Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг шүүх хурлыг өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлууллаа

2021-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын Дээд шүүх өнөөдөр 2020.01.08 Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хяналаа. Тэгвэл хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг хянах үеэр  Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны долоодугаар сард Ж.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан бөгөөд Давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээсэн байв.

Мөн Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох хэргийг хянах үеэр  Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон. Харин Давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээсэн.

Эх сурвалж: www.polit.mn

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

11 цаг 14 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

15 цаг 3 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

15 цаг 3 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

15 цаг 3 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин