Д.Дорлигжавын батлуулсан хуулийг Х.Нямбаатар хэрэгжүүлнэ

2021-01-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

Өнгөрсөн онд өөрчлөлт оруулсан хуулийн хэд хэдэн заалт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс  мөрдөгдөж эхлээд байна.   Үүний нэг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, цахим бугуйвч зүүлгэх юм.   
Анх 2015 онд ХЗДХ-ийн сайд Д.Дорлигжав байх үед Эрүүгийн хуульд дээрх ялыг нэмсэн байдаг. Гэсэн ч тодорхой шалтгааны улмаас хэрэгжилтийг хойшлуулаад байв.  
Тэгвэл 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх асуудлыг танилцуулан, Засгийн газраас тогтоолын төслийг батлуулсан юм.  Х.Нямбаатар сайд болсныхоо дараа хийсэн анхны ажил нь гэхэд болно. Тийм ч учраас Х.Нямбаатарын хууль гэж нэрлэсэн учиртай.  
2020.09.16. Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэхдээ “Зорчих эрхийг хязгаарлах ял нь үндсэн гурван агуулгатай. Нэгдүгээрт, тухайн ялтан цахим бугуйвч болон хөлийн бугуйвчийн аль нэгийг зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад ордог. Хоёрдугаарт, зорчих тодорхой маршрутыг нь баталгаажуулна. Тухайн маршрутаасаа гарахгүй. Гуравдугаарт, тодорхой хэн нэгэнтэй уулзахгүй хязгаарлалтыг тогтооно.  Энэ ялыг 2015 онд баталсан ч техник, тоног төхөөрөмжийн нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэрэгжиж эхлэх хугацааг хоёр удаа хойшлуулсан” гэжээ.  Ийнхүү Д.Дорлигжавын батлуулсан хуулийг Х.Нямбаатар барьж  авч, хэрэгжүүлж эхлээд байна. 

“Цахим бугуйвчийн үнэ нууц”

Хуулийг хэрэгжүүлэхээр  2021 оны Улсын төсөвт 6.5 тэрбум төгрөг тусгасан байна.  Мөн “Бодь электроникс” нийлүүлэхээр урьдчилгаа авсан гэх мэдээлэл байгаа юм. Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн аравдугаар сарын 28-нд  салбарын төсвийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Энэ цахим гаванд 6.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ чинь Солонгосын “Койка”-гийн зээл тусламжаар ч бил үү,  Үндэсний хэмжээнд программ хангамжийг нь хангачихна гээд явсан, тэр төсөл хаачив.  Нэг гав нь ямар үнэтэйгээр тооцож үүнийг тавьж байгаа юм бэ” гэхэд Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бүх бэлтгэл ажлыг бид хангаад ажиллаж байгаа. Өмнө нь “Экзим” банкны 15 сая орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлээр авах байсныг зогсоосон. Бид нэгдүгээр сарын 1-нд эхлүүлэх хэмжээний худалдан авалтуудаа хийж байгаа. Шаардлагатай гэвэл мэдээллийн нууцтай холбоотой асуудал учраас нэг бүрчилж үнийг нь гаргаж танд өгч болно. Ирэх онд бид 1080-2000 ялтан зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүхээр шийтгүүлэх ийм тоон судалгаа гарсан. Энэ ялын ач холбогдол үр дагаврын талаар одоо яриад хэрэггүй байх гэж бодож байна” гэсэн байв.  Тэгэхээр цахим бугуйвчийн үнэ, худалдан авалттай холбоотой асуудал бүгд нууцын зэрэглэлд багтаж байгаа юм. 
Монгол Улсад COVID-19 халдвар дотоодод тархахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 9-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы үеэр халдвараас сэргийлэх зорилгоор шоронд хоригдож байгаа зарим ялтны ялыг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг авч үзэх шаардлагатай гэх асуудлыг хөндсөн байдаг. Тэгвэл УИХ-ын даргын яриа удахгүй хөрсөн дээр буух бололтой.  Тодруулбал, зарим ялтныг зорчих эрхийг хязгаарлах ялаар тооцуулж шоронгоос гаргах асуудал яригдаж байгаа юм байна. 
Олон улсад энэхүү ялыг дэлхийн 40 гаруй оронд хэрэглэдэг бөгөөд АНУ,БНСУ,Швейцарь, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн долоон төрлийн цахим бугуйвчийг манайх туршжээ.  Цахим бугуйвч нь хүний биед харшил өгөхгүй, хүний гар болон хөлөнд зүүхээр тохируулсан.  Хөнгөн жинтэй, ус, доргио, шорооны хамгаалалттай, халуун хүйтэнд тэсвэртэй, таслах, тайлах, оролдох үед анхааруулга өгөх бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу хорих ялаар солихоор тогтоолын төсөлд тусгажээ.  

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял

1.Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.

2.Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно.

3.Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино.

4.Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.5 МЯГМАР № 2 (6479)

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

10 цаг 44 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

10 цаг 44 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Өчигдөр 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Өчигдөр 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Өчигдөр 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Өчигдөр 12 цаг 58 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

Өчигдөр 12 цаг 58 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Өчигдөр 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин