Анхан шатны шүүхийн 290 мянган хэргийн 10 мянга нь л хяналтын шатад очдог

2021-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд ажлын хэсгээс тайлбар авч байна.Энэ үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан “Сахилгын хорооны шүүгч гишүүдийг дөрвөн гишүүн сонгоно. Шүүгч биш тав нь мэргэжлээрээ 10-аас доош ажилласан, сүүлийн таван жил улс төрийн ямар нэгэн албан тушаал хашаагүй хүмүүс байх ёстой гэж хуульд тусгасан. Нарийн сонгон шалгаруулалтын процессоор эдгээр шаардлагыг хангаж байгаа үгүйг шийднэ.Зургаан жилээр зөвхөн нэг удаа томилно гэдэг нь энэ хугацаандаа ноцтой зөрчил гаргавал огцруулах процессыг маш нарийн зааж өгсөн. УИХ-ын дөрвөн жилийн хугацаа гэдэг бүрэн эрхээс уг томилгоог зөрүүлж байгаа. Анхан шатны шүүх өнгөрсөн гурван жилийн хугацаанд 290 мянган хэрэг шийдсэн. Үүнээс 3.5 хувь нь буюу 10,232 хэрэг л хяналтын шатны  шүүхээр хянагдсан байна. Маш олон тооны хэрэг шийдэгддэг ч олон өөрчлөлт залруулга хийгддэг. Давах хяналтын шатны шүүх бол авах ёстой арга хэмжээ залруулах үүрэгтэй” гэв.

Мөн Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт “ Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шүүхийн тогтолцоонд өөрчлөлт орохгүй. Дагнасан, мэргэшсэн шүүх гэдгийг хадгалж явах нь чухал. Шүүн таслах ажиллагааны нэг онцлог бол маргаж байгаа талуудын аль нэгтэй дангаараа уулзаж болдоггүй. Дангаараа уулзахыг хориглож, талуудтай хамт уулзахыг зөвшөөрсөн” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

7 цаг 40 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

16 цаг 7 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

16 цаг 22 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

16 цаг 22 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин