг вэ?

-Харин ном худалдаж авахдаа урьдчилан сонгочихсон байдаг учраас номын дэлгүүрт уддаггүй. Ном авах бас өөр нэг шалтгаан нь үнэрт их ач холбогдол өгдөг. Миний эдэлж хэрэглэж байгаа зүйлийн ч юм уу. Хуучин ном авах сонирхол багатай. Ихэнхдээ шинэ ном аваад хэвлэлийнх нь үнэрийг намжтал хэсэг хугацаанд хүлээж байгаад шинэ ном уншиж эхлэх дуртай. Шинэ номны хуудсыг сөхөж, хуудсанд нь би эхэлж нугалаа үүсгэж гар хүрэх нь догдлом мэдрэмж төрүүлдэг. Худалдаж авсан номоо номын дэлгүүрт их шинжиж байж авдаг. Яг сонгож авсан номоо гадна талын хавтас нь бүтэн байна уу, урагдаж уу, хуудас нь бүтэн байна уу. Хэвлэл нь яг зөв зүгээр байна уу гэж шалгаж авдаг. Мөн гадна талынх нь гялгар уутыг ураад хавтсанд нь би өөрийн гараар хүрч шинэ номонд нугалаа үүсгэж, эхний хуудсыг нээх нь надад дандаа догдлом мэдрэмж төрүүлдэг. Тиймээс шинэ ном худалдаж авах нь миний амьдралын догдлом мөчүүдийн нэг байдаг. Гялс авчихаад нэг аятайхан газар очоод задлах юмсан гэж бодоод л. Эсвэл ажил тараасай, харих юмсан гэж боддог. Авсан бүх номон дээрээ тухайн үед төрсөн сэтгэгдлээ бичээд хадгалчихдаг. Бас бүгдийг нь уншина. Тавилга болгоод хадгалдаггүй. Миний номын санд 1300-1400 орчим ном бий шүү. Харин номноос өөр гэвэл кофены аяга, лааны цуглуулгатай. Ер нь юу ч хийж байсан лаа асааж суух дуртай.

-Хүнд хүсэл мөрөөдөл гэж байдаг. Таны одоо хамгийн их хүсч мөрөөддөг зүйл юу вэ?

-Миний олон мөрөөдөл биелсэн. Яг одоо миний мөрөөддөг юм гэвэл Архангай аймагт нэг ийм модны захад эсвэл нуурын эрэгт ч юм уу нэг гоё байшинтай болохсон. Яг нэг тийм гоё тохиромжтой газарт. Өвөл нэг их цас унадаггүй, байршил их гоё. Байшин нь том биш жижигхэн, хааяа нэг очоод амраад байхаар. Тэндээс байгалийн сайхныг мэдэрчихдэг. Намайг тийшээ татдаг шалтгаан болохуйц тийм гоё тав тухыг бүрдүүлсэн байшинтай болохыг мөрөөддөг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.15 БААСАН № 11 (6488)

 

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

2 цаг 23 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

2 цаг 25 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

6 цаг 15 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

6 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

6 цаг 25 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

6 цаг 30 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

6 цаг 35 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

6 цаг 40 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

16 цаг 39 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Өчигдөр 13 цаг 31 мин