Ц.Элбэгдоржийн “цод” буюу тэр Х.Баттулгатай ямар тохироонд хүрсэн бэ

2021-01-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Ард түмэн COVID19, улстөрчид Ерөнхийлөгчийн сонгууль гээд бужигнаж байна. МАН-ынхан У.Хүрэлсүхийнхээ амыг харж байгаа бол АН-ынхан хэнийгээ ч харахаа мэдэхгүй болжээ.


2000 онд нэгдэж АН-ыг байгуулсан таван нам өнөөг хүртэл хувьсахдаа дахиад өч төчнөөн “төллөж”, олон фракц үүсгэжээ. Нэг нь сэхэж, нөгөө нь мөхөж явсаар АН-ыг нийлж бүрдүүлж ирсэн. 


Ер нь бол яг өнөөдрийн хувьд АН хаана байна вэ? Ингэж гишүүд нь хүртэл асуугаад эхэллээ. 2016 оны их ялагдлын дараа шинэ дүрэмтэй болж, түүнийхээ дараа таван нэр дэвшигчээс С.Эрдэнэ АН-ын дарга болж байлаа. 2020 оны сонгуульд АН дахиад ялагдсан. Маргааш нь С.Эрдэнэ тамгаа дэд дарга Ц.Туваандаа өгөөд явсан. 


2020 оны төгсгөлөөр МоАХ зүгээс АН-ын X Их хурлыг цахимаар зохион байгуулж, намын дүрэмд өөрчлөлт оруулснаар энэ намын эрт эдүгээгийнхэн сэргэж ирэв. Одоо тамганы хэрүүлтэй байна.


АН-д одоо Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гэсэн лидерүүдтэй хэсгүүд хүчтэй ажиллаж байна. Хэн дийлсэн нь намаа авна, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг гаргаж ирнэ. 


Цаагуураа бол өнөөдөр хүчтэй байгаа, Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг нөгөөдүүл нь нэг тал болж зогсчихоод байгаа гэх юм билээ. Энэ нь ч зарим үйл явдлуудаар нотлогдоод байгаа юм.


Гэхдээ эдэн дотроосоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түрүүлж “нүүдэл” хийлээ. Он гарангуут Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдсэн. Торт, шампаанскны ярианаас салж чадаагүй байсан үе болоод ч тэр үү Ц.Оюунгэрэлийн мэдэгдэл талын түймэр шиг хүчтэй түгээгдэв. Үнэндээ бол байнадаа тусчээ. Ингэх л гэж цаг үеийг тааруулж мэдээлсэн биз ээ.


Тодруулбал, АН-ын дүрэмд одоогийн Ерөнхийлөгч өөрөө хүсвэл өрсөлдөгчгүй нэр дэвшинэ гэсэн агуулгатай заалт хүртэл орж, Ерөнхийлөгч Х.Баттулгын эмзэг цэгийг ил гаргаж ирсэн юм. Үүн дээр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тоглолт хийж “хүү” түлхэж, “цод” гэв.


Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ “нэр дэвшилт” таалагдаагүй ажээ. Тиймээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ердөө уржигдар, өчигдөр яриа хөөрөө болж, ямар нэг тохироонд хүрсэн байна. Хараад байгаарай, Ц.Оюунгэрэл одоо аажмаар нэрээ “нэрээ татна”, аажмаар шүү.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулгаас яг юу хүссэн бэ гэдэг тодорхойгүй байгаа юм. Олонд ил байгаагаар бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэх хэрэг бий. Хувирч, хөвөрсөөр одоо юу болж дууссан, хуулийн аль шатанд байгаа вэ гэдэг тодорхойгүй болсон. Энэ хэрэг үгүй болох уу. Эсвэл  Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахиад дэмжих тохироотой АН дахь нөлөөгөө эргүүлж авах уу. Магадгүй, энэ хоёр нь тохирооны хоёр тал байж мэдэх юм.

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.5 МЯГМАР № 2 (6479)

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

7 цаг 39 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

16 цаг 7 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

16 цаг 22 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

16 цаг 22 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин