Ш.Адьшаа: Улсын дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ

2021-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр /2021.01.13/ Шүүхийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу батлах гэж байгаа Шүүхийн тухай хуульд  хэд хэдэн ноцтой зөрчил байна. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх ноцтой зөрчигдөж, шударга шүүхээр шүүгдэх, Улсын дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ. Шүүхийн энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгож байгаа нь дээд шүүхийг нь онолын шүүх байна гэдэг нэрийдлийн доор иргэний давж заалдах эрхийг байхгүй болголоо. Тус хуулийн 25.7.5 -ын а, б, в хэсэгт энэ талаар тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан шийдвэрлэх талаар л заасан байна. Авлига албан тушаалын гэмт хэрэг, оффшоор бүсэд хөрөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай байгалийн баялаг ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой гэмт хэргүүдийг дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх боломжийг энэ хуулиар нээлттэй болгож байна. Үүнийг эрх баригчдын өөрсдийнхөө гэмт хэргийг хаацайлж ард түмнийг хохироох зорилгоор хийсэн хуулийн төсөл гэж үзэж байна. Монгол Улсын төрийн тогтолцооны тэнцвэр алдагдаж, шүүх засаглал бүхлээрээ хууль тогтоох байгууллагын хараат байдалд орж, олонхийг бүрдүүлж байгаа улс төрийн намаас шууд хамааралтай болох нөхцөлийг энэ хууль бий болгож төслийг өнөөдөр батлах гэж байна. Шүүхийн Ерөнхий зөвлөл, сахилгын хороо гэдэг үндсэн хуулийн бүтцийн байгууллагыг хууль тогтоох эрх мэдэл, бүхий УИХ-ын мэдэлд авч байна. Хуулийн төслийн 78.2 т УИХ-ын даргын захирамжаар байгуулж УИХ-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулахаар заасан байна.  Засгийн газраас дөрөвдүгээр сард өргөн барьсан Шүүхийн хуулийн төслийг ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр 80 хувь өөрчилж, зарим зүйл заалтыг ажлын хэсэг дээр дэмжигдээгүй саналыг дэмжигдсэн хэмээн оруулж ирсэн нь хууль дээдлэх ёсыг ноцтой зөрчсөн” гэв.

Эх сурвалж: www.polit.mn  

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

7 цаг 39 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

16 цаг 6 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

16 цаг 21 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

16 цаг 21 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин