АН-ын “тамга”-ны зодоонд МАН оролцоод байна уу

2020-12-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

COVID19 цар тахлын аюулын хажуугаар Монголын улс төр ч бас зодоон нүдээн ихтэй, таагүй байна. Дээр дооргүй, гадуур дотуургүй болж буй зодоонууд ирэх 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой.

Сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд АН-д болж буй явдал анхаарал татаж байна. Энэ нам “тамга”-ны хэрүүлтэй байна.

Өөрөөр хэлбэл, АН-ын тамгыг хэн атгах вэ гэдэг Ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбогдож байгаа юм.

Арваад хоногийн өмнө АН-ын X Их хурал цахимаар зохион байгуулагдсан. Олон саад бэрхшээлийг давсан тэр Их хурлын зорилго нь тус намын Үндсэн дүрмийн өөрчлөлт байв. Нэгэнт болсон хурлаар тэр өөрчлөлт нь хийгдсэн гэхэд болно.

Гэхдээ Дээд шүүх дээр бүртгүүлэх гээд очсон Үндсэн дүрэмд нь хэд хэдэн заалт нэмэгдчихсэн байсан нь өнгөрсөн долоо хоногт нийтэд зарлагдав.

АН-ын X Их хурлын үеэр огт яригдаагүй заалтууд Дээд шүүх хавьд нэмэгдчихжээ.

Тухайлбал, АН-ын дүрмийн 5.12.3-т Их хурлын төлөөлөгчдийн нь сонгогдох, томилогдох, зарчмын талаар, 5.12.4.4-т ҮБХ-ноос санал болгосон нэр дэвшигчийг ҮБХ батламжлах тухай заалтууд нэмэгдсэн байгаа юм.

Мөн дүрмийн 5.12.4.2-т “Намын анхан дунд шатны гишүүдийн саналыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг ҮБХ-ны хурлаар хэлэлцэн гурав ба түүнээс дээш нэр дэвшигчтэй бол нууц санал хурааж, хамгийн өндөр санал авсан хоё нэр дэвшигчийг, нэг нэр дэвшигчтэй бол нууц санал хураалтаар шийдвэрлэх”, 2.12.4.2.1-т “АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал эсвэл ҮБХ-оор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэх” /Энэхүү заалт 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй байна/ гэсэн “нэмэлт” орчихжээ.

АН-ын X Их хурлыг хэн зохион байгуулсан, Дээд шүүх хэний өмнө дуулгавартай байх вэ гээд олон холбоосууд яригдаж байна. Хамгийн гол нь энд нэмэгдэж орсон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах процесс хэнд ашигтай болсон бэ гэдгийг харахад л бүх зүйл ойлгогдож байна гэж улс төрийн шинжээчид дүгнэж байгаа юм.

Нөгөө талд АН-ын цахим Их хурлыг эсэргүүцсэн ч болиулж чадаагүй, одоо энэ хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзсээр байгаа хүн бол АН-ын дарга С.Эрдэнэ юм. Уг нь УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын даргын тамгыг генсек Ц.Туваандаа атгуулаад явсан. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас уу, эсвэл өөрийнхөө карьераас болсон уу намынхаа талаар идэвхтэй дуугарч эхэллээ. С.Эрдэнэ зөв буруу аль талд ч байсан хамаагүй, энэ хүн өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын дарга нь юм. Тиймээс хууль зүйн талаасаа С.Эрдэнэ АН-ыг төлөөлөх эрхтэй гэж үзнэ гэсэн үг.

Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 01/325-3 дугаар албан бичгээр “…Ц.Туваан АН-ын 1117237845 дугаар бүхий тамгыг эргүүлэн өгөх шаардлагыг биелүүлэхгүй удаа дараа ардчилсан Үндсэн дүрэм болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа тул Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31.3.3 дахь хэсгийг баримтлан өргөдөл гаргаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.1, 12.2.3, 19.4.7 дахь хэсгийг баримтлан С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул Ц.Тувааны ашиглаж буй АН-ын тамгыг хүчингүй болгож АН-ын тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтий Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргажээ.

Тус газрын Хяналтын улсын байцаагч Д.Чинтулга 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд 6030 дугаар тоотоор “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд тамга тэмдгийн хяналтын 1117237845 дугаарыг АН-д 2017 оны  гуравдугаар сарын 3-ны өдөр олгосон бүртгэлтэй байх бөгөөд Улсын дээд шүүхээс 2006 оны долдугаар сарын 10-ны өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэлийн дугаар 8082001002, регистрийн дугаар 8488916, Содномзундуй овогтой Эрдэнийг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Н.Мөнхтулга бүртгэсэн бичилттэй байна. С.Эрдэнийн хүсэлтэд АН-ын Үндэсний дүрмийн хорооны 2020 оны долдугаар сарын 3-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хавсаргаж ирүүлсэн уг тогтоолд АН-ын дарга нь Үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.101.4-р заалтын дагуу сонгогдож 5 дугаар бүлгийн 5.12.4.8-д заасны дагуу батламлагдах шинэ дарга эрх үүргээ шилжүүлнэ гэж заасан байх ба тогтоолд нэр бүхий 11 гишүүн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. ...С.Эрдэнийн хүсэлт, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн бүртгэлийг үндэслэн тус намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт явуулжээ.

Ингээд Ц.Туваанд үлдээсэн тамга хууль ёсоор хүчингүй болчихож байгаа юм.

Үүнийг АН-ын дотоод асуудал гэж харж болно. Гэхдээ эрх баригч МАН-ын шууд мэдэлд буй УБЕГ-ын газар С.Эрдэнийг хүсэлт өгөв үү үгүй юу, ердөө хоёр хоногийн дотор АН-ын тамгыг хүчингүй болгожээ. Бод доо, бүхэл бүтэн намын тамганы хувь заяаг шийдэх дүгнэлт ердөө хоёр өдрийн дотор шийдэгдсэн байна. Энэ нь АН-ын “тамга”-ны зодоонд МАН оролцоод байна уу гэсэн магадлал, таамгийг үүсгээд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.28 ДАВАА № 251, 252 (6476, 6477)

 

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

10 цаг 45 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

10 цаг 45 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Өчигдөр 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Өчигдөр 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Өчигдөр 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Өчигдөр 12 цаг 58 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

Өчигдөр 12 цаг 58 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Өчигдөр 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин